Криминологи
Dateline: 2010-09-23
Event


 

Хууль зүйн үндэсний хүрээлэн

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагa

 

“ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ГЭМТ ХЭРЭГ”

СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Танилцуулга: 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн  Баасан гарагийн 10:00-11:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд болно

PS; Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчидад албадан болон хүчээр хөдөлмөрлүүлэх гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн талаар нэг мөр ойлголт өгөх, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай”,  НҮБ-ын 182 дугаар конвенци, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийн үзэл санаа, агуулгыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

Гарын авлагыг хууль зүйн үүднээс хянан шүүсэн академич С.Нарангэрэл, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Жанцан нар болон практик ажилтны хувьд зөвлөхөөр ажилласан Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн халамж үйлчилгээний төвийн эмч арга зүйч цагдаагийн хошууч  Ж.Энхмаа, санхүүжүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах төслийн хамт олон, төслийн зохицуулагч Н.Монголмаа, гарын авлагыг боловсруулахад үнэтэй санал, зөвлөгөө өгсөн бусад  бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.   

Энэхүү гарын авлагыг боловсруулсан ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд, Д.Тамир, Т.Ганчимэг тус тусын ажил, мэргэшилтэй холбоотой бүлгийг боловсруулсан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянга /IV бүлэг/ Баянзүрх дүүргийн шүүгч С.Пүрэвсүрэн /V бүлэг/, Цагдаагийн Академийн багш, цагдаагийн ахлах дэслэгч С.Гантулга /III бүлэг/, Өмгөөлөгч Г.Наранбаатар /II бүлэг/ нарын цаашдын ажилд нь амжилт хүсье.  

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-09-24 - www.ulemj.com

Бичсэн: www.ulemj.com (зочин)

Баяр хүргье хөгшөөн

. Шууд холбоос





:-)
 
xaax