Криминологи
Dateline: 2009-05-26
Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хийсэн судалгааны дүн

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд

Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих анги ганц байдаг бөгөөд энэ хорих анги нь анх 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагдсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оны 4 сарын байдлаар 40 орчим алба хаагчтай, 260 орчим эмэгтэй ялтан ял эдэлж байна. Ангийн дарга хурандаа Р.Оюунбадам. Ял эдэлж байгаа ялтнуудын дийлэнх нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэгдсэн, дараа нь бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтнууд байна. Хорих ял эдэлж байгаа ялтнуудын бусдад учруулсан нийт хохирол нь 4 орчим тэрбум төгрөг, үүнээс 3 орчим тэрбум төгрөгийг сүүлийн жилүүдэд дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодын бусдад учруулсан хохирол эзэлж байна.

 

Хорих ялын үр нөлөө судалгааны ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудтай биечлэн ярилцсан ярилцлагын  дүн.

 

           Хорих ялын үр нөлөө судалгааны ажлын хүрээнд уг судалгааны ажлын хэсэгт орж ажиллаж байгаа УЕПГ-ын ХЯЭАХТХ-ийн хяналтын прокурор Ц.Батцэнгэл, ХБНГУ-ын Макс Планкийн институтын докторант Х.Эрдэм-Ундрах, ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунгболд нар хорих 407 дугаар ангид ял эдэлж буй 39 ялтан, мөн “Буян” ХХК-д гэрээгээр ажиллаж буй хорих 407 дугаар ангийн 39 ялтан, нийт 58 эмэгтэй ялтантай судалгааны ажилд ач холбогдолтой мэдээлэл цуглуулах зорилгоор ярилцлага явуулав. Ярилцлагыг өдрийн цагаар хорих 407 дугаар анги болон Буян ХХК-ийн байранд ялтан тус бүртэй ганцаарчилан уулзаж явуулсан болно. Ярилцлаганд орох ялтнуудыг үйлдсэн хэргийн зүйл анги, хорих ял эдэлсэн хугацаанаас нь хамааруулан сонгон авав. Ярилцлаганд орсон ялтнуудын 19 нь бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, үүнээс 4 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байв /ЭХ-ийн 91/, 18 ялтан залилан мэхлэх  гэмт хэрэгт   буюу ЭХ-ийн 148.3-т заагдсанаар, хулгайн гэмт хэрэгт 10 ялтан үүнээс 7 нь ЭХ-ийн 145.4-т зааснаар шийтгэгдсэн, ЭХ-ийн 147.3-т зааснаар 2 ялтан, ЭХ-ийн 181.3 мөн 146.2-т зааснаар давхар зүйлчлэгдэж ял шийтгүүлсэн 2 ялтан, ЭХ-ийн 146.3-т заагдсанаар 1 ялтан, 113.3-т зааснаар 1 ялтан, 124.2-т заагдсанаар 1 ялтан, ЭХ-ийн 181.2, 146.3, 261.1-т заагдсан зүйл ангиудаар давхар зүйлчлэгдсэн 1  ялтан, хуучин ЭХ-ийн 127.3-т заагдсанаар 3 ялтан хорих ялаар тус тус шийтгэгдсэн байлаа. Ярилцлагыг нэгдүгээрт оногдуулсан ял, гэм буруугийн хэмжээ хоорондоо тохирсон эсэх, хоёрдугаарт хорих ял хувь хүнд ямар нөлөө үзүүлж байгаа болох, гуравдугаарт хорих ял эдлүүлэх байгууллага хуульд заасан хорих ялын зорлигыг биелүүлэхийн төлөө яаж ажиллаж байгаа болохыг тогтоох гэсэн зорилготой явуулав.

 

Ялтнуудад судалгааны ажлын зорилгыг тайлбарлан өгч өөрсдийгөө танилцуулан ярилцлагын нэгдүгээр зорилго болох оногдуулсан ял, гэм буруугийн хэмжээ хоорондоо тохирч байгаа эсэхийг тогтоохоор ярилцлагыг эхлэв.

“Та өөрийгөө танилцуулж амьдралынхаа талаар ярина уу” гэж хүсэхэд ихэнх ялтнууд асуултанд төдийлөн тодорхой хариулт өгөлгүй өөрийн нэр, шийтгэгдсэн зүйл ангиа, зарим нэг нь хаанас ирсэнээ  хэлж байв.

Та хорих ял эдлэхээсээ өмнө ямар ажил төрөл эрхэлж байсан бэ? Гэсэн асуултад

мөн тодорхой хариулж байсан хүн байсангүй, цөөн тооны ялтан л өөрийн ажил мэргэжлээ хэлж байлаа.

      Танай хамаатан садан, танил хүмүүсээс чинь урд өмнө хэн нэгэн хорих ял эдэлж байсан уу? Гэсэн асуулт тавихад ярилцлаганд орсон ялтнууд байсан, байгаагүй гэж хариулж байв

      Таны ял эдэлж байгаа хорих ангийн нөхцөл байдал ямар байна, хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл байна уу? Гэхэд ял эдэлж байгаа нөхцөл, дэглэмээсээ шалтгаалж янз бүрээр хариулж байв, тухайлбал чанга дэглэмд ял эдэлж байгаа ялтнууд байрны нөхцөл муу, өрөөндөө олуулаа, байр мөөгөнцөртэй гэх мэт бэрхшээлтэй байдлуудаа хэлж байв, харин жирийн дэглэмд ял эдэлж байгаа ялтнууд хорихын байр боломжийн, зарим нэг хоригдол хоолны чанар муу, мөн хорих анги ар гэрээс хол байдаг учраас эргэлт ирээд байх боломж муу гэж хариулж байв.

       Та цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүх, хорих ял эдлүүлэх байгууллагын үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ? Гэсэн асуултанд дийлэнх ялтнууд ЦБ, прокурорын байгууллага, шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл дундуур явдаг, эдгээр байгууллагуудын аль аль нь хэргийн үнэн зөвийг бүрэн дүүрэн олж тогтоож чаддаггүй, мөнгөтэй хүнд бол сайн үйлчилдэг, мөнгөгүй хүмүүст бол хатуу ханддаг, шоронд мөнгөгүй хүмүүс л ирдэг тэрнээс биш мөнгөтэй хүн бол ямар ч хэрэг үйлдсэн шоронд ирдэггүй гэж байв, хорих байгууллагын хувьд ялтнуудын хорих ял эдлэх нөхцөл боломжийг чадлынхаа хирээр сайжруулахыг хичээдэг, төрөл бүрийн сургалт хүмүүжлийн ажил явуулдаг гэсэн байв.

          Та дээрх байгууллагуудад ажилладаг хүмүүсийн талаар ямар бодолтой явдаг вэ, энд ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа хуулийн дагуу байж чаддаг эсэх? Гэж асуухад мөн ихэнх ялтнууд цагдаа, прокурор, шүүхийнхэн ажлаа хийж чаддаггүй, мэддэггүй, хийгээгүй хэрэгт тулгаж тасладаг, хэрэг үйлдсэн хүмүүсийн тухайн хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг сайн тогтоож чаддаггүй, хэрэгт холбогдсон хүн тухайн хэргийг үйлдсэн эсэхийг сайн тогтоолгүйгээр бушуухан салахын мөн болдог гэж байв. Ярилцлаганд орсон ялтнуудын ихэнх нь хилсээр хоригдож байна, хэрэг үйлдээгүй байхад хорьсон гэж ярьж байлаа, тухайлбал хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн 17 ялтны зөвхөн нэг нь л өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч оноосон ял үйлдсэн хэрэгт тохирч байгаа, хүн алчихаад ямар нүүрээрээ ял хүндэдлээ гэж хэлэхэв гэж байсан бол үлдсэн 16 ялтан оноосон ял маш хүнд байна, хэргийг буруу зүйлчилсэн, зарим нь хүн амины хэрэг үйлдээгүй гүтгүүлж таслуулсан гэх зэргээр ярьж байсан бол ЭХ-ийн 148.3-т заагдсанаар ял шийтгүүлсэн 17 ялтны дийлэнх нь  миний хэрэг иргэний хэрэг байсан, цагдаа шүүх прокурорынхон иргэний хэрэгт ял оногдулсан гэж байхад зарим нэг нь би өөрөө хохирсон байхад намайг шоронд суулгалаа гэж байв.

       Та ЭХ-ийн талаар ямар бодолтой явдаг вэ, хуульд заасан ялын хэмжээ их байна уу эсвэл бага байна уу?  Гэсэн асуултанд оролцсон 58 ялтны нэгээс бусад нь хорих ялын хэмжээ маш өндөр байна, эмэгтэй хүнийг ингэж олон жилээр хорих шаардлагагүй гэж үзэцгээж байв. Мөн залилангийн хэрэгт хохирол нь 10.000.000 сая ч байсан 1 тэрбум ч байсан ялгаагүй ижир хугацаагаар хоригдож байна хулгайн хэрэгт ч ялгаагүй хохирол харгалзахгүйгээр давтан гэдгээр өндөр ял оноож байна гэж байлаа. Зарим ялтан эмэгтэй хүнийг дээд тал нь 2-3 жил хориход хангалттай, манай ЭХ-ийн ялын бодлого маш хатуу чанга байна, хүнд гэм бурууд нь тохируулж ял оногдуулж чадахгүй байна, ямар ч эмэгтэй хүн шоронд 2-3 жил суухад л засрана, үүнээс илүү суух юм бол эвдрэх болно гэж ярьж байлаа.

        Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүх байгууллагуудад ажилладаг хүмүүс  хэрэгт холбогдсон хүмүүст яаж ханддаг вэ, тэд хэргийн үнэн зөвийг олж чаддаг эсэх, тухайлбал таны хувьд танд өгсөн ял, таны үйлдсэн хэрэгт чинь тохирч байна уу? Гэхэд дээрх байгууллагад ажилладаг хүмүүс хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж чаддаг гэж цөөн тооны ялтан л хариулж ихэнх нь энэ хүмүүс ажлаа хийж чаддаггүй, хийгээгүй хэрэгт хүн ялладаг, өөрсдөөсөө хурдан холдуулахын тулд хилсээр тасладаг, тэр хүн хэрэг хийсэн үгүйг нягталж шалгадаггүй гэж байв. 

 

  Дээрх бүгдээс үзэхэд ярилцлагын нэг зорилго болох оноосон ял, гэм буруугийн хэмжээ хоорондоо тохирч байгаа эсэхэд хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй ялтнуудын дийлэнх олон нь тэдэнд оноосон хорих ял гэм буруугийн хэмжээ хоорондоо тохироогүй, оноосон ял гэм буруугийн хэмжээнээс хамаагүй өндөр байна, олон ялтнууд гэмт хэрэг үйлдээгүй байхад хилсээр хорьсон гэж үздэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Ярилцлаганд оролцсон 58 ялтнаас дээр дурьдсан хүн амины хэрэгтэй нэг  л ялтан миний ял үйлдсэн хэрэгт тохирсон гэж байсан бол бусад нь ял, үйлдсэн хэрэг тохирохгүй байна, буруу зүйлчилж өндөр ял оноосон, хэрэг хийгээгүй байхад хилсээр ял оноосон, 145.4-өөр шийтгэгдсэн ялтнууд хохиролгүй байхад эсвэл маш бага хохиролтой тухайлбал нэг муу эвдэрхий гар утасны төлөө давтан гэдгээр өндөр ял оноосон гэх мэтээр ярьж байгаа нь ялын цээрлэлийн үр нөлөөг амсаж байгаатай холбоотой байж болох.

 

Ярилцлагын 2 дугаар зорилго хорих ял хувь хүнд ямар нөлөө үзүүлж байгаа болохыг тогтоох зорилгоор доорх асуултуудаар оролцогч ялтнуудтай ярилцлага явуулав.

      Таны бодлоор ямар зан араншинтай, ямар амьдралтай хүмүүс ихэвчлэн хэрэгт холбогдож байна вэ? Гэж асуухад хулгай, дээрэм, танхай, булаалтын хэрэгт амьдрал ядуу, боловсрол мэргэжилгүй, танхай балмад зан авиртай, хөнгөн аргаар мөнгө олох гэсэн, орон гэргүй, шуналтай хүмүүс холбогдож байгаа, хүн амины хэрэгт эмэгтэй хүмүүсийн хувьд ихэнх нь олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байсан, цочмог ууртай, архи уудаг хүмүүс холбогддог, залилангийн хэрэгт шуналтай, амар хялбар аргаар амьдрах гэсэн, хүнд тус болох гэсэн хүмүүс холбогдож байна гэж байв

     Хүмүүс яагаад гэмт хэрэг үйлддэг гэж та боддог вэ? Гэхэд амжиргааны эх үүсвэргүйн улмаас, ажил төрөлгүй байдал, хөнгөн аргаар амьдрах гэсэн, шуналтай, орон гэргүй, өрөнд орсон, бусдад дарамтлуулсан хүмүүс ихэвчлэн хэрэг үйлддэг гэж эмэгтэй ялтнууд үзэж байв.

     Таны бодлоор ямар хэрэг үйлдсэн хүмүүсийг хорьж шийтгэдэг байх хэрэгтэй вэ? Гэсэн асуултад ярилцлаганд орсон дийлэнх ялтан хүнд, онц хүнд хэрэг үйлдсэн хүмүүсийг бага хугацаагаар хорьж байх хэрэгтэй гэж үзэж байв

     Хорих ялын дээд талын хугацаа нь хэдэн жил байвал тохиромжтой гэж та үзэж байна вэ? Гэхэд ихэнхи ялтнууд олон жил хориод үр дүн байхгүй, дээд тал нь 10 жил гэж байхад 5 жил байхад хангалттай гэж үзэх ялтнууд байв, ярилцлаганд оролцогчид эмэгтэй хүнийг 2-3 жил хориход л өөрийн бүх бурууг ойлгож засарч хүмүүжиж чадна тэрнээс биш олон жил хориод ямар ч ашиггүй гэж байлаа.

      Төрөөс гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оноосноор хэнд ямар өөрчлөлт гарах вэ, ингэж хорих ял оноох нь хэн нэгэн хүнд ашигтай ч юмуу эсвэл хохиролтой байхуу? Гэхэд хүнийг хорьсноор тухайн хүн улам эвдэрч байна, олон жил хоригдоод ирэхээр хүмүүс улам л цөхөрч шантарч залхаж байна, хүнийг хорьсноор хэн нэгэнд ашиг байхгүй харин ч хоригдож байгаа хүмүүст болон тэдний ар гэрт улам дарамттай байх болно, төрд ч гэсэн тэр олон хүнийг зүгээр тэжээх нь дарамт л болно гэж үзэж байв. Хохирогч нарт ямар ч ашиг байхгүй хэрэв хэрэгтэн хоригдоогүй бол бусдад учруулсан хохирлоо нөхөн төлчих байсан хорьсноороо хохиролоо төлөх боломжоо алдаж байна. Эмэгтэй хүнийг хорьсноор түүний ард үлдэж байгаа ар гэр, үр хүүхдүүд нь давхар ял эдэлдэг, хүүхдүүд хараа хяналтгүй болж буруу замд ихээр ордог гэж ярьж байлаа.

        Танд өөрт чинь хорих ял ямар нөлөө үзүүлж байна? Гэж асуухад ярилцлаганд оролцогч бүх ялтнууд уур уцаартай болж байна, хараал ерөөл ихэр хэлдэг болсон, маш муу санаатай болж байгаа, улам л эвдэрч байна, залхаж байна гэж байв. Нэг эмэгтэй би хүнд 15 сая төгрөг зээлж өгчихөөд өөрөө ЭХ-ийн 148.3-аар 6 жилийн хорих ял авсан тэгэхэд хүнээс тэрбумаар нь залилсан хүн надтай ижил ялтай байна, би шоронгоос гараад чадах чинээгээр хүн залилаад эргээд шоронд орноо, насаараа идэх юм залилчихвал 6 жил суугаад гарахад яахав дэ гэх хүн ч таарч байв.

Дээрхээс үзэхэд хорих ялаар шийтгэгдсэн эмэгтэйчүүдийн дийлэнхийнх нь хувьд хорих ял муу нөлөө үзүүлж байна, өөрөөр хэлбэл хорих ялын урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорлигууд биелэхгүй, эмэгтэй ялтнууд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг өөртөө төдийлөн хүлээдэггүй, өөрсдийн гэм бурууг бусдад нялзаасан байдалтай, олон жилийн ял эдлэх болсондоо ихэнх нь цөхөрсөн байдалтай, ямар ч ажил хамаагүй хийж ажлын хоног авч хорихоос хурдхан л гарах сонирхолтой байна гэж дүгнэв

        

Ярилцлагын 3 дах зорилго  хорих ял эдлүүлэх байгууллага хуульд заасан хорих ялын зорлигыг биелүүлэхийн төлөө яаж ажиллаж байгаа болох талаар ялтнуудтай доорх асуултуудаар ярилцав.

          Төрөөс хорих ялыг яг ямар зорилготой оноодог гэж та бодож байна? Гэхэд ихэнх эмэгтэйчүүд залхааж цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорлиготой хорьдог гэж байв, мөн цөөнгүй тооны ялтнууд энэ асуултанд мэдэхгүй гэж хариулж байлаа

           Төр засаг холбогдох байгуулагуудын зүгээс ямар арга хэмжээ авбал     хорих ялын үр нөлөө дээшлэнэ гэж боддог вэ? гэж асуухад оролцогч ялтнууд хорих хугацаанд аль болох нийгэмшүүлэх талын сургалт зохион байгуулж байх, одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн хорих дээр урлаг спортын болон шашны тухайлбал Христийн сургалтууд их зохиогддог, мөн бясалгалын сургалтууд зохион байгуулагддаг нь үр дүнтэй байдаг, бясалгалын сургалтад сууснаараа хүмүүс сэтгэл санаа нь тайвшрах үр дүнтэй байдаг гэж зарим нь ярьцгааж байв. Цөөн тооны ялтнууд сургалт хүмүүжлийн ажлууд төдийлөн тогтмол зохион байгуулагдаад байдаггүй гэж байсан, ангийн алба хаагчид заримдаа яриа хийдэг, зохиогддог ажлууд нь төдийлөн үр дүн гардаггүй, ялтнуудас нь өөрсдөөс нь их шалтгаална гэж байв. Буян ХХК-д ажиллаж байгаа ялтнууд сургалт хүмүүжлийн ажилд хамрагдаж чаддаггүй гэдгээ хэлж байсан болно.Ярилцлаганд оролцсон ялтнууд хууль эрх зүйн талаар мэдлэг муутай байдаг, энэ талын сургалт төдийлөн зохион байгуулагддаггүйг хэлж байв, ялтнууд өөрсдийн өргөдөл хүсэлтээ хаана ямар албан тушаалтанд гаргах талаар ойлголт муу байв. Ихэнх ялтнууд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд бидэнд эрх үүргийг сайн тайлбарлаж ойлгуулж өгдөггүй, өмгөөлөгч нар ч үүнд огт анхаардаггүй, зарим ялтнууд өмгөөлөгчийг хуулийн зөвшөөрөлтэй луйварчид гэж хэлэх хүмүүс байв. Олон ялтан эмэгтэй хүнийг ингэж олон жил хорьсноос цөөн жил хатуу чанга дэглэмд, байнгын ажил хөдөлмөртэй байлгавал засрах тал дээр илүү ач холбогдолтй гэдгээ хэлж байсан.

            Хорих байгууллагууд ялтныг хорих ялаа эдлэх хэвийн нөхцлийг хангаж чадаж байгаа юу? Гэж асуухад оролцогч ялтнуудын ихэнх нь хорих анги аль болох нөхцөл боломжийг дээшлүүлэх тал дээр өөрийн хүч анхаарлаа хандуулдаг боловч дан өөрсдийн бололцоогоор үүнийг биелүүлэх боломжгүй, үүнд төр засгаас хөрөнгө мөнгөний асуудал дээр нь анхаарах хэрэгтэй гэж байв

 

           Дээрх байдлуудаас үзэхэд хорих байгууллага хорих ялын зорилгыг хангахын тулд төрөл бүрийн арга хэмжээг зохион явуулдаг боловч дан ганц өөрийн байгууллагын хүчээр зохион байгуулж байдаг учраас төдийлөн нааштай үр дүн гардаггүй / улсын ганц эмэгтэйчүүдийн хорих анги гэхэд эмэгтэй ялтнуудад наад захын ариун цэврийн хэрэгсэлийг олгодоггүй, хорих ангийн төсөвт тусгаагүй/,  зохион явуулдаг арга хэмжээ нь тогтмол байж чаддаггүй, хуучирсан, ШУ-ны үндэслэлгүй, нэгэн хэвийн байдалтай явагддаг, ял эдлэх нөхцөлийг сайжруулахын тулд хорих анги өөрийн боломжийн хирээр анхаардаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Мөн хорих ангид мэргэжлийн сэтгэл зүйч болон эмэгтэйчүүдийн эмчийн орон тоо / хүүхэдтэй эмэгтэйчүүд ял эдэлж байгаа тохиолдолд хүүхдийн эмч/ зайлшгүй байх шаардлагатай юм байна гэж үзэв.


 

 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2012-12-13 -

Бичсэн: Зочин

emegteichuudiin horih angid mergejliin niigmaiin ajiltan baidag uu? ene talaar medeh zuil bnuu?

. Шууд холбоос

2011-12-08 -

Бичсэн: Зочин

ХААНА ХААНА ЯМАР ХОРИХ АНГИ БАЙДАГ ҮИМ ВОЛОО

. Шууд холбоос

2010-10-15 -

Бичсэн: Зочин

õýö¿¿ ë þì áàéíà äàà

. Шууд холбоос

2010-01-22 -

Бичсэн: uka

tgd bas zasraad garaad irdiimaa gehed shorond suuj baigaad garch irsen geed ajild oroh geed yavbal deer ni emegtei hund bol ajil turul oldono gej yu l bol! Muuhain

. Шууд холбоос

2009-11-30 -

Бичсэн: Зочин

чөтгөр

. Шууд холбоос

2009-06-04 -

Бичсэн: xvv

Үнэхээр сайхан сэдвээр хэрэгтэй ажил хийж байгаа юм байна. Үр дүн нь ажил хэрэг болж, амьдралд сайн тусгалаа олоосой. Энэ тал дээр мэдээж ажиллах биз ээ. Амжилт.

. Шууд холбоос

2009-06-04 - nar

Бичсэн: Зочин

hamgin gol hi gem buruug ni zob togtooh huuli shvvh ni shudarga baimaar baina vnendee mongo bvhnig shiiddeg ene baidlaas salah stag bolson

. Шууд холбоос

2009-05-27 -

Бичсэн: Nomio B (зочин)

wow iim bdgiimu? sad

. Шууд холбоос

2009-05-26 - Сайн уу?

Бичсэн: molor

Засан хүмүүжүүлэх газар биш, таслан эвдэх газар болчихоод байгаа гэдэг ч үнэн шүү. Нээрээ энэ тал дээр юм хийх хэрэгтэй. Сайн байна, миний дүү. Бас л нэг алхам. Хорих газрууд хүнийг эвдэнэ үү гэхээс эвлүүлэхгүй. Ядаад л сэтгэл зүйн сургалт, засал, нийгмийн нэг хэсэг болгох тал дээр хийж байгаа зүйл бага байх шиг байдгийм.

. Шууд холбоос





:-)
 
xaax