Криминологи
Dateline: 2010-06-22
Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын 2010 онд хийж буй судалгаа

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор  нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ажлаа улирлаар төлөвлөж байна.

        Нэг. Эрдэм шинжилгээ /судалгаа/, сургалтын чиглэлээр

            Энэ оны эхний хагасад  Хүрээлэнгийн төлөвлөгөөний дагуу 6, секторын төлөвлөгөөнд тусгасан  2, нийт 8 судалгааны 7 ажил гүйцэтгэв. Үүнд:

 1/ Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгатай “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох нь” сэдэвт өнгөрсөн онд эхэлсэн судалгааны ажлыг хугацаанд нь дуусгаж, тодорхой санал, аргачлал бүхий тайланг захиалагчид хүлээлгэн өгөв. Судалгааны дүнд боловсруулсан “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн иргэний сэтгэл зүйд учирсан хохирлын хэмжээ/ зэрэглэл/-г тогтоох аргачлал нь Монголд  анх удаа хийсэн, онол-практикийн чухал ач холбогдолтой санал гэж үзэж байна.

 2/  “Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг судлах” нь сэдэвт  судалгааг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын захиалгаар секторын төлөвлөгөөнд тусган гүйцэтгэж, тайланг тус байгууллагад хүргүүлэв. Судалгааны удирдамж, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зарим дүүрэг, аймгийн цэргийн штаб, ХХЕГ-ын харъяа анги байгууллагын офицер, ахлагч, цэргийн хугацаат алба хаагчдын дунд ярилцлагын болон анкетийн судалгаа хийж, цэргийн алба хааж байхдаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн  хүмүүстэй ял эдэлж буй хорих ангид нь биечлэн уулзаж, холбогдол хэргийн шалтгаан нөхцлийн талаар асууж ярилцав. Түүнчлэн бусдыг санаатайгаар алсан нэр бүхий этгээдэд холбогдох эрүүгийн 4 хэргийн материалыг  архиваас уншиж судлав. Захиалагчтай тохирсон ёсоор тус байгууллагын даргын зөвлөлөөр тайланг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг төлөвлөхөөр тогтоод байна.

 

3/  Насанд хүрээгүй хүмүүс, түүний дотор бага насны хүүхдийн эрхийг зөрчих явдал огт буурахгүй байгааг харгалзан “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах”-аар 2010 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу судалгааг хийж байна. Энэ судалгаанд Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан “ Криминологийн чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичгийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн байгууллагын холбогдох нэгж, ажилтнуудыг татан оролцуулж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захиалга, санхүүжилтээр “Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт дүн шинжилгээний тайлан хэвлүүлэв.

 4/  Тагнуулын ерөнхий газартай хамтран “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх” нь сэдэвт судалгааны ажлыг 2 дугаар улиралд эхлэв. Үүнд: судалж буй сэдвийн онцлогийг харгалзан удирдамжийг ХЗДХ-ийн сайд, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын даргаар батлуулж, судалгааны багийг тагнуул, цагдаагийн байгууллагын эрдэмтэн-судлаачдаас бүрдүүлэв.

 5/   “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг ба Иргэний хуулиар зохицуулсан үүргийн гүйцэтгэлээс үүссэн хэрэг маргааныг зааглан ялгах аргачлал боловсруулах” сэдэвт судалгааг гүйцэтгэж байна.  Судалгааны удирдамжийг боловсруулан батлуулж, Нийслэлийн нийт дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас дээрх сэдвээр эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрүүдийг хуулбарыг олж авах, эрүүгийн хэргийн бүртгэл, тайлантай танилцах зэрэг ажил хийжээ.

 6/  Захиргаа, хүмүүнлэгийн сектортой хамтран гүйцэтгэх судалгааны хүрээнд  “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналтын талаархи   зохицуулалтыг судлах”-аар ажлын  удирдамжийг батлуулж, эх сурвалжийн болон гадаад улсын хуулийн зохицуулалтыг судлах ажлыг эхлэн гүйцэтгэж байна.

 7/  Олон улсын эрх зүйн сектортой хамтран “Монгол Улс, ОХУ-ын Эрүүгийн хуулийн харьцуулсан судалгаа” хийх төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах байгууллагатай харилцаа тогтоож, судалгааны ажлын удирдамжийг батлуулав.

 8/   “Өршөөл үзүүлэх тухай хуулийн үр нөлөөг судлах” сэдэвт судалгааг 3 дугаар улирлаас эхлэн гүйцэтгэхээр төлөвлөсөн ч энэ ажилд нилээдгүй хугацаа шаардагдах байдлыг харгалзан судалгааны удирдамжийг урьдчилан боловсруулж батлуулан, дүн шинжилгээ хийвэл зохих хууль, эрх бүхий байгууллагын бусад шийдвэрийг бүртгэж цуглуулах ажлыг эхлэв.

  9/  Дээрх судалгаануудаас гадна Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шүүхийн практикт хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолуудыг нэгбүрчлэн судлаж дүн шинжилгээ хийв.

 

10/ Эрдэм шинжилгээний бусад ажил


-       “Монгол Улсын криминологи: уламжлал, шинэчлэл” сэдэвт криминологчдын уулзалт- ярилцлагыг зохион байгуулж, криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлаар гарсан саналыг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргад товч танилцуулга хүргүүлэв.

 -       “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хөгжлийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Тагнуулын ерөнхий газрын судалгааны төвтэй хамтран зохион байгуулав.
-       Криминологийн судалгааны асуудлаар Хууль зүйн үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар хамтран ажиллах тухай Санамж бичиг үйлдэж, эн тэргүүнд Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтран хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр ажиллахаар “Судалгааны ажлын хамтарсан төлөвлөгөө” гаргав.

 -      , “Хүүхдийн бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийг шийдвэрлэх нь”  гарын авлагыг боловсруулав.

 -       Азийн сангийн захиалгаар хийж буй  “Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэх нь” гарын авлагын эхний хувилбарыг боловсруулав.

 -       Секторын эрдэм шинжилгээний ажилтнууд эрдэм шинжилгээний хуралд оролцож дор дурдсан сэдвээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлжээ. Үүнд:

 ·         Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн байгууллагаас хамтран зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион явуулах нь“ сэдэвт онол - практикийн бага хуралд “Шинэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын онцлог” сэдвээр,

·         ХЗДХЯ, ШШГЕГ-аас хамтран зохион байгуулсан “Монгол улсын хорих байгууллагын төрөл, дэглэмийг нээлттэй хаалттай тогтолцоонд шилжүүлэх тухай” хэлэлцүүлэгт “Гадаадын улс орнуудын хорих ялын нээлттэй хаалттай систем” сэдвээр,

·         ХЗДХЯ-ны зохион байгуулсан “Галт зэвсгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох” хэлэцүүлэгт “Галт зэвсгийн хяналтын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт” сэдвээр, 

·         “Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийн хамгаалалтыг сайжруулах нь” ОУХБ, ХЭҮТ-өөс зохион байгуулсан шийдвэр гаргагчдад нөлөөлөх уулзалтад “Бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өрсөн хүүхдийн эрхийн хамгаалах хууль зүйн боломж” сэдвээр эрдэм шинжилгээний ажилтан докторант Г.Оюунболд илтгэл хэлэлцүүлэв.

 


Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax