Криминологи
Dateline: 2009-04-16
Криминологи

Хүн төрөлхтөн аливаа зүйл, түүний мөн чанарыг танин мэдэхийн тулд маш олон аргуудыг бодож олон, түүнийгээ хэрэглэж, амьдралд алдаж оносоор өнөөг хүрсэн билээ. Тэгвэл “өмнөө тавьсан тодорхой асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байгаа танин мэдэхүйн зарчмын хэм хэмжээнүүдийг арга,судалгаанд хэрэглэдэг хамгийн ерөнхий аргуудын цогцолбор буюу аргуудын тухай сургаалиудыг арга зүй гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

     Эрт дээр үеэс яагаад хүмүүс гэмт хэрэг үйлдээд байдаг, түүний шалтгаан нь юу болох, яавал гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх вэ? гэсэн асуултыг байнга тавьж, түүндээ хариулт олох гэж оролдсоор ирсэн билээ.
     Иймд иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэн, тэдний амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг эрхэмлэгч улс орон бүр гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах бие даасан шинжлэх ухааны хүрээлэн, судалгааны төвүүдтэй байдаг. Энэ үйл ажиллагаа нь зохих үр дүнгээ өгч буй гадаад орны туршлага байна. Манай орны хувьд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан үнэлэлт дүгнэлт өгч, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлох асуудалд анхаарах зайлшгүй шаардлага улс орны хөгжил, нийгмийн үйл явцад урган гарч байна.

     Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлын чиглэлийг боловсруулан хэрэгжүүлэхэд үндэслэлийг тодорхой, бодитой гаргах хэрэгтэй. Нэгэнт үйлдэгдээд хууль сахиулах байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд криминологи судалгаа, дүн шинжилгээ хийж, улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засаг, иргэдэд учрах хор аюулыг бууруулах, нутаг дэвсгэр, салбарын хэмжээнд зохион байгуулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг боловсруулах явдал чухал юм.
     Гэмт явдал нь өөрөө нийгмийн хамгийн аюултай, сөрөг үзэгдэл бөгөөд байгаль, нийгмийн эерэг, сөрөг үзэгдэл болон хүний үйл ажиллагаанаас хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой. Тэгвэл гэмт хэрэг гэх үзэгдлийг дангаар нь судлах явдал ямар ч үр дүнгүй болох нь ойлгомжтой. Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг судлахад зөвхөн хууль, эрх зүйн ба социологийн мэдлэг шаардаад зогсохгүй математик, статистик, улс төр, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүй, техник технологи зэрэг байгаль, нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийг тодорхой хэмжээнд эзэмшсэн байхыг шаардаж байна.
     Ер нь гэмт хэрэг нь дан ганц хулгай, дээрэм, хүний амь насыг хөнөөх, хүчиндэх хэргүүдээр хязгаарлагдаггүй, мөн санхүүгийн хямрал, ан амьтан, ургамал устах, ус агаар бохирдох, хүн амын өвчлөлт, улс төрийн зөрчилдөөн зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг багтаадаг ба нийгмийн янз бүрийн харилцаануудыг ямар нэг байдлаар зөрчих хэлбэрээр илэрдэг маш өргөн агуулгатай юм. 

     Криминологийн судалгааны зорилго нь судалгааны үр дүнг хууль дүрэм батлан гаргах, өөрчлөх, хүчингүй болгох, Эрүүгийн хуулийг амьдрал дээр бодит байдлаар хэрэгжих боломжоор хангах зэрэгт байнга хэрэглэн, судалгаагаар цугларсан баримт мэдээллүүдийг ашиглан гэмт хэрэг, түүний хор уршгийг бууруулах ба үүдэн гарах нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдтэй үр дүнтэй тэмцэхэд оршдог. Гэмт явдал, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэрэгтэн бие хүн, түүний төлөвшин тогтох таатай болон тааламжгүй нөхцөл байдлууд, тэдгээртэй тэмцэх арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллүүдийг цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэж дүн шинжилгээ хийх тодорхой арга хэрэгслүүдийг криминологийн судалгааны арга зүй гэж нэрлэдэг. Дараагийн бичлэгт дээрхи арга зүйн талаар тодорхой дурдах болно.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-10-11 -

Бичсэн: Сурах Шалтгаан

гоё шүү

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: очко (зочин)

сайн байна андаа гоё шүү

. Шууд холбоос

2009-07-20 - muugii

Бичсэн: muugii0907

ene sedviig tsaash ni urgeljluulen bichvel,
yalanguyaa suuliin jiluuded, ene jild uidegdej bgaa gemt hergiin niitleg shaltgaan nuhtsul, tuuntei temtseh, uridchilan sergiileh ajil arga hemjeenii talaar huuli sahiulah, heregjuuleh baiguullaguudad ach holbogdoltoi sedeveer medeelel bichmeer bna, tegvel mash sain bnaa.

. Шууд холбоос





:-)
 
xaax