Г.Оюунболд
Соц нийгэм халаагаа өгөх арай болоогүй үед тухайн үеийн нам засгийн удирдагчдийн нэг нь “Манай нийгэмд гэмт хэрэг удахгүй устаж үгүй болно. Удахгүй бид гэмт хэрэг гэж зүйлийг байхгүй болгоно.” хэмээн мэдэгдсэнээс болж судалгааны байгууллага, мэргэжилтнүүд нь хэлсэн үгэнд нь тааруулж ажиллах гэж зүдэрч байсан гэдэг. Тухайн үед бол “гэмт хэрэг үйлдэж байгаа нь өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, хөрөнгөтний нийгмийн гаж нөлөө хэмээн” дүгнэж байв. Гэтэл зах зээлийн гэгдэх нийгэмд шилжсэнээр нууж дарж байсан бугшмал гэмт хэргийн гаралт ихэсч, онц ноцтой жигшүүрт хэргүүд шил шилээ даран гарах болсон нь нийгмийн тодорхой учир шалтгаантай байв.
Саяхан хийгдсэн Хүнийг санаатай алах гэмт хэргийн судалгаанаас үзэхэд нийт гэмт хэргийн 86% нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалт, хувийн маргаан зэргээс үүдэлтэй байгаа нь тогтоогджээ. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг дагаад хүн амын амьдрал ядуурч хүмүүс ихэвчлэн сэтгэл санаа хүнд бухимдлын байдалд байгаа зэрэг нь хүч хэрэглэсэн гэмт хэргийн гаралтад нөлөөлж байна. Ирээдүйдээ итгэх итгэл алдарч харгис хэрцгий байдал газар авч байна. хүнийг санаатай алах гэмт хэргийн дийлэнх хувь нь гэр орон сууцанд, мөн ихэнх хувь нь хутгай мэсээр , эсвэл зодох байдлаар үйлдэгдсэн ба сэжигтнүүдийн дийлэнхи хувь хохирогчтой найз нөхөд болон ямар нэгэн байдлаар танидаг байсан байна.
2007 онд эмэгтэйчүүдийн хориход нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хэргээр 10 жилийн хорих ялыг биечлэн эдлэж байгаа нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцсан юм. Энэхүү эмэгтэйн эрүүгийн хэрэг болон ял шийтгүүлсэн байдалтай танилцаж үзэхэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас буюу нөхрийгөө “архи уулаа” хэмээн маргаснаас хутгал амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг байв. Гэвч удаан хугацааны ярилцлагын явцад хоригдол эмэгтэй тухайн хэргийн тухай ний нуугүй ярисан юм. “Тэр өдөр би гэртээ ирэхэд согтуу нөхөр маань төрсөн охиноо оролдож байсан. Урьд нь охин маань хэд хэдэн удаа аавыгаа зүй бусаар оролдож байгаа тухай оролдож байгаа тухай хэлэхэд нь би арай ч дээ төрсөн эцэг нь юм чинь үгүй байлгүй дээ хэмээн тоохгүй байсан юм. Гэтэл яг тухайн үед сэтгэл санаа үнэхээс цочирч юу хийснээ мэдээгүй. Сэхээ аваад хартал мах эвдээд орхичихсон байсан хутгаар нөхрийгөө алчихсан байсан. Ингээд би ял хорин жилийн ял авсан юмаа. Тэр үедээ нөхрийгөө согтуу орж ирснээс маргаан үүсгэж ийм хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлнээс ял шийтгүүлсэн түүхтэй” гэж ярисан юм. Тухайн үед судлаач би бээр “ та хэргийн бодит байдлын талаар тухайн үедээ мэдүүлсэн бол ийм олон жилийн хорих ял шийтгүүлэхгүй шүү дээ. Сэтгэл санаа цочрон давчидсан үед ийм хэрэг үйлдвэл хөнгөрүүлж үздэг” хэмээхэд уг эмэгтэй “ хэрвээ би тухайн үед охиныхоо төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн талаар хэлсэн бол уг мэдээлэл тэр дороо аймаг, сумаар тарж, манай охинтой хэн ч суухгүй шүү дээ” гэж байсан нь нэгийг бодогдуулах. Охиныхоо төлөө өөрийгөө золиослосон хэрэг л дээ.
Ер нь бол эмэгтэйчүүдийн хориход нөхөр болон хамтран амьдрагчаа алсан хэрэгт ял шийтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн 70% нь хохирогчийн буруутай үйлдэл тэр тусмаа эр нөхрийн хүчирхийлэл дарамт, зодуурын дор сэтгэл санааны стресст байсны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг байна.
Гэтэл эсрэгээр нийгмийн ороо бусгаа цагийн үед төрийн халамж үйлчилгээнээс ангид боловсрол сургууль соёлгүй өсч өндийж байгаа залуус хүнийг хайрлах сэтгэлгүй болж, жигшүүрт хэргүүдийг өдүүлж байсан нь цөөнгүй. Одоо ч нийгмийн сэрт хийлгэсэн, олон нийтийг айдас, цочролд автуулсан, хүний санаанд багтамгүй хэргүүд улам өсөх хандлагатай байна.
2004 онд Өвөрхангай аймагт гарсан 19 настай Сүрэнбилэг гэгч гэр бүлийнхнийгээ хөнөөсөн үйлдсэн байна. Тэрээр энэхүү үйлдсэн хэргийнхээ тухай “Манай амьдрал ядуу байсан. Би тэр өдөр хот руу явъя, амьдралаа дээшлүүлье гэтэл үгүй явуулахгүй гээд байснаас уур хүрээд энэ хэргийг хийсэн. Тэр үед би архи уугаагүй, эрүүл байсан. Миний төрсөн эгч ажилдаа яваад байгаагүй учраас би хүүхдийг нь алчихсан“ гэж мэдүүлэг өгч хэргээ хүлээсэн байна. Ингээд ажилдаа яваад эзгүй байсан эгчээс нь бусад бүх гэр бүлийнх нь хүмүүсийг буудан хороосон юм. Уг айлын амьдралын түвшин нэн ядуу байсан ба боловсоргүй мунхаг нэгэн залуу Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын тавдугаар багийн харъяат Гомбодорж гуай, түүний гэр бүл болох 3-20 настай нийт 8 хүнийг зэрлэгээр буудаж хөнөөжээ.
Цагаанмөөг: 1993 онд төрсөн эхийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Цагаанмөөг гэгч содон нэртэй эмэгтэй багагүй жигшүүр төрүүлж байсан түүхтэй. Тухайн үед байсан залуучууд одоо энэ хэргийг бараг мартаагүй тод санаж байгаа байх. Магадгүй содон нэрнээс нь болсон байж боловч ч соц нийгмийн “гэмт хэрэг байхгүй” гэсэн сэтгэхүйтэй хүмүүст төрсөн эхийгээ хөнөөсөн хүн чанаргүй хэрэг олныг сортосхийлгэсэн байна. Цагаанмөөг тухайн үеийн залуусын нийтлаг төрх болох гудамжны бүлэглэл, залуустай нийлж нилээдгүй золбирч, архи тамхинд оржээ. Зан ааш нь эвдэрч хэрцгий догшин болсон тэрээр ээж дээрээ согтуу ирж “Чи муу намайг хүүхэд байхад хүнтэй банзалддаг байсан. Одоо чамайг цустай чинь хутгана” гээд удаа дараа хэрцгийгээр ганжингаар зодож, тамлан алсан байгаа юм. Тэр үеийн “Нүгэл буян”, “Ноцтой мэдээ” гэх хэд хэдэн сонинд гарч тэр үеийн эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн ж,г-д зааснаар 20 жилийн хорих ял ногдуулж 5 жилийг гянданд эдлүүлэхээр хувиарлаж байв.
Авдрантын гянданд хувиарлагдан Цагаанмөөг нь Бямбасүрэн, Чимгээ хэмээх хоёр хүүхэнтэй хамт хоригджээ. Энэ гурвыг анх удаа гянданд хоригдсон гэдгээр нь монголчууд сайн мэддэг төдийгүй социалист системээс шилжээд удаагүй байхд гарсан жигшүүр төрүүлэм хэрэг үйлдсэн хүүхнүүд юм. 1996 оны нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Авдрантын гяндангаас Ч.Чулуунбаатар, Н.Лхагвасүрэн, Б.Төртогтох нар хоёр хянагч, гурван ялтанг зэрлэгээр хөнөөж, АКМ буу хоёр ширхэг, нэг ширхэг "Макаров" буу дээрэмдэн оргохдоо Бямбасүрэн, Цагаанмөөг, Чимгээ гурвын амь насыг бүрэлгэж бөөн шуугиан дэгдээж байсан билээ.
Мань гурвыг Авдрантын гяндангийн нэг өрөөнд цуг байх үед Дорнодын “Онгорхой” Чулуунбаатар, Лхагвасүрэн нарын гурван этгээд тус гяндангаас оргосон бөгөөд энэ үед Цагаанмөөг Чулуунбаатарыг дуудаад “Биднийг хамт аваад яв” гэжээ. Тэгтэл Чулуунбаатар “Үгүй. Та нарыг авч явж толгойгоо цусдахгүй” хэмээж. Хариуд нь Цагаанмөөг “Тэгвэл та нарыг матлаа” гээд “Новшоо, чи намайг аваад явж чадахгүй гэж үү” хэмээн цонхоороо хашгирч. Түүний дууг харуулын цэрэг сонссон боловч ойролцоо байх нэг хянагч эхнэртэйгээ байнга хэрэлдэж зодолдож байдаг тул тэднийг л хэрэлдэж байна гэж боджээ. Харин энэ үед “Онгорхой” Чулуунбаатар өөрийнхөө орголтыг бүтэлтэй болгохын тулд хамаа намаагүй хашгираад байгаа Цагаанмөөгийг хөнөөхөөр шийдсэн байна. Тэгээд өрөөнийх нь хаалгыг эвдэж онгойлгоод “Чи муу эхийгээ алсан өөдгүй новш” гээд Цагаанмөөгийг дараа нь Бямбасүрэнг тэгээд Чимгээг хэрцгийгээр хөнөөжээ.
Тухайн үед Авдрантын гяндан ихэд задгайрсан болох нь ажиглагддаг. Үүний гэрч бол Лхагвасүрэн тэргүүтэй гурван хоригдолын орголт. Яс цоожноос оргоно гэдэг бол хэний ч санаанд багтамгүй, хэзээ ч бүтэшгүй зүйл. Гэтэл эд нар оргочихсон, мөн Цагаанмөөгтэй хамт хоригдож байсан Бямбасүрэнгийн жирэмсэн болсон асуудал нь тус гянданг яах аргагүй сул дорой байсны шинж. Тэр үед Цагаанмөөгийг төрсөн эхийгээ алсан нүгэлт эм гээд огт үздэггүй байсан гэдэг. Хууль хяналтын байгууллагынханаас туайн үед гянданд хоригдож байгаа дээрх гурван эмэгтэй дээр очиж шалгахад тэр Цагаанмөөг гэгч нь үнэндээ харахад дуугай ноомой гэмт хэрэг үйлдэх царай огт байхгүй байсан гэж ярьдаг.
Монголдоо анх удаа хамгийн хатуу дэглэм болох гяндангаас оргохдоо шоронгийн хуяг болон эмэгтэй хоригдолыг алж, зэвсэглэн хүн барьцаалж оргосон тэр хэрэг хамгийн их чирэгдэл учруулж байв. Тэднийг оргосноос нь хойш 20 цагийн дараа буюу 1996 оны нэгдүгээр сарын 5-ны 11 цаг 40 минутад баривчилжээ. Цагаанмөгийг алсан Чулуунбаатар нь цагдаа нартай эсэргүүцэн буудалцах үеэр алуулж Лхагвасүрэн, Төртогтох нар нь сүүлд хуулийн дээд хэмжээ болох цаазаар авахуулсан гэдэг.
Хүн гэдэг араатан ажгуу. Хүн хүнээ хүчирхийлэхээр бүр ч айшигтай араатан төрхөндөө ордог. Араатан үрээ , эхээ алдагүй байхад гагцхүү хүн л ийм зүйл хийж чаддаг. Тэгж бодохоор хүн араатнаас ч аймшигтай.
Сэтгэгдлүүд
2011-04-11 - Баярмаа
Бичсэн: Зочин
ийм хэрэг дахин бүү гараасай энэ бол хүний ёсонд хэзээч байж болохгүй Ээжийгээ хөнөөн гэдэг бол гутамшиг түүнд амьдрал бэлгэлсэн хүн шүү дээ №№№ даанч дээ
2011-04-11 - баярмаа
Бичсэн: Зочин
Ээжийгээ хөнөөн гэдэг бол хүний ёсонд хэзээч байж болохгүй№№№№ энэ бол гутамшиг
2010-11-15 -
Бичсэн: upshot_gp
2010-11-15 -
Бичсэн: amaahai76
хуучин цагт гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй гэмт хэргийн шинж байдал, сэдэлт, санаа зэрэг нь тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйгээ дагаад харьцангуй эерэг талдаа байсныг бас ч гэж мартаж болохгүй. ядаж л хэн дуртай нь, эсвэл хэн нэгэн тохиолдлын хүн гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал харьцангуй бага байсан гэдэгтэй өнөөдөр ямар ч судлаач, мэргэжилтэн маргаж чаддаггүй шүү дээ. харин одоо бол манай нийгэм тэр аяараа анархизмын ноёрхолд автаад, хохирогчоосоо гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироосон этгээд нь илүү эрх дархтай болоод, хүний эрх нэрийдлээр толгойг нь илээд, үйлдсэн гэмт хэргийнх нь санкцыг хүндэд нь хөнгөнийг нь багтааж инээд хүрмээр ял шийтгэл оногдуулчхаад, магадлан гэдэг сонин юм зохиочхоод суугаад байхаар гэмт хэрэг өсөх нь тодорхой, нийгмийн хор аюул нь улам ихсэх нь тодорхой. хүүхдийнх нь үздэг кино нь хүртэл галт болон хүйтэн зэвсгийг хэрхэн хэрэглэх талаарх бүхэл бүтэн лекц болчихсон, эцэг эхийнх нь ярьдаг яриа нь тэр аяараа мөнгө үнэртээд, ах, эгч нарынх нь дуулдаг дуу тэр аяараа хэрүүлийн үгтэй болчхоод байхад нийгэмд гэмт хэрэгтнүүдийн залгамж халаа өсч бойжихгүй гээд яах юм бэ айн?
2010-11-12 -
Бичсэн: Saaral (зочин)
Хүний эрх гэдэг өчүүхэн маш жижиг зүйлээс эхтэй байж болдог гэдгийг манайхан анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байх. Үүний нэг тод жишээ нь тэр 10 жил хоригдож байгаа эхийн хэрэг юм. Ямар нэгэн хэрэг явдал боллоо гэхэд хүмүүс хоорондын дам үг, худал цуурхал ярианаас авахуулаад, сонин хэвлэл, цагдаа, шүүхийн байгууллагын ажилтнууд хүртэл нийтэд ил тод зарлаж, дуулиан болгодог. Гэтэл энэ нь цаагуураа хохирогчид болон гэмт хэрэгт хамааралгүй хэн нэгнийг давхар хохироох нөxцөл болдог гэдгийг бодож үздэггүй. Цагдаа, шүүхийн байгууллага үүнийг тооцож үзээд хохирогчийн нэр, хаягаас авахуулаад гэмт хэргийн зарим үйлдлийг нууцлах нь хүний эрхийг дээдлэх үүднээс ч бус өөрсдийх нь зайлшгүй мөрдөх үүрэг байх ёстой юм. Прокурор, өмгөөлөгч хэрэг шийдэх явцад гэмт хэргийн үнэн мөнийг бодитоор тогтоож, хохирогч, хэрэгтэн гэх мэт хүмүүсийн эрхийг хүнтэдтэж үзсэн бол хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж гэмт хэрэгтэн тохирсон ял шийтгэлээ эдлэх ёстой. Япон гэх мэт гадаад оронд ингэдэг тэгдэг гэж жишээ авмаар байвч энэ удаад түдгэлзлээ.
2010-11-11 -
Бичсэн: LetMaidar
Нью-Йоркийн ч бил үү амьтны хүрээлэн. Аймшигтай араатан гэсэн содон нэртэй ганцхан цонхтой нэг өрөө байх. Тэр цонхоор шагайсан хүн толинд өөрийгөө харна.
2010-11-11 -
Бичсэн: upshot_gp
үнэхээр хэрцгий хэргүүд байна муухай, хөгшчүүл цэвүүн цаг гээд байдаг нь үнэн юм байна тэ?, би хүртэл барсын гүүрэн дээр нэвчиртлээ зодуулж бас фрэтэкдүүлж байсан бх жишээтэй...энэ бүгдийг яалтайв , хамгийн муухай нь насанд хүрээгүй хүүхэдтэй холбогддог хэргүүд.
2010-11-11 -
Бичсэн: Хүслийнжигүүр
Хүн хүнээ идэж байсан түүх хүн төрлөхтний түүхэнд байсан байгаа байх ч байхөө. яалтайв..
2010-11-11 -
Бичсэн: Segsger (зочин)
Hun gedeg araatan setgel gedeg eerhteniihee hucheer l hun shig amidardag. ter erhteniig haldvaraas hamgaalah yamarch arga niigemd bhgui, harin haldvarluulagch nyan bol gazar saigui...