Криминологи
Dateline: 2010-06-22
“Өршөөл үзүүлэх тухай хуулийн үр нөлөө”

 

Нэг. Нийтлэг зүйл

-       Хариуцан гүйцэтгэх нэгж: Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

-       Зорилго: Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлт, түүний эрүүгийн нөхцөл байдалд үзүүлсэн үр нөлөөг судлан дүгнэж, хойшид анхаарвал зохих асуудлаар санал, зөвлөмж боловсруулна.

-       Судалгааны ажлыг секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Г. Батчимэг хариуцан зохион байгуулж, 2010.6.4-2010.12.20 хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

Хоёр. Судалгааны арга зүй, зарчим

Судалгаа явуулахад баримтлах зарчим:

-       Судалгааг аливаа улс төрийн байгууллага, албан тушаалтны бодлого, нөлөөллөөс ангид бие даасан байдлаар, шинжлэх ухааны арга зүйг баримтлан явуулна.

-       Судалгааны дүгнэлтийг зөвхөн тухайн судалгаагаар тогтоогдсон үр дүнд үндэслэн бодитой гаргана.

Судалгаанд хэрэглэх арга зүй:

           Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд судалгааны дараахь аргуудыг хэрэглэнэ.   

-       Статистикийн шинжилгээ

-       Баримт бичгийн

-       Харьцуулалт хийх

-       Системчлэх

-       Задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх

-       Бусад

 

Гурав. Судалгааны ажил гүйцэтгэх дараалал

3.1. Эх сурвалжийн болон бусад судалгаа хийх

-       Холбогдох эх сурвалжийг тодорхойлж, тэдгээрт түүхэн болон хууль зүйн үүднээс нэгбүрчилсэн үнэлэлт-дүгнэлт өгөх,

-       Өршөөл үзүүлэх тухай шийдвэрүүд / Ардын засгийн газрын тогтоол, МАХН-ын ТХ-ны тогтоол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, Монгол Улсын хууль г.м./-ийг хэрэгжүүлсэн байдлыг холбогдох байгууллагын гаргасан мэдээ тайлан, судалгааны бусад материалд тулгуурлан судлан дүгнэх,

-       Өршөөл үзүүлэх тухай шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи эрх зүйн зохицуулалт, захиргааны  байгууллагын хяналтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх,

-       Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хандах хандлагыг санал асуулгын болон бусад аргаар судлах,

-       Өршөөл үзүүлэх хуульд хамрагдан суллагдсан ялтанг эргэж нийгэмшүүлэхэд туслах зорилго бүхий төрийн бус байгууллагын оролцооны талаар гадаадын зарим улс орны туршлагыг судлах.

Дөрөв. Судалгааны ажлын явцад тавих хяналт-удирдлага

-       судалгааны ажлыг сарын графикт оруулан төлөвлөж,  явцыг секторын эрхлэгчид  долоо хоног тутам, эрдэмтэн нарийн бичгийн даргад сар тутам танилцуулан ажлын чиглэл авна.

-       судалгааны үр дүнг шаардлагатай бол секторын эрдэм шинжилгээний ажилтнуудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлнэ.

 Тав. Судалгааны дүнг нэгтгэх

-       Судалгааны материалыг төрөлжүүлэн нэгтгэж, үнэлэлт  дүгнэлт, тодорхой санал бүхий тайлан бичнэ.

-       Судалгааны үр дүнг үндэслэн 2011 оны эхний улиралд багтаан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах бэлтгэлийг хангана.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-02-16 -

Бичсэн: Зочин

хийж дууссан бол хийсэн ажлаа танилцуулаач

. Шууд холбоос

2010-06-23 -

Бичсэн: dao

ajil ihtei bgaam bnadaa

. Шууд холбоос

2010-06-22 -

Бичсэн: dadido

энэний ард ямар их ажил байдаг болоо гэсэн чинь хуян хөөрчлөө

. Шууд холбоос





:-)
 
xaax