Криминологи
Dateline: 2019-7-29
Акбота Хуримын дуу
Акбота “Хуримын дуу”
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-6-30
Монгол ардын зүйр цэцэн үг
Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил
Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон
Архичин хүн галзуу хүн адил
Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Хувьтай хүн
Хур борооноор
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хүн хувцсаар
Мал хүчээр
Хүн хэлээр
Мал хөлөөр
Хүний хэрээр
Хүрээний тангаар
Хүнийг аргаар
Хүлгийг уургаар
Хуурамч хүн
Хуулиас аймтгай
Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-6-30
Гоожнанаа /Ардын дуу/
Галуу шувууны дэгдээхэй
Гадаа гараад ганганаж байна
Голын хайртай Гоожнанаа
Галав юүлтэл дуулж сууна даа, Гоож нанаа, хө
Xун шувууны дэгдээхэй
Xулсан дотор ганганаж байна
Xувитай төрсөн Гоожнанаа
Xошуу нутагтаа дуулж сууна даа, Гоожнанаа, хө
Ѳөвөн сөөвөн гэзгэнд нь
Ѳнгийн туушинг таарууллаа
Ѳөрийнх биш хүнийх болохоор
Үдшийн шөнөдөө хоосон доо Гоожнанаа хө
Ардын дуу болохоор их олон бадаг болгоод газар газар янз бүрээр дуулдаг юм билээ. Бас домог нь одоогийн Сэлэнгэ аймгаар нутгалдаг байсан Гоожнанаа гээд ядуу залуу Халхад алдартай сайхан бүсгүйг өөртөө дурлуулж авч сууга...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-6-29
Netflix шиг сервис бүтээж үзсэн нь
\"Go
Batzorigt Rentsen
May 11, 2018
Нэгэн танил минь “Манай багын найз VOD service найдвартай сайн хийж өгөх хүн хайж байгаа гэнэ. Сонирхож байвал … ” гэж холбоо барив. Ингээд захиалагч талтай уулзаад төлөвлөгөө гарган ажиллаж, 4 сар нухсаны эцэст яг 2 жилийн өмнө анхны production release-ээ хийсэн юм.
Захиалагчаас ирсэн хүсэлт
Үндсэн хэрэгцээ шаардлагыг жагсааж бичвэл:
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-5-6
D витамины талаар зѳвлѳгѳѳ
4 улиралтай нар багатай манай Монгол шиг газруудад хүний биеийн Д витамины хэмжээ хавартаа хамгийн бага хэмжээнд хүрдэг байна. Ихэнх хүмүүс хүүхдүүдэд л Д витамин дутагддаг гэсэн ойлголттой байдаг бол насанд хүрсэн хүмүүс бид ч бас Д витамины дутагдалд ордог.
Энэ нь хавар ядарч сульдах, толгой ѳвдѳх, сэтгэцийн тогтворгүй байдал, харшил зэргээр илэрдэг байна. Яс болон, мэдрэлийн тогтолцооны кальцийг зохицуулах үүргийнх нь талаар нэлээд дээр үед нээсэн ч сүүлийн үед харшил, хавдраас сэргийлэхэд Д витамин нь бас чухал үүрэгтэй болохыг илрүүлээд байгаа гэнэ. Хүний дархлааны системийн гажиг ...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-5-3
ГОЁХОН ЧИМЭГ ЮМ УУ ДАА /Дууны үг/
Үг. Ж.Бадраа Ая. Г.Бирваа
Соёглонхон жороолсон
Согоо чихтэй үүлэн хээр
Солонгоронхон туяарсан
Сонин хээтэй үйтэн хуар
Гоолиг энүүнд маань
Гойдчиг чамин таараа юу даа
Гол шиг сайхан гоц хөөрхний нь
Гоёхон чимэг юм уу даа
Тормолзонхон нүдээрээ
Хорвоог булаах тод мишээл
Тодорсонхон эрдмээрээ
Хотлыг уяраах сод хоолой
Гоолиг энүүнд маань
Гойдчиг чамин таараа юу даа
Гол шиг сайхан гоц хөөрхний нь
Гоёхон чимэг юм уу даа
Булгилсанхан...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-4-6
Булигаар хүрэн цүнх /дууны үг/
Буруудаа дэлтэй улаанд нь
Мѳс нь шаргиад байна даа хѳѳ
Булигаар хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хѳѳ
Сайвар улаан моринд нь
Мѳс нь шаргиад байна даа хѳѳ
Савхин хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хѳѳ
Шингэн дэлтэй улаан нь
Ширгэн дээр ч байлгүй яах вэ хѳѳ
Шинэхэн найзын ѳвѳр нь
Чихэр ч байлгүй л яах вэ хѳѳ
(Эмээ маань бага байхад амандаа их аялдаг байж билээ. Дууг нь хайгаад олсонгүй. Дуу нь байвал сэтгэгдлээр үлдээвэл баярлана шүү)
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-3-29
Вансэнбэрүү /дууны үг/
Үг: Б.Явуухулан /МУТС/
Ая: Д.Даваасүрэн
Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа
Төөлбөл бие чацуу тоолбол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Уранхан тэргүүнд нь хүрээд үзвэл
Унаганы уруул шиг зѳѳлхѳн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд ү...
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-3-29
Хөдөөгийн баясгалан киноны дууны үг
Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах бахтайсан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхансан
Ганган борлог морио
Гаднаа сойх сайхансан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхансан
Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу ч эргэхгүй ээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж надад олдохгүй ээ
. Сэтгэгдэл бичих
Dateline: 2019-3-29
Цэрэг эрийн дуу /дууны үг/
Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хөѳ
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа
Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд
Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хөѳ
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа
Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу
Мөнгөн баавартай хоёр эмээлээ
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөѳ
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг м...
. Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant