“Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах” судалгааны ажлын төлөвлөгөө
Судалгааны ажлын үндэслэл: Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай /1997 он/ хуулийн 15 дугаар зүйлд “Хорих ял эдлээд суллагдсан хүнд захиргааны хяналт тогтоох” гэсэн хэлбэрийг хуульчилж өгчээ. Энэ нь хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн хорих ял эдэлж суллагдсан бол дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор тусгагдсан төрийн чиг үүргийн нэг болгон оруулсан байна.
Хэдий тийм ч төрийн зүгээс шоронгоос суллагдсан хүмүүст туслаж, дэмжин нийгэмшүүлнэ гэхээсээ илүүтэй тэднийг хянан харгалзах, захиргааны хяналтад байгаа хүний зан төрх, үйл ажиллагааны талаар тодорхойлолт гаргуулж авах; бусад үндэслэлээр түүнийг хэдийд ч дуудан ирүүлэх, зөвлөгөө өгөх, шаардлага тавих, анхааруулах төдий хэлбэрүүдийг хуульчилж шаардлагатай бол захиргааны журмаар торгох зэргээр “цээрлэл-хяналтын” шинжтэй арга хэмжээг авч байна.
Практикт дээрхи арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэхээс нь урьдчилан сэргийлэх шийдэл, нөлөөлөл болж чадахгүй байгаа төдийгүй давтан гэмт хэрэг үйлдэх хүмүүсийн тоо буурахгүй, тэднээс үйлдэх гэмт хэргийн нийгмийн хор аюул өсөн нэмэгдэх болов. Нөгөөтэйгүүр хувь хүнийхээ үүднээс нийгэмд “гэмт хэрэгтэн” хэмээн гадуурхагдах, хэвийн ажиллаж, амьдрах эрх нь зөрчигдөх зэрэг байдлууд ч гарч байна. Судлаачаас дээрхи тогтсон чиг хандлага, арга барил, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага байна хэмээн дүгнэв.
Судалгааны зорилго:
Энэхүү бодлогын судалгааг хийснээр шоронгоос суллагдсан өөрөөр хэлбэл хорих болон баривчлах ял эдлээд суллагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх үр нөлөөтэй бодлого боловсруулах явдал болно.
Өөрөөр хэлбэл урьд хийгдэж байсан суурь судалгаануудад хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг төрийн бодлогын түвшинд авч үзэхдээ захиргааны хяналт төдийгөөр томъёолж, цагдаагийн байгууллагын хийх ажил үүргийн хуваарьт тусгаж, хяналтыг зохих шатны байгууллагын даргын шийдвэрээр 1-3 жил хүртэл хугацаагаар тогтоож өгчээ. Судлаачын зүгээс “нийгэмшүүлнэ” гэдэг нэр томъёог “байнга дурддагаас” өөр байдлаар тодорхойлж, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга, аргачлал, бодлогыг хэдэн хэдэн хувилбараар боловсруулж боломжит хувилбарыг гаргаж ирэх явдал юм. Энэ нь ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх систем нь “нэгж” хэлбэрээр байх тэрхүү боломжийг тодорхойлох явдал юм.
Одоогийн байдлаар хорих ял эдлээд суллагдсан хүмүүс дараахь үүрэг хүлээж байна. Үүнд:
· нийгмийн хэв журмыг сахих;
· сард 1 удаа цагдаагийн байгууллагад бүртгүүлэх;
· цагдаагийн байгууллагаас дуудсан цагт саадгүй ирэх;
· байнга оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж шинээр очсон газрынхаа цагдаагийн байгууллагад З хоногийн дотор бүртгүүлэх
· байнга оршин суугаа газраасаа 14 хоногоос илүү хугацаагаар явах, гадаад улсад зорчих бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
· захиргааны хяналт тавьж байгаа цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэх гэсэн хэлбэртэй байгаа бол
Харин төрийн байгууллагаас хүлээсэн үүрэг, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны болон эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Судалгааны ажлын таамаглал:
Судлаачын хувьд урьд хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний өгүүллүүд, ном, нэг сэдэвт бүтээлүүдээс дүгнэн таамаглахад хорих ял эдлээд суллагдаж байгаа хүмүүс “нийгэм намайг хүлээж авахгүй” гэсэн айдастай байдаг ба бодит байдал дээр үнэхээр нийгмийн дунд орж хэвийн ажиллаж амьдрахад нь төрийн бодлого гэхээсээ илүүтэй олон нийтийн чиг хандлага түлхүү үйлчилж, гадуурхагдах, ажилд орж чадахгүй байх зэрэг сөрөг үр дагаварыг амсаж дахин гэмт хэрэг үйлдэх зам руу орж байна.
Харин төрийн бодлогын хувьд аваад үзэхэд зарим судлаачдын хэлснээр “шоронжсон улс” болсон нь Эрүүгийн ялын бодлоготой холбоотойгоос гадна ялтныг хүмүүжүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг чиг үүрэг бүхий байгууллага институци байхгүй, дахин хэрэг үйлдэж байгаа нь нийгмийн нөхцлөөс гадна нийгэмшүүлэх ажлыг буруу томъёолж хэрэглэж байгаатай шууд холбоотой байна.
Судалгааны явцад учирч болох бэрхшээл:
Судалгааны ажлын явцад дараахь бэрхшээл учирч болохоор байна. Үүнд:
ь Ял эдлээд суллагдсан хүмүүст дэмжлэг үзүүлэх төсөөлөгдөж байгаа институт буюу нэгж нь нийгэмд “гэмт хэрэгтэн” хэмээн дүгнэгддэг хүмүүсийг ахин цуглуулж, улмаар харин ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн “нүд”-ээр харж байна.
ь Хэрэв энэхүү нэгж-интституцыг байгуулж ажиллана хэмээн үзэх юм бол эдийн засгийн хувьд дэмжигдэх боломжгүй гэж үздэг хэсэг байна. Энэ нь шийдвэр гаргагчдын түвшинд илүүтэй ажиглагддаг бөгөөд ийм тогтолцоо нэгжийг бий болгоход санхүүгийн зардал их гарна хэмээн цааргалдаг, хүлээж авахгүй байх байр суурь юм.
ь Мөн гарч болох нэг бэрхшээл нь тэрхүү “байранд буюу нэгжид ял эдлээд суллагдсан хүмүүсийг байлгаснаар эрхийг нь ямар нэг байдлаар хязгаарлаад байгаа юм биш үү гэсэн хандлага юм.
Судалгааны хамрах хүрээ:
Бодлогын судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн төрийн болон төрйн бус байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Үүнд
· Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл Дүн шинжилгээний төвөөс хорих болон баривчлах ял эдлэж дууссаны дахин гэмт хэрэг үйлдэгчдийн судалгааг гаргаж, статистик үзүүүлэлтэнд нь дүн шинжилгээ хийх
· Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хорооны хэсгийн байцаагч нартай хамтран хорих ял эдлээд суллагдсан ялтнуудын дунд фокус группын болон ганцаарчилсан ярилцлагын судалгаа явуулах
· Нийгэмд тодорхой байр суурь эзэлж хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий тодорхой үзэгдэл, үйл явцыг өөр өнцгөөс хардаг хүмүүс, энэ чиглэлээр дагнан судалгаа хийдэг эрдэмтэн судлаачидтай уулзалт, ярилцлага хийх, шийдэл, гарцыг олох
· Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн болон социологийн чиглэлээр хийгдсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын суурь судалгаануудыг ашиглах, судлах
· Шоронгоос суллагдсан хүмүүстэй ажилладаг, тэрхүү чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжилтэнтэй санал солилцох,
· Цагдаагийн Академи, Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн Эрүүгийн тэнхимийн холбогдох багш, эрдэм шинжилгээний ажилчидтай уулзалт, ярилцлага хийх
· Улаанбаатар хоттой ойролцоо Багануур дүүрэг, Дархан-Уул, Орхон, Төв аймагт хэсгийн төлөөлөгч, байцаагчийн захиргааны хяналтанд байдаг[1] хорих болон баривчлах ял эдлээд суллагдан хүмүүстэй ярилцлагын судалгаа хийх хувилбарыг сонгох[2] болно.
Тохирох хувилбарын талаархи төсөөлөл:
Бидний үзэж байгаагаар шоронгоос суллагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх дасан зохиоцоход нь туслалцаа дэмжлэг үзүүлэх хэд хэдэн хувилбар байна. Үүнд
1. Шоронгоос суллагдсан хүмүүсийг нийгэмд дасан зохицоход үзүүлэх дэмжлэг туслалцаа байхгүйгээс дахин гэмт хэрэг үйлдэж байна. Иймээс хорих болон баривчлах ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэхэд бодлогын судалгааг чиглүүлж, тусгайлсан хяналт-туслалцаа хослуулсан нэгж бий болгох. Энэ нь аймаг тус бүрт байна.
2. Насанд хүрээгүй хүмүүст зориулсан сургалт хүмүүжлийн тусгай байгууллагыг бий болгох. Энэ байгууллага байх талаар Монгол Улсын Эрүүгийн хуулинд эрх зүйн үндсийг заан өгсөн боловч өдийг хүртэл байгуулагдаагүй байна. Үүнийг зөв зүйтэй хэлбэрээр бий болгох бодлого боловсруулах.
3. Өөр нэг өнцгөөс харвал шоронгоос суллагдсан хүмүүсийг хичнээн нийгэмшүүлэх ажлыг хийж туслалцаа дэмжлэг үзүүлсэн ч нийгмийн масс буюу иргэд хүлээж авахгүй гадуурхах, ялгаварлах, гэмт хэрэгтэн гэсэн байр суурьнаас ханддагаас шалтгаалан суллагдсан хүн маань нийгмийн тогтвортой хэвийн үйл ажиллагаанд орж чаддаггүй байна. Тиймээс нийгмийн чиг хандлагыг өөрчлөх, нөлөөлөх бодлого боловсруулах хувилбар
Судалгааны арга, арга зүй
ь Статистикийн судалгаа: Шоронгоос суллагдсан хүмүүс гэмт хэрэг дахин үйлдсэн байдал, тэдний нас, хүйс зэрэг онцлогийг гаргах, дүн шинжилгээ хийх
ь Санал асуулгын судалгаа: Анкетийн судалгаагаар энэхүү судалгааг тодорхойлох боолмжгүй учир ихэвчлэн бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын аргыг хэрэглэнэ. Энэ төрийн болон төрийн бус байгуулагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдийн дунд, шоронгоос суллагдсан хүмүүсийн дунд гэсэн хэд хэдэн фокус группын дунд хийгдэнэ.
ь Баримт бичиг судлах: Энэ талаар хийгдсэн судалгаа чамгүй их байдаг. Үүнээс суурь судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, монограф, дипломын ажил, диссертацууд болон баримт бичгүүдийн судалгааны ажилд холбогдох хэсгийг судлах
ь Бусад: судалгааны ажлын явцад дүгнэлт хийх, задлан шинжлэх, бүрэн ба бүрэн бус дидукцийн арга хэрэглэх, ажиглах, туршин үзэх, туршлага судлах, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, кейс судалгаа зэрэг аргуудыг хэрэглэнэ.
ь Харьцуулсан судалгаа: Гадаадын орнуудын сайн туршлагыг харьцуулан үзэх замаар судалж, өөрийн орны хөрсөнд буух хувилбарыг гаргаж ирнэ.
Эрсдэл, бэрхшээл: Төрийн байгуулагын дунд судалгаа хийхэд өөрийн байгууллагын сул талыг харуулахгүй байх, үйл ажиллагааг нь дүгнэх гэж байна, ажил заах гэлээ гэх зэрэг сөрөг хандлага үүсдэг бөгөөд энэ ярилцлагын судалгаа хийхэд бэрхшээл учруулдаг. Зарим талаар хувь хүний нууцлалтай холбоо бүхий материал үзэх, шаардлагатай тоо мэдээ авах зэрэгт зайлшгүй зөвшөөрөл шаарддаг, цаг удах, хайсан мэдээлэл байхгүй байх зэрэг бэрхшээл тохиолддог. Нэн ялангуяа шоронгоос суллагдсан хүмүүс өөрсдийн хувийн байдал, амьдарлын талаар ярихаас ихээхэн цэрвэдэг бөгөөд судлаачийн ур чадварыг ихээхэн шалгадаг.
Боломж, давуу тал: Судлаач нь ажил үүргийн хувиараар ХЗХДЯ-ны “Хорих ялыг нээлттэй хаалттай системд нэвтрүүлэх” ажлын хэсэгт орж ажилладаг ба шийдвэр гаргах түвшний хүмүүстэй ойр ажилладаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн чиглэлээр хэд хэдэн өгүүлэл, судалгаа гаргаснаас гадна “хорих байгуулагын нийгмийн ажил”-ын чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Хоригдлуудын дунд хийгдсэн суурь судалгааны чамгүй их материал хуримтлуулсан. Судалгааны эх сурвалжийн хувьд хуулийн байгууллагын судалгааны бүх нэгжтэй байнгын харилцаа холбоотой байж, мэдээллийг түргэн хугацаанд авах боломжтой байдаг нь давуу тал болно.
Судалгааны хугацаа: 2010 оны 5 дугаар сарын 1-нээс -2010 оны 10 сарын 30 хүртэл 6 сар, бодлогын судалгааны нөлөөллийн ажил 2 сар, нийт 8 сар байна.
Календарьчилсан төлөвлөгөө:
№ | Хийгдэх ажил | Хугацаа |
1 | Эх сурвалж цуглуулах, баримт бичгийн судалгаа хийх o Статистик үзүүлэлт o Хуулийн зохицуулалт o Тоон мэдээ o Журам, дүрэм зааврууд o Суурь судалгааны ажлуудыг судлах | 2010.5.1-нээс 6.20 |
2 | Ярилцлагын судалгаа: o Судлаач, багш, эрдэмтэдтэй ганцаарчилсан болон фокус бүлгийн уулзалт o Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, алба хаагчидтай фокус бүлгийн уулзалт o Шоронгоос суллагдсан хүмүүстэй ганцаарчилсан ярилцлага /Улаанбаатар хот болон орон нутагт/ | 2010.6.20-8.20 |
3 | Фокусаа тодорхойлох, төсөөлөгдөж байгаа институцын ажиллах боломжтой эсэхийг судлах, тулгарч болох бэрхшээлийг судлах | 2010.8.20-9.10 |
4 | Бодлого боловсруулагчидтай ярилцах, шийдэлд хүрэх | 2010-9-30 |
5 | Судалгааны тайлан боловсруулах | Тайлан нэгтгэх хугацаа нэг сар |
6 | Судалгааны тайлангийн явцыг хэлэлцэх | Сар тутам нэг удаа |
7 | Судалгааны тайланг дуусгах | 2010.10.30 |
o I үе шат. Судалгааны ажилд шаардагдах мэдээллийн эх сурвалжийг бүрдүүлэх
o II үе шат. Мэдээллийг задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх.
o III шат. Санал асуулгын судалгаа болон хэлэлцүүлгүүдийг явуулах
o IY үе шат. Судалгааны ажлаас боломжит хувилбарыг боловсруулах
o Y үе шат. Бодлогын түвшинд шийдвэр гаргагчидад нөлөөлөх, судалгааны ажлыг олон нийтэд хүргэх
o YII үе шат. Судалгааны тайланг эцсийн байдлаар хүлээлгэн өгөх
ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд
[1] Шоронгоос суллагдсан хүмүүстэй ярилцлага хийх боломж нь захиргааны хяналтанд байгаа хүмүүстэй уулзах. Судалгааны явцад үүнээс өөр аргаар шоронгоос суллагдсан хүмүүсийг эрж олох нь бэрхшээлтэйгээс гадна ийм судалгаанд оролцож байгаа хүмүүс нь татгалзах, зайлсхийх, эмээх хандлагатай байдаг.
[2] Энэхүү хамрах хүрээ нь дээрхи байгууллагуудаар хязгаарлагдахгүй бөгөөд бодлогын судалгааны арга зүйд суралцах явцад нэмж тусгах зүйл гарвал тухай бүрд нь шийдвэрлэх боломжтой хувилбаруудыг боловсруулж уян хатан байдлаар хэрэгжүүлнэ. Судалгааны хронологийн хувьд сүүлийн 5 жилийн хүрээнд буюу 2004-2009 оны хооронд байхаар төлөвлөж байна.
Сэтгэгдлүүд
2010-06-22 - hi
Бичсэн: Bayarmagnai (зочин)
saikhan sanaa baina. Yag tulgamdaj baigaa asuudal
2010-06-22 - нэмэлт
Бичсэн: Обдоо
Policy analysis is "determining which of various alternative policies will most achieve a given set of goals in light of the relations between the policies and the goals" [1]. However, policy analysis can be divided into two major fields. Analysis of policy is analytical and descriptive—i.e., it attempts to explain policies and their development. Analysis for policy is prescriptive—i.e., it is involved with formulating policies and proposals (e.g., to improve social welfare)[2]. The area of interest and the purpose of analysis determines what type of analysis is conducted. A combination of policy analysis together with program evaluation would be defined as Policy studies.[3]
Policy Analysis is frequently deployed in the public sector, but is equally applicable to other kinds of organizations. Policy analysis has its roots in systems analysis as instituted by United States Secretary of Defense Robert McNamara during the Vietnam War.[4]