Криминологи
Dateline: 2010-11-5
Сүүдрийн хот

Зах зээлийн гэгдэх өөрчлөлтөд урьдчилан бэлтгэгдсэн хүн байгаагүй үед өмч хөрөнгийн, аж амьдралын хувьд бараг ойролцоо байсан хүмүүс өнөөдөр зарим хэсэг нь маш богино хугацаанд баяжиж, зарим хэсэг нь ядууран нийгмийн ялгарал буурахгүй, харин ч даамжирах шинжтэй болж байна. Түүний нэгээхэн баримт нь нэг талд улс төр, бизнесийн бүлэглэл бэхжин хууль сахиулах байгууллагын тогтолцоонд нөлөөгөө тогтоосон, нөгөө талд ядуурсан олон хүмүүс гудамжинд тэнэмэл байдлаар амь зогоох болж бидний улиг болтол ярьдаг “траншейныхан гэх нэртэй нийгмийн эмзэг бүлгийн шилжилт хөдөлгөөн, улам ихсэх хандлагатай байна.

Тухайн үедээ л “ирээдүй хойчдоо дарагдахгүй айхтар гэмт хэрэгтнүүд гарч ирнэ” хэмээн аман амандаа шуугилдаж байсан цаг саяхан мэт боловч зах зээлийн системд шилжин, “танк” гэгдэх оромжууд үүд хаалгаа нээсээр даруй 20 жил өнгөрч, эхнээсээ сахал, үс нь ургаж том эрс болцгоожээ. 1990-өөд оны эхээр 9000-10000 мянга хэмээлсэн багцаа тоонд сүрэглэн амьдарч, элдэв бүлэглэлүүд хүртэл бий болж тэднийг зохицуулахад цагдаагийн байгууллагын хүч дутаж байлаа.

Алдарт 20 дугаар тогтоолоор гудамжид заларсан эрс хаа сайгүй. Үүний зарим нь үйлдвэр албан газруудын “орон тооны цомхотгол”, айл өрх гэрээс үүдсэн ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэл газар авсантай холбоотой бөгөөд нийслэлд л гэхэд эдгээр хүүхдүүдийг байлгаж, саатуулах хөрөнгө ,мөнгө үнэндээ байсангүй.  Багшийн дээд сургуулийн өмнө талбайд  гутал тосолдог 10-аад бүлэг байхад, дүүргийн томхон дэлгүүр үйлчилгээний төвийн өмнө “Цэнхэр дэлгэц”, “Халуун хөнжил”-ээс эхлээд сонин зардаг бүлэг хүртэл байв. Замын үүд, Дархан, Сэлэнгийн чиглэлд вагоноор тэнэж, хооллон бусдын эд зүйлсийг хулгайлдаг том, жижиг бүлэглэлүүд гаарч байх үед Улаанбаатар хотод булгаас эхлээд тарваган малгай шүүрэх моод болж, халаас суйлах, орон байрны хулгай хийх гэх хэргүүд гэв гэнэт ил гарч олныг бухимдуулж, социалист системд нууж бугшиж байсан элдэв гэмт хэргийн зах сэжүүрүүд ил гарч, зэс цухуйж эхэлсэнтэй холбоотой.  Гэтэл тэр үед нийслэлд зорин ирэх их урсгалыг бодлогоор хязгаарлаад ч нэмэр болоогүй юм.

Аар саар хэрэг үйлдэж байсан сайн эрсээс өдийд сайхан амьдарлаар амьдарч байгаа нь тийм олон биш. Харин гэмт хэрэг үйлдэж эргэлт буцалтгүйгээр шоронгийн амьдралд хөл тавьсан баримт их. Дашрамд дурдахад манай улсад нийт ял эдэлж байгаа хоригдлуудын 20 хувь нь хүүхэд байхдаа гэмт хэрэг үйлдэж орсон хүмүүс байдаг. Саяхан цагдаагаас авсан мэдээллээс үзэхэд өршөөл үзүүлэх тухай батлагдан хууль гарсаны дараагаар траншейнд амьдрагсадын тоо эрс өсдөг талаар баримттай дурджээ.  1990-өөд оноос хойш траншейнд байсан хүүхдүүдийг бүртгэн үзэж одоо хаа байгаа талаар судлахад дйилэнхи архинд донтож, гудамжинд амьдарсаар байгаа хэвээрээ төдийгүй нас, бие нь нэмсэн болохоос дээшилж дэвжсэн зүйлгүй, хог түүх, лааз цуглуулах гэх мэтчилэн амьдарч байна. 

Уржнан жилийн өдийд хог түүгч нэгэн эмэгтэй бусдад  амь насаа алдсан байдалтай олдсон хэргийг шалгах явцад хамтран амьдрагчдаа зодуулан амь алдсан болох нь тогтоогдож, өсвөр насны насны эрэгтэй хүүхдийг тэнэмэл өөрийгөө хамгаалах чадвргүй байдлыг нь далимдуулан хүчирхийлдэг 19-23 насны гудамжны хэсэг залуучууд гарч багагүй бэрхшээл учруулж байв.

Шоронгоос дөнгөж суллагдан гарч ирсэн нэгэн хүүхэн тэнэмэл амьдралтай, траншейны өсвөр насны 2 охиныг уруу татаж  гадаадын иргэнийг дээрэмджээ.  Сайхь хүүхэн Их дэлгүүрийн ойролцоо байх гадаадын иргэд оршин суудаг байрыг гадаа нь хог ухдаг охидоор асуулган 1-2 өдөр судалж. Ингэсээр  Монголд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг ганц бие Ирланд Улсын иргэн нэгэн эмэгтэйн гэрт нь утсаар ярих нэрээр нэвтрэн, гэнэдүүлж байгаад боож ухаан алдуулан унагаж ванны өрөөнд оруулж хаяад эд зүйлсийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгтээ нөгөө хоёр охиныг чирсээр  ахин шорондоо оржээ.     

2000 оноос өмнө одоогийнх шиг хөдөөнийхөн шууд орж ирээд байдгаа гөвчихөөд траншейнд ороод байсангүй. 1990-аад оны эхэн болон дунд үед хот суурин газарт амьдарч байгаа айл өрхөөс дайжсан хүүхдүүд гол төлөв эзэлж байсан боловч 2000 он гараад энэ байдал аажмаар өөрчлөгдөж  хотод орж ирээд амьдрал ахуй нь өөдлөөгүй өрхүүд траншей бараадан амьдрах болсон. Траншейнд амьдарч байх үедээ шалзарч амиа алдсан тохиолдол л гэхэд жил болгоны өвөл гардаг нь хотын дулаан түгээх болон цагдаагийнханы байгууллагынханы толгой гашилгасан асуудал.    

Хүн худалдаалах гэж одоо бидний шуугиад байгаа асуудлын үндэс мөн энэ үеэс үүсэлтэй. Лениний хөшөө Сүхбаатарын талбайн өмнө биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн олонхи нь гэрээсээ дайжсан, амьдрахын эрхэнд бие үнэлж байгаа хэсэг эзэлж Садар самуутай тэмцэх тухай хуулийг гаргаж ачиж, торгож, баривчлаад хязгаарлаж чадаагүй  юм. Нийгмийн халдварт өвчин гэгддэг арьс өнгөний болон бэлгийн замын халдварт өвчин социализмын үед дарагдсан гэдэг боловч энэ үед мөн хүчээ авсан. Тухайн үедээ л гэхэд биеэ үнэлэн бужигнуулж байсан “хамаргүй” Гэрэлээ, “онгорхой” Оюунаа нар гэх эмэгтэйчүүд нас явчихсан хойноо өөрсдөө бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдэж бусдыг биеэ үнэлүүлсэн тэр байтугай төрсөн охиноо ийм үйлдэлд татан оруулсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн.

Өвгөнт хэмээх архи бурханы сэнтийгээс бууснаас хойш Багшийн дээд сургуудлийн өвгөнтийнхөн, бөбөчид гэх нэршилтэй архаг архичин, архинд донтсодыг тухайн үед мөн л архины албадан эмчилгээнд хэдэн зуугаар нь машин машинаар нь ачуулж байсан боловч одоо Бөмбөгөр, Нарантуул, Хархорин захаар тэдний шийрийг хатаагсад  үргэлжилсээр. 2007 онд “Азийн чононын” гэгдэх дуулиант хэрэг үед нилээд хэдэн хүн хордож амиа алдахад түүнээс хүртсэн бөбөчид эгээ л харх мэт яагаа ч үгүй гэнэ лээ. Ямар сайндаа л түрүү жил сүрьегийн эмнэлгийн гадна өвчтөнүүдийн хаягдлаар амьдардаг хэсэг нөхдийг яадагаа алдсан байх гэж үзээд албадан шинжилгээнд оруултал бүгд цоо эрүүл гарсан гэдэг.

Асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашиглан,  хүүхдийг тэнүүчлэл, мансуурал, гуйланчлал, биеэ үнэлэхэд бол татан оруулсан этгээдийг эрүүгийн хариуцлагад татах заалт Монгол Улсын хууль тогтоомжид бий. Гэвч үүүгээр шалгагдаж шийдэж байгаа хэрэг цөөн бөгөөд хуулийг чанд сахин биелүүлнэ гэвэл нийслэлд байгаа тэнэмэл эцэг эхчүүд шоронгоор дүүрч, багтахгүйдээ хүрэх нь  тодорхой  биз.

Одоо цаг ч өөр болж PC тоглоомноос болж хүүхдүүд орон гэрээс дайжиж байгаа дүр зураг тасрах янзгүй... Тоглоомонд донтож нэг хүү төрсөн гэрээсээ оргож, айлын хүүхдийг дээрэмдэн мөнгө нэхэж гэмтэл учруулан улмаар Шархадны эмнэлэгт хүргэгдэж байлаа.  Хөдөөнөөс ирсэн  аймгийн  арслан ... гэгч аргаа бараад траншейнд амьдарч байв. Нэг таксины жолооч мань эрийг  зорьсон газраа ирээд буулгаж л дээ. Гэв гэнэт шууд траншей руу яваад орчихож. Жолооч нь хэдэн төгрөгөө авчих санаатай  “хүүе та яаваа” гэтэл “Миний дүү орж ирээд хөлсөө авчихаа гэсэн гэдэг.   

Эрхээ эдлэх дээрээ тулвал өнөө цагт байгаа траншейныхан харин ч нэг дутахгүй залуу гэр бүлийн 500 мянга, хүүхдийн мөнгө гэх мэт нийгмийн халамжаас огтхон ч хоцрохгүй. Иргэний шинэчилсэн бүртгэлд шинэ үеийн баячуудаас илүү хамрагддаг гээд л бод. Тэр ч байтугай нэгэн тэнэмэл залуу эр цэргийн алба хаах эрхтэй хэмээн зүтгэсээр  2006 онд  ... дугаар цэргийн ангид хувиарлагдан очиж, багагүй бужигнуулж, цэргийн албанаас оргон хэдэн сар жилээр төвөг удаж зардал, чирэгдэл гаргасан байх жишээний.     

За тэгээд энэ мэтчилэн дурдаад байвал дуусахгүй л дээ. Одоо бол траншей бүр эзэнтэй болж, ямар нэг дурын этгээд багтаж шингэх газаргүй, хуруу битгий хэл хумс багтахгүй болтол шигсэн сүүдрийн хоттой. Танк, орц хонгилоосоо хөөн нэгнээ гэмтээж үүрдийн тахир дутуу болгосон нэгэн байхад, байнга ухдаг бункераа булаалдаж нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол 2008 онд Чингэлтэй дүүрэгт гарч байсан. Зүгээр байхгүй мөрөөрөө гудамжаар яваа хэн нэгэнд архи ууж халамцсан үедээ халдаж бэлгийн асуудлаа шийдвэрлэн шоронд орохоос гадна архинд хордож хөлдөж, осгож, түлэгдэж, амиа хорлож байгаа хүмүүсийн дийлэнхи хэсгийг эзэлдэг тоо өдөрт дунджаар 3-5.  Нэг хүн үхвэл эмгэнэл олон хүн үхвэл статистик гэдэг  үг ч байдаг.    

Сүүлийн үед траншейны хүүхдүүд алга болж байгаа талаар үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа их гарах болж. Дорнод аймагт 2007 онд траншейны гэгдэх 270 хүүхэд байсан, эдгээр хүүхдүүд гэнэт алга болсон нь хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон байх магадлалтай” гэсэн баримт нотолгоогүй, ор үндэсгүй ташаа мэдээллийг “Орон нутгийн санаачилга” ТББ-аас олон нийтэд цацаж хүний эрхийг ноцтой зөрчсөн, бусдыг айдас хүйдэст автуулах, баталгаагүй мэдээллээр хүний нэр төрийг гутаан доромжилж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг илтэд үгүйсгэсэн шинжийг агуулсан баримтууд дурьдаж байв. /Тэр ч байтугай тухахйн аймгийн 67 биеэ үнэлэгч эмэгтэйн 40 хувь нь өрх толгойлсон бага ангийн багш нар байна гэсэн нь боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын нэр хүндийг нь гутааж бичсэн нь АНУ-ын Төрийн Департментийн чихэнд хүрч Элчин сайдын яамаараа дамжуулан уг баримтын үнэн зөв эсэхийг асуулгаж байсан удаатай.  .

Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ой л гэнэ. Траншейнд шилжих миграц эхэлсэний 20 жилийн ой гэдгийг харин хүмүүс мартжээ. Магадгүй траншейны гэгдэх хүмүүст төрийн бодлого тодорхой хэмжээгээр хүрдэг байхыг үгүйсгэх аргагүй ч энэ хэсэгт дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа хэмээн донороос мөнгө олж яваа байгууллагуудын жагсаалтыг гаргавал дэвтрийн нэг хуудас багадна. Ийм хүмүүс байх нь нийгмийн эрх мэдэл бүхий зарим хэсэгт ашигтай байдагт хэргийн гол учир оршмой. Нөгөө талаас аваад үзвэл  хүн өөрөө гахай шиг явна уу нохой шиг явна уу гэдэг ухамсрын асуудал учраас нээлттэй орхилоо.
Судлаач Г.Оюунболд

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-6 -

Бичсэн: amaahai76

өө тэгээд л капитадист хэмээх замаар явж байгаа бүхий л улс оронд сүүдрийн нийгэм байдаг шүү дээ. бидний өөрсдөө сонгосон хүмүүс залилан мэхэлж төрийн толгойд гараад эцэст нь ийм юм хийчхээд сууж байгаа болохоор дургүй хүрээд байх юм аа. тэгээд л би тэмцье энэ тэр гээд байдаг юм дөө.

. Шууд холбоос

2010-11-6 -

Бичсэн: MAR2

aimshigtai гуниглах

. Шууд холбоос

2010-11-5 -

Бичсэн: dadido

ингээд бодохоор гутрахаас цаашгүй

. Шууд холбоос

2010-11-5 -

Бичсэн: dao

suudert amidardag buhel buten niigemtei bolchihson gedeg l aimshigtai. ted uursdiin gesen huulitai

. Шууд холбоос

2010-11-5 -

Бичсэн: Зочин

ta nar ardiin namig demjwel bvh ym ok bolno shvv
Hu nam aa ch hairlaarai huwsgal hiisen hiidegch hiih ch giideg ch hvmvvs tul udahgvi United Arab Emirates bolgoj ogno shvv

. Шууд холбоос

2010-11-5 -

Бичсэн: Зочин

dandaa l boddog zuil. bayan hoosnii yalgaa ulam l ih medregdeed baih boljee гуниглах

. Шууд холбоос

2010-11-5 - tsetseg

Бичсэн: Зочин

эргэлзэх

. Шууд холбоос

2010-11-5 -

Бичсэн: LetMaidar

Харин тиймээ. Хог идээд өвддөггүй бол, орон сууцныхан хоносон өндөг идээд л хордоо чөтгөр

. Шууд холбоос

2010-11-5 - yag tiim

Бичсэн: Обдоо

Майдартай бол санал нийлж байна
Угаасаа бараг эхэлчихсэн юм биш үү ай.

. Шууд холбоос

2010-11-5 -

Бичсэн: LetMaidar

Обдоо нөгөө Хэрбэрт Уэлсийн "Цаг хугацааны машин"-ыг санаж байна уу? Хүн төрөлхтөн хөгжлийн 2 замаар салж явсан байдаг даа. Баячууд нь хүн хэвээрээ боловч биеэ хамгаалах чадваргүй идүүлэгчид болж харин ажилчид газар дор амьдарсаар араатан мэт болж үе үе гарч ирэн баячуудаа хүнсэндээ хэрэглэнэ. Энэ цаг удахгүй байхаа. инээх

. Шууд холбоос

2010-11-5 - font

Бичсэн: Обдоо

font uurchlugduud bh yum

. Шууд холбоос


idiomatic-dormant