Криминологи
Dateline: 2009-05-25
ШИНЭ ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ

ШИНЭ ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ

 

ХЗҮТ-ийн КСС-ийн эрдэм шинжилгээний ажилтан,

хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд

 

Шинэ төрлийн хэрэг томоохон улс орон төдийгvй  хvн ам цөөтэй манай улсад ч хvчээ авч өргөжих хандлагатай байгаа нь сэтгэл тvгшээсэн асуудал болоод байна.

Шинэ төрлийн гэмт хэрэг нь үйлдэгдэж байгаа арга хэрэгсэл, шинж байдлын хувьд урьд үйлдэгдэж байсан гэмт хэргүүдээс цоо шинэ  арга, хэлбэрээр илэрч, байдгаараа ялгагдаж дэлхий нийтэд нэн аюултай гэмт хэрэгт тооцогдон, зохион байгуулалттай гэмт хэрэг ихээр гарах болсон өнөө үед нийгмийн хор аюул нь улам бүр ихсэж байна.

Шинэ төрлийн гэмт хэрэг гэдэгт:

1)      Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцогдохоор тусгагдсан гэмт хэргүүд

2)       Эрүүгийн хуульд урьд гэмт хэрэг гэж тооцогдсон, шинэ төрлийн аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд

3)      Монгол Улсын эрүүгийн хуульд  гэмт хэрэг гэж заагаагүй боловч дэлхий нийтэд шинээр гарах болсон гэмт хэргүүдийг хамааруулан авч үзэж болох юм.

Өөрөөр хэлбэл шинэ төрлийн гэмт хэрэг гэдэгт эрүүгийн хууль тогтоомжинд шинээр гэмт хэрэгт тооцохоор оруулсан,  түүнчлэн гэмт хэргийг сүүлийн үеийн шинэ тутам арга хэрэгсэл, шалтгаан, нөхцөлөөр үйлдэгдэж байгаа нийгмийн хор аюулаар их  гэмт  үйлдэл эс үйлдэхүйг  хэлнэ .

 

Шинэ төрлийн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцогдох болсон дараахь гэмт хэргүүд хамаарна.  Үүнд:

1.      Хүн худалдах, худалдан авах /ЭХ-ийн 113-р зүйл/,

2.      НХХ-ийг согтуурал, мансуурал,  биеэ  үнэлэх, тэнүүчлэх, гуйланчлалд татан оролцуулах /ЭХ-ийн 115-р зүйл/,

3.      Садар самууныг сурталчлах /ЭХ-ийн 123-р зүйл/,

4.      Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэх газрыг зохион байгуулах /ЭХ-ийн 124-р зүйл/,

5.      Мөнгөн тэмдэгт үнэт цаас хуурамчаар үйлдэх,  борлуулах /ЭХ-ийн 176-р зүйл/,

6.      Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах, /ЭХ-ийн 200-р зүйл/,

7.      Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодсиыг хууль бусаар бэлтгэх, олж авах хадгалах тээвэрлэх, илгээх борлуулах болон мансууруулах бодис агуулсан ургамалыг  тарих /ЭХ-ийн 192, 194, 195-р зүйлүүд/,

8.      Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх , зорчих журам зөрчих /ЭХ-ийн 240-р зүйл/,

9.      Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ЭХ-ийн 226-229/,

10.  Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх /ЭХ-ийн 175-р зүйл/, Хээл хахууль авах, өгөх зуучлах /ЭХ-ийн 268-270-р зүйлүүд/,

11.  Хориглосон үйлдвэрлэл худалдаа эрхлэх

12.  Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх гэсэн гэмт хэргүүдийг оруулж байгаа юм.

Монгол улсад гарсан гэмт хэргийн судалгаагаар шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг агуулсан гэмт хэрэг цөөн тоотойгоор үйлдэгдэж ирсэн боловч сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Энэ нь тухайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг зөв тогтоож, урьдчилан сэргийлэх  ажлыг чанартай зохион байгуулах, хууль зүйн ойлголтыг улам нарийвчлах, түүнтэй явуулах тэмцлийг боловсронгуй болгох шаардлага бий болж байгааг харуулж байна. Орчин үеийн гэмт хэрэг үйлдэгчид нь шинжлэх ухааны ололтыг сайн ашигласан, сүүлийн үеийн мэдээллээр хангагддаг чаддаг, техник хэрэгсэл нь боловсронгуй болж байгаа нь анхаарал татаж байна.

 

 

  1. Шинэ төрлийн аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл

Манай улсад тогтмол гарч бүртгэгддэг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах /ЭХ-ийн 148 дугаар зүйл/, бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах /ЭХ-ийн 150/ гэмт хэргүүд нь 2000 оноос тодорхой хэмжээгээр буурч ирсэн байна. Гэвч сүүлийн 2 жилд  ихсэж байгаа төдийгүй нийгэмд учруулж байгаа хор хохирол хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэж, шинэ тутам арга хэрэгслээр үйлдэгдэх болжээ.

 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь онлайн, интернет хэлбэрээр бусдыг хуурч мэхлэх, хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох сүлжээний бизнес эрхэлж бусдыг элсүүлэх хэлбэрээр үйлдэгдэж байна. Үуний жишээ :

Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг нь бусдын дансийг ашиглах , албан тушаалын /сүүлийн үед банк санхүүгийн салбарт/ давуу байдлаа ашиглах, байгуулынхаа нууц код, тэмдэгтийг хэрэглэх, хуурамч гүйлгээ хий замаар үйлдэж байна.  Жишээ нь:

 

 Шалтгаан, нөхцөл: Эдийн засаг, банк санхүүгийнсалбарын үйл ажиллагаанд тавих эрх зүын хяналтын сул тал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зохицуулалтын хомсдол, хуулийн хоцрогдол нь эдгээр гэмт хэрэг гарах суурь шалтгаан болж байна. /ХЗХ-дын хэргийг шалгах явцад төрийн байгууллагын хяналт шалгалт, эрх зүйн зохицуулалт илт дутагдсан байдаг/Түүнчлэн гэмт хэргийн нийтлэг шалтгаан нөхцөл болох нийгэмд гарч байгаа ядуурал, ажилгйүдэл ч ихээр нөлөөлж байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгүүд нь улам бүр залуужиж, нарийн зохион байгуулатанд орж байна.

                                                                                                                                  Зар сурталчилгаа, түүний хяналтгүй байдал, иргэдийн аж ахуй үйлдэвэрлэл эрхлэх боломж, эрх зүйн орчин  байхгүй зэрэг нь хохирогчдыг энэ төрлийн гэмт хэрэгт ихээр өртөж хохироход хүргэж байгаа төдийгүй цаашид бусад төрлийн гэмт хэрэг үндсэн нөхцөл болж байна. Жишээлбэл нэгэн банк бус санхүүгийн байгууллагад мөнгөө алдсан эр тухайн байгууллагын ажилтны биед хүнд гэмтэл учруулсан, байгууллагын өмч хөрөнгийг эвдэн сүйтгэсэн зэрэг хэргийг ч энд дурдах нь зүйтэй болов уу.

 

 

  1. Эрүүгийн хуульд заагдсан шинэ төрлийн  гэмт хэрэг:

Хүн худалдах худалдан авах,  Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэх газрыг зохион байгуулах гэмт хэргийн шалтгаан нөхцөл

Зах зээл , нийгмийн харилцааны хөгжлийг дагалдан гарч болох  нийгэмд аюултай сөрөг үзэгдэл бөгөөд хүнийг бүх талаар хамгаалах зорилгын үүднээс энэ гэмт хэргийг эрүүгийн хууль шинээр оруулж өгчээ.

Хүнийг хил  давуулан худалдах гэмт хэрэг нь ихэвчлэн хууран мэхлэлт ба гэмт хэрэг үйлдэгчид нь хохирогчдод өндөр цалин хөлстэй  ажил амлах,  амьдралын илүү сайхан орчныг санал болгох, сургуульд суралцуулна, богино хугацаанд гадаадад ажиллуулна, замын зардал даана гэх мэтээр мэхэлж гадаад оронд авч очоод хүч хэрэглэн  дарамтлах, айлган сүрдүүлэх, гадаад паспорт бичиг баримтыг нь  хураан авах, хоол хүнс хэрэгцээний мөнгөөр хавчих зэргээр хүнд байдалд оруулан биеэ үнэлэхийг шаардах  эсвэл биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд орхих арга замуудыг хэрэглэж байна.

 

   Судалгаагаар Эрээн хотод монгол охид, эмэгтэйчүүдийн байрлаж биеэ үнэлдэг баар, зочид буудал, сауны газар, “гээтэн” буюу янханы газар зэргийг судалж бүртгэн, тэнд биеэ үнэлж байгаа монгол охид, эмэгтэйчүүдийг тоолж судалгаа[1] гаргахад 152-176 монгол охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байна.

   Урьд өмнө нь биеэ үнэлж байсан болон хятад, өвөрмонгол хүнтэй суусан монгол хүүхнүүд монголд ирж амьдралын боломж муутай, ар талаас нь харж хандах хүнгүй, бага залуу насны охид, эмэгтэйчүүдийг судлан өндөр цалин хөлстэй ажил оруулна, бичиг баримт, замын зардал зэргийг нь даана гэх мэтээр хуурч мэхлэн хил давуулан  гадаад паспортыг нь  хураан авч хүч хэрэглэн дарамтлах, айлган сүрдүүлэх зэргээр гарцаагүй байдалд оруулан биеийг нь  үнэлүүлэх эсвэл гээтэн буюу янханы газрын эздэд 1500-5000 юаниар худалдаж  байна. БНХАУ-ын Эрээн хотод гээтэн буюу жижиг янханы газрууд байрладаг 4 том гудамж байна. Байрны хувьд арай хямд,  байнгын  үйлчлүүлэгчтэй нартай,  цаг хугацаа харгалздаггүй,  хаашаа ч явж биеэ үнэлэх боломжтой зэргээс шалтгаалан сүүлийн үед гээтэн буюу янханы газар байрлаж биеэ үнэлэх явдал улам ихэссэн байна. Мөн сауны газар ажиллаж биеэ үнэлдэг монгол охид, эмэгтэйчүүд байна. Хуучин 3-4  сауны газар монгол хүүхнүүд байрлаж биеэ үнэлдэг байсан гэх боловч шалгалтын явцад 2 сауны газар монгол охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж  байгаа нь тогтоогджээ.  Хүн худалдах, худалдань биеэ үнэлэх газах зорион байгуулах  гэмт хэрэг гарч буй шалтгаан, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд нь :

·         Эдийн засгийн асуудал – Манай улс дэлхйин хөгжлийн үзүүлэлтээр нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор 161-р байрт орж байна. Ажлын үнэлэмж бага, үнийн өсөлтөөс шалтгаалан хүн амын худалдан авах чадвар эрс муудсан. Ихэнхи хүмүүсийн олж буй орлого нь дөнгөж анхан шатны хэрэгцээгээ хангах төдийд л хүрч байна.

·         Ажилгүйдэл – судалгааны дүнгээс харахад[2] 5 хүний нэг нь ажилгүй, 4 хүний нэг нь хувиараа ажил эрхэлдэг. Харин улсын нэгдсэн тоо мэдээгээр ажилгүйдлийн түвшин 3,3%-тай байна.

·         Ядуурал – 2005 оны байдлаар монголын нийт хүн амын 36,3% нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Нэг хүнд оногдох өдрийн 1 доллараас бага хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2003 оны байдлаар 27%-тай байгаа нь хүмүүсийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд гадаадад гарах боломж хайн өөрсдийгөө эрсдэлд өртүүлэх нэгэн хүчин зүйл болж байна.

Биеэ үнэлэх, биеэ биеэ үнэлэгч охидуудын дунд явуулсан судалгаанд[3] «Нийгмийн ямар давхаргын охид биеэ үнэлж байна вэ» гэсэн асуултад 71,8% хувь нь тэнэмэл, 70,2% нь ажилгүй болон сургууль завсардсан, 44.1% нь оюутан, 27.2 нь арван жилийн сургуулийн сурагчид гэж хариулжээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нь ядуурал, зохион байгуулалттай гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, амар хялбар аргаар амьдрах гэсэн залуусын сэтгэлгээ, ажилгүйдэл ихээр нөлөөлж байгааг харуулж байна.

 

  1. Дэлхий дахинд шинэ гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэг:  Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг  гэмт хэргийн      шалтгаан нөхцөл

2006 , 2007 онд компьютер, мэдээллийн аюулгүй байдпын эсрэг  гэмт тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна.  Ялангуяа байгууллагын сүлжээнд байгаа мэдээллүүдийг устгах, худалдаа үйлчилгээ хэлбэрээр , эсвэл аялал жуулчлалын салбар, банк санхүүгийн салбарт хуурамч гүйлгээ хийх, гадаадын орнуудын хуурамч байгуулага, гэмт хэрэгтнүүд гэж захиалга өгч хохироох, хууран мэхэлж эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах  гэмт хэргүүд гарсаар байна.  2007 оны 11 сарийн байдлаар л гэхэд банкны салбарт гарсан гэмт хэрэг 54 гарч бүртгэгджээ.

Хэдий ийм боловч гадаад орнуудын хакерууд, кибер гэмт хэрэгтнүүдтэй хийж байгаа тэмцэл манай улсад байхгүй, хохирч ирсэн байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн мэдээллийг шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байгаа тохиолдол цөөнгүй гарсан нь анхаарал татаж байна.  жишээ дурдахад: 

Ш      2006 онд манай улсын аялал жуулчлалын нэгэн байгууллага Голомт банкаар дамжуулан гадаадын иргэдэд  залилуулан удаа дараа интернетээр хуурамч гүйлгээ хийж их хэмжээгээр хохирсон[4],

Ш      Иргэн Б-г гадаад улсаас танилцах нэрээр итгэлийг олж удаа дараа хуурамч гүйлгээ хийж 10 сая төгрөгөөр  хохироосон зэрэг баримтуудыг дурдаад байвал дуусахгүй. 

Кибер гэмт хэрэг нь илvv мэргэжлийн, гэмт хэрэгтэн баригддаггvйгээрээ онцлог  бөгөөд олон тэрбум долларын vйлдвэрлэлийг  ихээр бий болгож эхэлсэн төдийгүй ихэвчлэн онлайн хэлбэрээр буюу интернетээр дамжин явагдаж байна.

Дэлхийн хэмжээнд 2007 оны эхний 6 сарын дотор 212,101  вирусны программ шинээр бvртгvvлсэн нь өнгөрөгч 6 сарынхаас 185% иар өссөн vзvvлэлт Зах зээл улам хурдтайгаар өргөжин тvvнд хандсан гэмт хэрэг ч бас улам нарийн болж байна. [5]

Компьютерийн гэмт хэргүүд дотроос нууц үг хулгайлах /phishing/, вирус тараах /virus/, бусдын и-мэйл хаяг руу хэрэггvй захиа олноор явуулах /spaming/, банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд өөрчлөх /carting/, хуурамч код тааруулан хууль бус гvйлгээ хийх зэрэг гэмт хэргүүд түгээмэл байдаг байна. Түүнчлэн нууц үг хулгайлах гэмт хэргүүд дийлэнхийг эзэлж байна. Үүнийг үйлдэхдээ интернетээр төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулдаг интернет банк, интернет худалдаа зэрэг веб хуудаснуудыг яг ижилхэнээр дуурайлган хийдэг байна. Нууц vг картны дугаар хулгайлах цахим хуудасны 86%-н 30% нь л хаяг нь мэдэгдэх (IP) байрших газар байрладаг нь тэдгээрийг олж илрvvлэхэд хvндрэл vзvvлдэг байна. [6]

Манай улсын хувьд кибер гэмт хэрэг гарахад дараахь хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд

·         Эдгээр ажиллагаанууд нь ихэвчилэн багахан хэмжээний санхvvгийн байгууллагын vйлчлvvлэгчид, жижиг нэгдэл, тэдний дайралтыг зогсоох хөрөнгийн боломжгvй банкууд руу чиглэсэн байдаг боловч энэ талаар мэдлэг хангалтгүй, хуулийн байгууллагаас гэмт хэрэг гэж үздэггүй.

·         Кибер гэмт хэргээс хамгаалах үндэсний арга хэмжээ, хамгаалалт хангалтгүй, хууль тогтоомжийн хүрээнд тухайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нарийвчилсан заалт,  эрх зүйн орчин байхгүйгээс өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэн шийдвэрлэж байгаа нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахад сөргөөр нөлөөлж байна.  

·         Ард иргэдийн дунд компьютер, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар үйл ажиллагаа явуулж хэвшээгүй зэрэг нөхцөл хамгийн хээр нөлөөлж байна.

           

  1. Хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах хадгалах, тээвэрлэх, илгээх борлуулах /ЭХ-ийн 200-р зүйл/ гэмт хэргийн шалтгаан нөхцөл

Монгол Улс ойролцоогоор 1.56 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Одоогоор нийт газар нутгийн 20 орчим хувьд нь эрдэс бүтээгдэхүүний судалгаа, олборлолтын зөвшөөрөл олгогдоод байна. Зөвшөөрөл нь 400,000 хүртэлх га газрыг хамруулах бөгөөд дээд тал нь 7 жилээр Монголын буюу гадаадын иргэд, хуулийн этгээдэд олгогддог бөгөөд нэг хүн буюу хуулийн этгээд хэдэн ч зөвшөөрөлтэй байж болдог, ашигт малтмалын зөвшөөрлийг бүхэлд нь буюу хэсэгчилж бусдад шилжүүлэх, барьцаа болгох боломжтой, компаниуд ихэвчлэн байгаль хамгааллын ажлыг хүлээсний дагуу дуусгах хангалттай чадавхигүй. Ерөнхийдөө байгаль орчны хамгаалалтын заалтуудын хэрэгжилт хүндрэлтэй, байгаль орчны хяналтын тогтолцоо сул байгаа нь тухайн гэмт хэрэг гарах үндсэн нөхцөл болж байна.

 

Одоогийн байдлаар усаар тээрэмдсэн шламыг цианитын уусмалаар боловсруулах vйл ажиллагаа хууль бусаар явуулснаас vvдэн 10 аймгийн нутагт 10 гаруй га талбай мөнгөн ус, цианитаар бохирдож, ашиглахыг хязгаарласан онцгой хортой химийн уг бодисыг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнө-говь, Баянхонгор, Булган, Өвөрхангай зэрэг аймгийн нутаг дэвсгэрт ашиглан алтны худэр тээрэмдэн алт гаргаж байсан 145 тээрмийг илрvvлсэн байна. Харин мөнгөн ус ашигладаг дээр дурдсан найман аймагт 200 мянга орчим тонн мөнгөн усаар бохирдсон шлам / шороо/ vvсснээс 37.35 га талбай бохирдсон байна.[7]

Нийслэлд  химийн бодисын хэрэглээ их, хамгийн олон vйлдвэр vйл ажиллагаа явуулдаг нь Хан-Уул дvvрэг бол химийн хамгийн олон бодистой дvvргээр Баянзvрх  566 бодис тоологдсон байна. Нийслэлийн хэмжээнд :

·         “онцгой хортой” бодис 68, “

·         онцгой цочроомтгой” бодис 187,

·         “онцгой шатамхай” 235, “тэсрэмтгий бодис” 36 ,

·          “сэтгэц хямраагч “ бодис” ес, “онцгой исэлдvvлэгч” бодис 107 тоологдсон байна.  

·         Харин “амьсгал боогдуулагч”, “онцгой тэсрэмтгий”, “арьс язлагч” зэрэг хvний амь насанд хурдан хугацаанд нөлөөлөх бодис тоологдоогvй байна.

1)      Нийслэлийн Налайх дvvрэгт иргэн Хишигбаярын мэдэлд байдаг хуучин шилний vйлдвэрийн агуулахад 20 тонн цагаан мышъяк хэмээх химийн хортой бодис хадгалагдаж байсан.

2)      Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, тодорхой эрхэлсэн ажилгvй Д.Амарсайхан гэгч 1989 онд vйлдвэрлэсэн "Cs-137" /Цезий-137/ гэдэг Cs-137" цацрагийн vvсгvvрийг хууль бусаар олсон, үүнийгээ өндөр vнээр зарахыг завдаж, Орхон аймаг дахь 13 дугаар дунд сургуулийн баруун урд талд байрлах айлын хашаанд, төмөр агуулахад ил хадгалж байсан байна. Энэ цацрагийн vvсгvvр нь 80 грамм жинтэй боловч маш хортой, цацрагийн шарлага хvний эд эрхтнийг гэмтээхээс гадна vхэлд хvргэх, байгаль орчныг бохирдуулдаг бодис ба гадуураа ширмэн хамгаалалттай ч мэргэжлийн хумvvсийн дvгнэлтээр зөвшөөрөгдөх хэмжээнээсээ (0.29 микро зиверт цаг) 50 дахин их буюу 17.3 микро зиверт цаг цацраг ялгаруулж байсныг тогтоосон.

3)      Чингэлтэй дvvргийн XVI хороо, Хайлааст дахь хятад иргэний гэрээс гурван тонн хорт бодис болох давсны хvчил, цайрын ялтас, алт угаадаг тугалган аяга гэх мэт зvйлvvдийг илрvvлжээ. Тус хашаанд оршин суугч хууль бусаар амьдарч буй бөгөөд эдгээр бодисыг алт угаах зорилгоор хадгалж байсан байна.

4)      Дархан-Уул аймгийн Хонгор суманд Хятадын хөрөнгө оруулалттай "Мич" компанийн буруутай ажиллагаанаас болж Хонгор сумын иргэд цианит натри хэмээх химийн онцгой хорт бодисонд хордсон хэрэгт Эрvvгийн хуулийн 263 дугаар зvйл ангийн 263.2-аар Хонгор сумын Засаг даргыг шалгаж байна.

Нийслэлийн эргэн тойронд vйл ажиллагаа явуулдаг хятадын голдуу хөрөнгө оруулалттай тоосгоны vйлдвэрvvдэд химийн бодисын замбараагvй хэрэглээ гардаг тухай хяналтын байгууллагынхан хэлдэг. Арьс ширний vйлдвэрvvдэд гэхэд л химийн бодис, хvчил, шvлт агуулсан давс их хэмжээгээр ашиглах тvvнээс улбаалаад гол ус бохирдохгvй, хvний амь нас эрсдэхгvй гэсэн баталгаа алга байна. Дээрх байдлаас vзэхэд химийн бодисын хэрэглээнд бодитой хяналт тавих цаг нэгэнт болжээ.

Энэ гэмт хэрэг гарахад дараахь шалтгаан нөхцөл тогтоогдож байна. Үүнд:

Ш      Байгууллагуудад химийн бодисын зарцуулалтын бvртгэлийг батлагдсан маягтын дагуу бvртгэдэггvй, зарцуулалтын тайлан гаргадаггvй, хадгалалтын горим зөрчсөн, химийн бодисуудыг ангилан ялгаж хадгалдаггvй, байгаль хамгаалах төлөвлөгөөгvй байдаг.

Ш      Иргэд химийн хорт бодисуудын хор аюулын талаар мэдээлэлгvй, бодис худалдан авсан газраасаа дагалдах бичиг баримт шаарддаггvй

Ш      Байгууллага, ялангуяа эмнэлэг сургуулиудад анх байгуулагдахад нь хангаж өгсөн ч ашиглалтын хугацаа нь дууссан, vндсэн шинж чанараа алдсан, нэр хаяггvй, янз бvрийн савлагаатай устгах шаардлагатай бодисууд их хэмжээгээр хадгалж байгаа Yvний зэрэгцээ аюултай хог хаягдлыг бvртгэдэг аж ахуйн нэгж цөөн, хаягдал бvхий химийн бодисоо саармагжуулах, аюулгvй болгох тал дээр хангалтгvй ажилладаг, мэдээллийн нэгдсэн сан байхгүй байгаа зэрэг нь нь энэ гэмт хэрэг гарах гол шалтгаан болж байгаа юм.

 Манай улсад Шинэ төрлийн гэмт хэрэг: 291 бүртгэгдсэн ба нийт гэмт хэрэгт эзлэх  хувийн жин 1.4 % байна.

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа өнөө үед гарч байгаа гэмт хэрэг, үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлд ч өөрчлөлт гарч, гэмт хэрэг үйлдэж байгаа  арга хэрэгсэл шинэ хэлбэрт шилжих болжээ. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахдаа тухайн хэргийн шалтгаан нөхцөл тус бүрийг анхааралтай, нарийн судлах шаардлагыг хуулийн байгууллагын ажилтан та бүхэн бидний өмнө бий болгож  байна.

 

 



[1] “Хүн худалдах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хотод оршин сууж биеэ үнэлдэг, тэдгээрийг зохион байгуулдаг монгол охид, эмэгтэйчүүдийг судалж тоог нь тогтоох зорилгоор “Хавар” нэгдсэн арга хэмжээг 2 хоногийн хугацаатайгаар зохион явуулсан байна.

[2] Үндэсний Статистикийн газрын мэдээнээс

[3] 2006 онд МУИС-ийн Хүн ам зүйн сургалт судалгааны төв зарим байгууллагуудтай хамтран биеэ үнэлэгч охидуудын дунд явуулсан судалгаанаас

[4] Чингэлтэй дүүргийн ПГ-ын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас

[5] Cyber Crime 2007  USA handbook  pg 26

[6] Интернет эх сурвалжаас

[7] 2007 оны 10 сард УМХГ-ын хийсэн шалгалтын дүнгээс


. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2009-05-26 -

Бичсэн: tugsuu (зочин)

hervee huniig nuh ruu tolgoigoo shurguulan hii gevel ter hun yah bol?
1.ene yun nuh ve
2.end yu baigaa bol
3.nadad yamar hor urshig hureh bol
4.tolgoigoo ali talaar ni hiih uuu geh metchilen buhl talaas ni bodoh baih l da getel manai huuli gej zuvhun neg taluug ni harsan huuli durem batalchihdag.Erunhiiduu ene bidnii heregleed baigaa huuliud chin bugd l huulbar huuliud shuu dee,anh edgeer huuluidiig opchuulan,sanaachlan batluulsan erh buhii etgeeduud ni dagaldah huuliudiig ni mun adil avch ireh l baisan baihgui yu.Enhuu shine gemt herguud ni manaih ardchilal buyu il zadgai bolohoos umnu busad opond baisan,gemt heregt toozogdood udaj baigaa uildeluud shuu de.udirdlaguud neg yum hiimeer yum aaa!bid ch bas yariad suuh bus bolomj baival taslan zogsooh uil ajillagaagaar hangagdah bolomjiig olmoor bna !
oyunboldoo saiahn sudalgaa negtgen gargajeee 5-n davhariin tugsuu bna aa hm

. Шууд холбоос

2009-05-26 -

Бичсэн: anime

ene chine harin sonirholtoi blog uu da

. Шууд холбоос

2009-05-25 -

Бичсэн: xvv

Бусдыг нь ч мэдэхгүй юм аа. Нээрээ интернет, сүлжээний хамгаалалт, хууль зүйн тал дээр нэлээн сайн юм хийж, олон улсын хууль дүрмүүдийг нэвтрүүлэх, баримтлах, шүүгчид нь тэр талын мэдлэгээ сайжруулах шаардлага үнэхээр тулж ирээд байгаа байх шүү. Сайн бичиж гэж бодож байна. nerd

. Шууд холбоос

2009-05-25 -

Бичсэн: gereltuya

Дэлхийн хэмжээнд 2007 оны эхний 6 сарын дотор 212,101 вирусны программ шинээр бvртгvvлсэн нь өнгөрөгч 6 сарынхаас 185% иар өссөн vзvvлэлт Зах зээл улам хурдтайгаар өргөжин тvvнд хандсан гэмт хэрэг ч бас улам нарийн болж байна. Пөөөөөөх аймарын...

. Шууд холбоос

2009-05-25 -

Бичсэн: director

гэмт хэрэг үнэхээр ихэсч арга саам нь нарийсч байгаад багш ажилчин дарга хүний хувьд гүйээ мөн их эмзэглэж байнаа

. Шууд холбоос





:-)
 
xaax