Криминологи
Dateline: 2010-11-11
Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүд

Г.Оюунболд

Соц нийгэм халаагаа өгөх арай болоогүй үед тухайн үеийн нам засгийн удирдагчдийн нэг нь “Манай нийгэмд гэмт хэрэг удахгүй устаж үгүй болно.  Удахгүй бид гэмт хэрэг гэж зүйлийг байхгүй болгоно.” хэмээн мэдэгдсэнээс болж судалгааны байгууллага, мэргэжилтнүүд нь хэлсэн үгэнд нь тааруулж ажиллах гэж зүдэрч байсан гэдэг. Тухайн үед бол “гэмт хэрэг үйлдэж байгаа нь өнгөрсөн нийгмийн үлдэгдэл, хөрөнгөтний нийгмийн гаж нөлөө хэмээн”  дүгнэж байв. Гэтэл зах зээлийн гэгдэх нийгэмд шилжсэнээр нууж дарж байсан бугшмал гэмт хэргийн гаралт ихэсч, онц ноцтой жигшүүрт хэргүүд шил шилээ даран гарах б...

Шууд холбоос

Dateline: 2010-11-05
Сүүдрийн хот

Зах зээлийн гэгдэх өөрчлөлтөд урьдчилан бэлтгэгдсэн хүн байгаагүй үед өмч хөрөнгийн, аж амьдралын хувьд бараг ойролцоо байсан хүмүүс өнөөдөр зарим хэсэг нь маш богино хугацаанд баяжиж, зарим хэсэг нь ядууран нийгмийн ялгарал буурахгүй, харин ч даамжирах шинжтэй болж байна. Түүний нэгээхэн баримт нь нэг талд улс төр, бизнесийн бүлэглэл бэхжин хууль сахиулах байгууллагын тогтолцоонд нөлөөгөө тогтоосон, нөгөө талд ядуурсан олон хүмүүс гудамжинд тэнэмэл байдлаар амь зогоох болж бидний улиг болтол ярьдаг “траншейныхан гэх нэртэй нийгмийн эмзэг бүлгийн шилжилт хөдөлгөөн, улам ихсэх хандлагатай байн...

Шууд холбоос

Dateline: 2010-10-26

 МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

 /Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач,  оюутнуудын дунд/

 
Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх; хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.

 

Зохион байгуулагч ...

Шууд холбоос

Dateline: 2010-10-22
хуулийн чиглэлээр магистр, дипломийн ажил бичихэд туслалцаа үзүүлнэ.

 Хуулийн чиглэлээр тэр дундаа Нийтийн эрх зүйн чиглэлээр сурч байгаа магистрант болон оюутан судлаачдад курс, дипломийн ажил бичихэд туслалцаа үзүүлнэ./төлбөртэй/
Үүнд :  
...

Шууд холбоос

Dateline: 2010-10-07
“ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛ”

 СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Судалгааны зорилго: Монгол Улсын Хил хамгаалах байгууллагад гарч буй гэмт явдал, түүний дотор хүнд, онц хүнд гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлан дүгнэж, офицер, ахлагч, цэргийн хугацаат албан хаагчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хилийн отряд, заставт зохион байгуулах талаар санал, зөвлөмж, богино, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах

Судалгааны хамрах хүрээ:  Судалгааны ажлыг хил хамгаалах байгууллагын хэмжээнд сүүлийн 10 жилд гарсан хүнд, онц хүнд гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг цэргийн болон харуулын алба хаахтай холбогдсон дүрэм, бусад журмын биелэлтийн байда...

Шууд холбоос

Dateline: 2010-09-23
Event


 

Хууль зүйн үндэсний хүрээлэн

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагa

 

“ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ГЭМТ ХЭРЭГ”

СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Танилцуулга: 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн  Баасан гарагийн 10:00-11:30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд болно

PS; Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчидад албадан болон хүчээр хөдөлмөрлүүлэх гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн талаар нэг мөр ойлголт өгөх, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай”,  НҮБ-ын...

Шууд холбоос

Dateline: 2010-08-30
Монгол Улсад Цаазаар авах ялыг халах уу аль эсвэл...

ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

докторант Г.Оюунболд, магистр А.Түвшинтулга нар

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 1 дүгээр сард хийсэн мэдэгдэлтэй[1] холбогдуулаад цаазаар авах ялыг халах уу үгүй юу гэдэгт   эрүүгийн эрх зүйн салбарын болон хүний эрхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Энэхүү мэдэглийг хийснээс хойш Монгол Улсын хил дээр гарсан дуулиант хэрэгт 3 хүн цаазаар авах ялаар шийтгүүлээд байна. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч уучлах болов уу яах бол ?

Энэхүү өгүүллээрээ бид цаазаар авах ялыг халах эсвэл х...

Шууд холбоос

Dateline: 2010-06-22
“Өршөөл үзүүлэх тухай хуулийн үр нөлөө”

 

Нэг. Нийтлэг зүйл

-       Хариуцан гүйцэтгэх нэгж: Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

-       Зорилго: Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлт, түүний эрүүгийн нөхцөл байдалд үзүүлсэн үр нөлөөг судлан дүгнэж, хойшид анхаарвал зохих асуудлаар санал, зөвлөмж боловсруулна.

-       Судалгааны ажлыг секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Г. Батчимэг хариуцан зохион байгуулж, 2010.6.4-2010.12.20 хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

Хоёр. Судалгааны арга зүй, зарчим

Судалгаа явуулахад баримтлах зарчим:

-       Судалгааг аливаа улс төрийн байгууллага, албан тушаалтны бодлого, нөлөөллөөс ангид бие даа...

Шууд холбоос

Dateline: 2010-06-22
Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын 2010 онд хийж буй судалгаа

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор  нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ажлаа улирлаар төлөвлөж байна.

        Нэг. Эрдэм шинжилгээ /судалгаа/, сургалтын чиглэлээр

            Энэ оны эхний хагасад  Хүрээлэнгийн төлөвлөгөөний дагуу 6, секторын төлөвлөгөөнд тусгасан  2, нийт 8 судалгааны 7 ажил гүйцэтгэв. Үүнд:

 1/ Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгатай “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн х...

Шууд холбоос

Dateline: 2010-06-22
Rehabilitation of offenders

                     “Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах”   судалгааны ажлын төлөвлөгөө

          Судалгааны ажлын үндэслэл: Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай /1997 он/ хуулийн 15 дугаар зүйлд “Хорих ял эдлээд суллагдсан хүнд захиргааны хяналт тогтоох” гэсэн хэлбэрийг хуульчилж өгчээ. Энэ нь хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн хорих ял эдэлж суллагдсан бол дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор тусгагдсан төрийн чиг үүргийн нэг болгон оруулсан байна.  

        ...

Шууд холбоос