Криминологи
Dateline: 2009-05-26
ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

  

Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны нэг болох шинжилгээ хийлгэх нь  ЭБША-нд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн хэргийн бодит үнэнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой  төдийгүй, энэхүү үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж судлан дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь судалгаа хийх үндэслэл болсон юм. Гадаадын орнуудын шүүхийн шинжилгээний байгууллагын хууль тогтоомж, бүтэц зохион байгуулалтыг судлах нь судалгааны ажлын зорилго байлаа.

Шүүх шинжилгээний зарим салбарууд, тухайлбал: Шүүх эмнэлэг, Криминалистикийн шинжилгээ нь хууль зүйн практик шаардлагаар үүсч бие даасан салбар шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Ингээд гадаадын зарим улсуудын шүүхийн шинжилгээний байгууллагуудын  зохион байгуулалт, тогтолцоог авч үзье.

         

ХБНГУ:

ХБНГУ-ын хууль, хуулийн байгууллагын тогтолцоог манайд авч хэрэглэхэд нилээд төвөгтэй асуудал гардаг. Энэ нь дараахь шалтгаантай:

1.      Холбооны  улсын системтэй. Тиймээс холбооны улсын хэмжээнд   нэг „дээвэр байгууллага“  байх, тэгээд 16 муж улс тус бүр тус тусийн асуудлыг хариуцсан  муж улсын дээд, дунд, доод шатны гэх мэт байгууллагуудтай, эрхлэх асуудлынх нь хүрээ нь ямар хуулинд яаж зааснаасаа шалтгаалаад янз бүр байдаг.   Манайд бол аль нэг мужаас нь жишээ авахад тохиромжтой.           

2.      Манай улсад хэрэглэгдэггүй энэ төрлийн салбарын мэргэжлийн үг хэллэг их байдаг.[1]      

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чиглэлээр эмнэлгийн болон эмнэлгийн бус  шүүхийн /forensic/ шинжилгээ явуулдаг. Эрүүгийн болон криминластикийн чиглэлээр „эмнэлгийн бус шүүхийн шинжилгээ“-г Холбооны улсын Дотоод хэргийн яамны харъяанд байх Холбооны Эрүүгийн Цагдаагийн өрөнхий газар (BKA буюу Bundeskriminalamt) болох муж улсуудын Эрүүгийн цагдаагийн газрууд (LKA буюу (Landes Kriminal Amt) өөрсдөө шүүхийн шинжилгээ хийдэг[2]. 

BKA буюу Холбооны эрүүгийн цагдаагийн газар нь 9 хэлтэстэйн нэг нь криминалитикийн техникийн институт   (Das Kriminaltechnische Institut гэж байдаг.  Энэ институтад Chemiker /химич/, Physiker /физикч/, Biologen /биологич/, Ingenieure /инженер/, Phonetiker /утасны мэргэжилтэн/, Psychologen /Физиологич/, Linguistik /хэл судлаач/, Pharmakologie /эм зүйч/, Phonetik Kriminalbeamte, Mineralogen, IT-Spezialisten /IT чиглэлийн мэргэжилтэн/, Elektroniker /электроникч/, Techniker, technische Assistenten ба Laboranten гэх мэт 60 гаруй мэргэжлийн 300-aад хүн ажилладаг. Эдгээр  ажилчид нь дотоод, гадаадад болон муж , дүүргийн  эрүүгийн цагдаа нарт сургалт явуулдаг шүүхийн /forensic/ шинжилгээнийхээ чиглэл тус бүрээр хийдэг.                    

BKA буюу Холбооны эрүүгийн цагдаагийн газрын хуулинд BKA-ийн                          бүтэцийн талаар байдаггүй. Энэ байгуулагын эрх хэмжээ, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, мужын  Эрүүгийн Цагдаагийн Газартай, Олон улсын адил төстэй байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, хувь хүнтэй холбоотой мэдээллийн нууц, сан гэх мэтийг зохицуулсан байна.  ХБНГУ-д байгуулагын бүтэц зохион байгуулалтыг хуулиар биш журмаар зохицуулдаг. Эрүүгийн цагдаагийн газрын /BKA/-ийн хариуцсан асуудалд жишээ нь олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг,  галт зэвсэг наймаалах эсэрч дэлбэрэх бодис, мансууруулах бодис хил давуулан борлуулах, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэх, төрийн зүтгэлтний амь нас эрүүл мэндэд улс төрийн сэдэлтээр халдсан гэмт хэргүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, шүүхэд шинжээчээр мэргэжилтнээ явуулах гэх мэт ордог.

Үүнээс гадна дотоод хэргийн сайдын хүсэлт, даалгавраар   , аль нэг тужын дээд байгууллагын хүсэлтээр эсвэл    улсын ерөнхий прокурорын хүсэлт болон даалгавараар хуульд заасан бусад гэмт хэрэг гарсан үед мэргэжилтнээ илгээх, оролцох, ихэнхидээ шинжээчээр ажиллах , дүгнэлт гаргаж өгөх эрхтэй байдаг[3].

Нийт 20 шинжилгээний чиглэл бүхий салбаруудтай[4] (физик химийн лаборатортой, бичиг баримтийн үнэн зөвийг шалгах , аюулгүйн техник, дуу авиа таних, бичгийн хэлбэр хэвийн шинжилгээ гэх мэт ), жил бүр 14000 гаруй шинжилгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргадаг, ялангуяа дэлхийн бусад орны эрүүгийн цагдаагийн газруудад /энэ нь иргэний цагдаа байж болох/ шинжээчээр ажиллаж, шинжээчийн дүгнэлт гаргаж өгдөг.[5]

BKA нь эмнэлгийн бус шүүхийн шинжилгээний чиглэлээр (forensic science гэдэг утгаараа) ХБНГУ-дaa ганц төв нь төдийгүй, хамгийн том  судалгаа, шинжилгээний байгууллага юм байна. Тиймээс ч бусад бүх мужынхаа орон нутгийн цагдаагийн газрын шинжээчидтэй хамтарч ажилладаг, Мьюнштэр хотод байдаг Германы Цагдаагийн дээд сургуультай нягт хамтын ажиллагаатай. BKA нь Судалгаа шинжилгээний үр дүн, шүүхээр шийдэгдсэн тодорхой эрүүгийн хэргүүдтэй холбоотой шинжилгээний үр дүн зэргийн зарим хэсгээс олон нийтийн хэвлэл, мэргэжлийн ном, гарын авлага зэрэгт нийтлүүлдэг.[6]

Ялангуяа эдгээр байгууллагтай улсаа төлөөлж харцьдаг. Жишээ нь Baden-Wьrttemberg-хотын  эрүүгийн цагдаагийн газрын 6 дугаар хэлтсийн үйл ажиллагааг авч үзье.

1.      Чанарын менежмент  

2.      Криминалистик техникийн институт болон төв албаны мэргэжлийн Coordination

Доорхи нарийн мэргэжлийн салбар хэсгүүдэд шинжээчид нь хуваагддаг.                                                     

1.      Нэгдүгээр хэсэг

-         Материалын шинжилгээ буюу сонгодог Kриминалистикийн техник (krim.technik.)

-         Физик, ерөнхий хими

-         Биологи, textil, ул мөр судлал   

-         Бичгийн хэв, бичиг баримт

-         Буу, галт зэвсэг , баллистик шинжилгээ, хэв хэлбэр авах (Form)

2.      Химийн болон техникийн шинжилгээний хэсэг

-          Гал түймрийн шалтгаан

-          Тэсэрч дэлбэрэх бодис

-          Хор, хортой зүйлс

3.      Гуравдугаар хэсэг.Молекул генетикийн шинжилгээ

-         ДНК-цусны

-         ДНК-нууц   (ялгадас)-ийн ул мөр

-         DANN-data-base /өгөгдлийн сан/

4.      Дөрөвдүгээр хэсэг

-          Танин олуулах шинжилгээ /identification/ 

-          Дактилоскоп /Daktyloskopie/

-          Хэргийн газрын мэргэжлийн групп  /fototechnik/ манайхаар бол жижүүрийн бүрэлдхүүн. гэсэн бүтэцтэй юм байна. Бусад мужууд ч гэсэн энэ мужтай адилхан зохицуулалттай.

Эдгээр үйл ажиллагааг тухайн муж улсын хуулиудаар зохицуулсан байдаг ба хуулиндаа товч тодорхой эрх зүйн үндсийг тусгаж түүнийгээ тушаал журам хэлбэрээр дэлгэрүүлэн хэрэгжүүлдэг.

Сэтгэц гэм судлалын чиглэлээр муж бүр „эмнэлэг-шорон“-той. Ийм байгууллагад эмч, сэтгэл зүйч, хуульч гэх мэт шаардлагатай мэргэжилтнүүд ажилладаг. Эрүгийн хэргийн журмаар эрх зүйн бүрэн , бүрэн бус чадамжтай этгээд хэрэг  бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхийн явцад болон шүүхийн дараагийн шатанд ч хүргэгдэн ирж эмчлүүлдэг. Сэтгэц судлалын шинжилгээ энэ байгуулагад хийгддэг, шинжээчийг нь мөн энэ байгуулагаас томилдог гэнэ.

Ерөнхийдөө аль ч  мэргэжлээр шинжээч болоход ХБНГУ-д нэг хууль үйлчилдэг. Төрийн байгууллагад ажилладаг нарийн мэргэжлийн албан хаагч нар эрх үүргийнхээ дагуу эсвэл тодорхой мэргэжлийн хүн уг хуулинд заасны дагуу төрөөс томилогдсон буюу эрх авсан, тангараг өргөсөн шинжээч гэж 2 янз байдаг. Тэдгээр нь ихэнхэдээ салбарынхаа хамгийн дээд мэргэжлийн нийгэмлэгт шалгалт өгч тангараг өргөн сертифкат авдаг. Сертификат өгсөн байгууллагаас эргэж эрхийг нь хасах, түдгэлдзүүлэх эрхтэй байна. Эдийн засаг банк санхүү, нягтлан бодох бүртгэл  үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, хөдөө аж ахуйн үнэлгээ, гэх мэтчилэн  маш олон чиглэлээр шалгалт аван эрхийг нь олгож, нутаг дэвсгэрийн хязгаарлалт, томилгоо хийдэг гэнэ. Дээр дурдсан бүх асуудал салбар тус тусынхаа хуулиар зрохицуулагдсан байдаг. Тухайлбал эрүүгийн байцаан шийтгэх хууль, төрөөс эрх олгосон шинжээчийн тухай хууль /энэ нь бүх төрлийн шинжээчийн/, шүүхийн итухай хууль, насанд хүрээгүй хүмүүсийн шүүхийн тухай хууль, иргэний хэрэг хянан шийдвэрлэх хууль гээд л тус бүрдээ шинжээчийн үйл ажиллагааг зохицуулсан байдаг. 

 

ЯПОН УЛС:

Шүүхийн шинжилгээний үндэсний судалгааны хүрээлэн

Японы Үндэсний цагдаагийн газар нь улс төр болон төвийн гүйцэтгэх засаглалын хяналтаас хараат бус, бие даасан байгууллага юм. Иргэний хяналтыг Ерөнхий сайдын албанд харъяалагдах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах Үндэсний Комисс (National Public Safety Commission) –оор дамжуулан хэрэгжүүлдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний судалгааны хүрээлэн нь Үндэсний цагдаагийн газрын дэргэдэх байгууллага юм.[7] /National Research Institute of Police Science - An attached National Police Agency in Japan./

 

Зохион байгуулалт:

Шүүх шинжилгээний үндэсний судалгааны хүрээлэнгийн хариуцсан ажил - Activities of National Research Institute of Police Science

Япон дахь шүүх шинжилгээ хариуцсан гол байгууллагын хувьд, тус хүрээлэнд шүүх шинжилгээнд мэргэшсэн зуу гаруй судлаачид ажилладаг. Тэд биологи, анагаах ухаан, шинжлэх ухаан, хими, эм судлал, физик, газар тариалан, инженер, нийгэм судлал, боловсрол, сэтгэл судлал гэх мэт олон салбарын нарийн мэдлэг ур чадвар шаардсан судалгаа, задлан шинжилгээ, танин тогтоох ажил хариуцан хийдэг. Тус хүрээлэн нь шүүх шинжилгээний салбарт дотооддоо болон олон улсын түвшинд нэр хүндтэй газар мөн.[8]

 

Судалгаа шинжилгээ, боловсруулан бүтээх ажил

Нийгэм эдийн засгийн олон төрлийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэмт хэрэг, осол ихэсч байгаатай холбогдуулан жил бүр олон шинэ судалгааны төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн дагуу гэмт хэргийг илруулэх аргачлал техникийг сайжруулах, гэмт хэрэг болон өсвөр насныхны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой олон төрлийн судалгаа хийгдэж байна.Зам тээврийн осол, бөглөрөл, бохирдолын эсрэг арга хэмжээ авахад мөн эдгээр нь чиглэгдэж байна. Иймээс хүрээлэнгийн үйл ажиллагааны цар хүрээ байнга өргөжсөөр байна.[9]

 

Задлан шинжлэх, танин тогтоох ажил

Гэмт хэргийг шинжлэх ухааны арга хэрэглэн мөрдөхөд дэмжин тусалдаг тус хурээлэн нь байгуулагдсан цагаасаа гэмт хэргийн ул мөр, нотолгоог шинжлэн, таних явдлыг үндсэн үүргээ болгон ажиллаж ирсэн билээ. Эдгээр ажлыг бид цагдаагийн газраас, мөн шүүх прокурорын газраас хулээн авдаг. Хуурамчааж үйлдсэн бүх мөнгөн дэвсгэрт, гэмт хэрэгтэй холбоотой галт зэвсэг, сум зэргийг зөвхөн манай хүрээлэнд нарийвчлан шинжилдэг. Гэмт хэрэгтнүүдийг шүүхээр тогтоох ажилд ийнхүү чухал хувь нэмэр оруулж байна.[10]

 

Сургалт

Шинжлэх ухаан технологийн салбарт гарч буй хурдацтай хөгжлөөс үүдэн, шинжлэх ухааны аргаар гэмт хэрэг мөрдөх ажиллагааг шинэчлэн сайжруулж стандартчилах шаардлага тулгараад байна. Иймээс орон даяарх мужын цагдаагийн газрын лабориторид ажилладаг шинжээчдийг Шүүх шинжилгээний сургалтын төвд урьж, шүүх шинжилгээний гол салбаруудыг хамарсан цуврал сургалтын курс зохион байгуулдаг. Сургалтын төв нь хөгжиж буй орны шинжээчдэд зориулан танин тогтоох арга техникийг сайжруулах хэд хэдэн олон улсын семинар зохион байгуулдаг. Тус төвийн шинжээчид орон нутгийн цагдаа нарт зориулж семинар зохиодгоос гадна хавтаст хэргүүдтэй нь холбоотой асуудлаар зөвлөгөө өгч, аргачлалаа сайжруулахад нь дэмжин ажилладаг[11]

 

 

Их Британийн Умард Ирландын Нэгдсэн  Вант Улс:

Шүүхийн шинжилгээний тухай хууль

ИБУИНВУ-ын Гэмт хэргийн /Шүүхийн шинжилгээний / хууль нь 2001 оны 1.1-нд батлагдан гарсан. Энэхүү хууль нь сэжигтэнд шүүхийн шинжилгээг хийх журмыг хуульчлан тогтоож өгсөн ба ноцтой хэмжээнд авч хэлэлцэгдэх гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд шүүхийн шинжилгээг хийх ба мөн сайн дураар шүүхийн шинжилгээг хийлгэж болох талаар заасан байдаг.

2003 онд энэхүү Шүүхийн шинжилгээний хуульд нэмэлт өөрчлөлт орсон.

Цагдаагийн байцаан шийтгэх ажиллагаанд энэхүү Шүүхийн шинжилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай давхцан мөн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэхүү хууль нь сэжигтэнд шүүхийн шинжилгээ хийх талаар тус хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлохдоо:

  1. гэмт хэрэг үйлдсэн газар дээрээ цагдаагийн ажилтанд сэжиглэгдэн баривчлагдсан этгээд,
  2. гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдсон этгээд,
  3. хэн нэгэн этгээдийн мэдүүлгээр гэмт хэрэгт холбоотой гэж шалгагдаж байгаа этгээд,

Гэмт хэргийн /Шүүхийн шинжилгээний тухай/ хуулийн 353.А зүйлд хууль ёсоор баривчлагдсан этгээдээс цусны шинжилгээ, шүлс болон үсний дээж авах тухай заасан.

Шүүхийн шинжилгээг явуулах хэлбэр.

Энэ хууль нь сэжигтэнд хийх шүүхийн шинжилгээний ажиллагааг 3 хэлбэрт хувааж үзсэн байдаг.

v      Биеийн ил хэсэгт хийх шинжилгээ / хуруу, гарын алганы хээ, биеийн нууц хэсэг хамаарагдахгүй үс, хумснаас авах шинжилгээнүүд байдаг/

v      Далд хэсэгт хийх шинжилгээ / цуснаас авах шинжилгээ, шүдний мөр гэх мэт/

v      Хөвөн марль зэргээр хийх арчдасын шинжилгээ  

Шүүхийн шинжилгээг хийх журам:

Хуулийн дагуу сэжигтэнд шүүхийн шинжилгээг хийлгэх асуудлыг ахлах мөрдөн байцаагчийн тогтоолоор онцгой тохиолдолд шүүхийн зөвшөөрлөөр хийдэг байна. Мөн сэжигтэн этгээдээс зөвшөөрөл авахын өмнө мөрдөн байцаагч дараах зүйлийг тодруулсан байх ёстой байдаг.

1. Сэжигтэн этгээдээс шүүхийн шинжилгээг авахдаа тухайн этгээд гэмт хэрэгт холбогдсон байх ёстой байдаг.

2. Мөн насанд хүрээгүй этгээд болон мөн хэрэг харуцах чадваргүй этгээд биш гэдгийг нь тодруулах, Хэрвээ ийм этгээдүүд байвал шүүхийн шинжилгээг зөвхөн шүүхийн зөвшөөрөлөөр хийдэг байна.

3. Шүүхийн шинжилгээг хийснээр тухайн сэжигтэн гэмт хэрэг үйлдсэн эсвюэл гэм бэрээгүй этгээд юм уу гэдгийг нь нотлох ноцтой учир шалтгаан байгаа бол,

4. Зөвшөөрлийн хүсэлт тавиасан байдал нь бүхийл нөхцөл байдалд шалгагдсан байх,

Бүх шүүхийн шинжилгээг хийх гэж байгаа сэжигтэн этгээдүүдэд шинжилгээний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгсөн байх, гэмт хэрэгт хэрэгт холбоотой учраас шалгагдаж байгаа боловч татгалзах эрхтэй гэдгийг нь тайлбарлан өгөх зорилгыг агуулдаг.

Сэжигтэнд хүмүүстэй харилцах болон хувиараа ажилладаг хуульчид хандах үндэслэлтэй боломжийг олгох ёстой[12].

Хэрвээ баривчлагдсан сэжигтэн этгээд зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд ахлах мөрдөн байцаагч биеийн ил хэсэгт хийх шүүхийн шинжилгээг явуулах зөвшөөрөл өгдөг ба харин түүнээс өөр шүүхийн шинжилгээ хийгдэх бол шүүхийн тогтоолыг авах хэрэгтэй болдог.

Ингэхдээ ахлах мөрдөн байцаагч биеийн ил хэсэгт хийх энэхүү шинжилгээний зөвшөөрөл өгөхийн өмнө дараах зүйлийг тогтоосон байх шаардлагатай.

·         Сэжигтэн хууль ёсны дагуу баривчлагдсан байх,

·         Сэжигтэн нь насанд хүрээгүй болон хэрэг хариуцах чадваргүй этгээд биш байх,

·         Тухайн сэжигтэн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл, шалтгаан байгаад итгэлтэй байх,

·         Шүүхийн шинжилгээг тухайн этгээдэд хийснээр сэжигтэн этгээд гэм буруутай эсвэл гэм буруугүй гэдгийг тодруулах нотлох баримтыг бий болгох үндэслэлтэй шалтгаан байгаа гэдэгт итгэлтэй байх,

·         Шүүхийн шинжилгээг зөвшөөрөлгүйгээр хийж байгаа бүхий л нөхцөл байдлыг баталсан байх хэрэгтэй.[13]

Зөвхөн шүүхийн тогтооолоор хийгддэг дараах шинжилгээнүүд байдаг. Үүнийг тус хуулийн 8 дугаар зүйл болон 23 дугаар зүйлд заасан байдаг.

·         Насанд хүрээгүй этгээд болон хэрэг хариуцах чадваргүй этгээдэд хийх ямар нэгэн шинжилгээ,

·         Цагдан хоригдоогүй байгаа сэжигтэн этгээдээс шинжилгээ хийлгэх зөвшөөрөл өгөхгүй байх тохиолдолд хийх ямар нэгэн шинжилгээ,

·         Биеийн далд хэсгийн болон арчдасын шинжилгээ хийлгэхийг цагдан хоригдож байга этгээд зөвшөөрөхгүй байх үед хийх шинжилгээ.

Шүүхийн тогтоол гаргах шүүгчийн шалгуур нь ахлах мөрдөн байцаагчийн тодруулдаг асуудлууд мөн гарч ирнэ. Тухайлбал, тухайн этгээд нь сэжигтэн байх, шүүхийн шинжилгээ хийх зайлшгүй ул үндэстэй шалтгаан байгаа гэдэгт итгэлтэй байх, шүүхийн шинжилгээг хийснээр тухайн этгээдийг гэм буруутайг нотлох болон гэм буруутайг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгох мөн шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа нь бүхий л нөхцөл байдалд шалгагдсан байх ёстой гэх мэтчилэн.[14]

Мөн энэхүү шүүхийн тогтоолыг сэжигтэн давж заалдах гомдол гаргах эрхийг нь хуулийн 115.А-д заасан байна. Хуулийн 50 дугаар зүйлд зааснаар биеийн далд хэсгт хийх шинжилгээг сэжигтэн этгээдтэй ижил хүйсийн хүн хийдэг байна.

 

Австрали:

АХУ[15]-ын Тасмани[16] мужийн Шүүх шинжилгээний байгууллагын бүтэц зохион байгуулалт, тогтолцоо, хууль тогтоомжийн талаар хийсэн тойм судалгаа

Тасмани мужийн шүүхийн шинжилгээний байгууллагын зохион байгуулалт - Тасманий мужийн Шүүх шинжилгээний байгууллага нь Цагдаагийн болон Онцгой байдлын яамны Шүүх шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг, уг яамны бүрэлдэхүүнд байдаг. Цагдаагийн болон онцгой байдлын яамны бүрэлдэхүүнд байдаг Шүүх шинжилгээний байгууллага нь хими, биологи зэрэг төрөлжсөн үйлчилгээг төрийн болон орон нутгийн байгууллага, агентлаг, үйлдвэрийн салбар болон нийтэд төлбөртэй үндсэн дээр шинжилгээ хийдэг байна.

Одоогийн байдлаар цагдаагийн болон онцгой байдлын яамны дэргэдэх шүүхийн шинжилгээний байгууллага нь өөрийн түүхэнд хэд хэдэн удаа бүтцийн өөрчлөлт хийж, 2000 оноос эхлэн тус байгууллага нь Тасманий шүүх шинжилгээний гэсэн нэртэйгээр Цагдаагийн болон онцгой байдлын яаманд харьяанд шилжин ирсэн байна. Уг байгууллага нь Цагдаагийн байгууллагаад үндсэн туслалцаа үзүүлдэг байгууллага мөн бөгөөд бусад төрийн болон хувийн, нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Шүүхийн шинжилгээний байгууллагын захирал нь Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн болон Онцгой байдлын яаманд тайлангаа танилцуулдаг байна.

Шүүх шинжилгээний байгууллагын дотоод бүтэц:

- Захиргаа

- Хими шинжилгээ

- Биологийн шинжилгээ

- ДНК

Шүүх шинжилгээний байгууллагыг Захирал удирдах бөгөөд уг хэсэг нь гэмт хэрэг гарсан газар дараахь чиглэл, төрлийн шинжилгээний ажлыг хийдэг байна. Үүнд:

- Баллистик

- Баримт бичгийн

- Уламжлалт гарын хээ

- ДНК-ийн шинжилгээ

- Гэрэл зураг

Хэргийн газарт үзлэг хйих нь гэмт хэргийн илрүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг бөгөөд үүнд шүүх шинжилгээний байгууллагын хувь нэмэр нэн чухал гэж үздэг байна.  

 

Шүүхийн шинжилгээний журмын хуулийн тойм

Австралийн Холбооны улсын муж бүр шүүхийн шинжилгээний журмын тухай хуультай бөгөөд зарим муж нь шүүхийн шинжилгээний журмын тухай хуулийг бие даасан байдлаар гаргасан байхад зарим муж нь эрүүгийн хуулийн тусгай хэсэг, бүлэг болгон шүүх шинжилгээний журмын ажлыг зохицуулсан байна. Хууль зүй болон Үйлдвэрийн яам нь Цагдагийн болон онцгой байдал, түүний харьяа шүүхийн шинжилгээний байгууллагыг бодлого, арга зүйн удирдлагаар хангах зэрэг үндсэн чиг үүрэг хэрэгжүүлж байна.

 

Шүүхийн шинжилгээний журмын тухай хуулийн тухайд

Ерөнхий зүйл

Тасманы шүүхийн шинжилгээний журмын тухай хууль[17] 2000 онд батлагдсан бөгөөд уг хуулиар гэмт хэрэгт сэжиглэж байгаа этгээд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд, цагдаагийн байгууллагад гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхэд шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журмыг тодорхойлсон байна. Хуульд зааснаар шүүхийн шинжилгээ нь биед болон биед бус гэсэн төрөлд хуваадаг байна.

 

Хуулиар тогтоосон хязгаарлалт

Хуульд шүүхийн шинжилгээг гэмт хэргийн хохирогч болон 10 доош настай хүүхдэд шүүхийн шинжилгээ хийхийг хориглосон байдаг. Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад хийсэн гэрэл зураг болон видео бичлэг хамаарахгүйгээр хуульд заасан байна.

 

Шүүхийн шинжилгээ хийх нөхцөл

Шүүхийн шинжилгээг 15 ба түүнээс дээш настай сэжигтэн болон сэжиглэгдэж буй этгээдээс албан ёсны зөвшөөрөл авсан үндсэн дээр шинжилгээ хийгдсэн байна. Этгээдэд шүүхийн шинжилгээ хийхийн өмнө шинжилгээний талаар дэлгэрэнгүй тайлбар өгсний түүнээс албан ёсны зөвшөөрөл авсан байна. Хэрвээ сэжиглэгдэж байгаа болон эрүүгийн хэргийн сэжигтэн шүүхийн шинжилгээ явуулах зөвшөөрлөө өгөхгүй байвал цагдаагийн байгууллага нь шүүхэд хандаж шүүхийн шинжилгээ явуулах шийдвэр гаргуулна.

            Шүүхийн шинжилгээг 15 ба түүнээс дээш настай сэжигтэн болон сэжиглэгдэж буй этгээдээс албан ёсны зөвшөөрөл авсан үндсэн дээр шинжилгээ хийгдсэн байна. Хэрвээ сэжиглэгдэж байгаа болон эрүүгийн хэргийн сэжигтэн шүүхийн шинжилгээ явуулах зөвшөөрлөө өгөхгүй байвал Цагдаагийн байгууллага нь захирамж зөвшөөрөл авсан байна.  шүүхэд хандаж шүүхийн шинжилгээ явуулах шийдвэр гаргуулна.

Хэрвээ сэжиглэгдэж байгаа болон эрүүгийн хэргийн сэжигтэн 15 доош настай байвал шүүхийн шинжилгээ явуулах зөвшөөрлийг түүний эцэг эхээс авсан байна. Хэрвээ хүүхдийн эцэг, эх шинжилгээ явуулах зөвшөөрөл өгөхгүй бол шүүхэд хандаж шүүхээс шинжилгээ явуулах шийдвэр гаргуулсан байна.

 

Шүүхийн шинжилгээг явуулах журам

Шүүхийн шинжилгээ явуулах ажиллагаа нь этгээдийн нууцлалыг хадгалсан нөхцөл явагдах бөгөөд эмнэлэгийн стандартын дагуу явагдана.  

Шүүхийн шинжилгээг зөвшөөрөлтэй этгээд явуулна. Хуульд шүүхийн шинжилгээ явуулах жагсаалт, мөн шинжилгээ явуулах эрхтэй бүхий этгээдийн талаар зохицуулсан байна. Үүнд ерөнхийд нь эмнэлгийн ажилтан, шүдний эмч, сувилагч болон зарим тохиодолд цагдаагийн ажилтан байна. 

Шүүхийн шинжилгээнд 15 доош насны хүүхэд орж байгаа бол түүний эцэг, эхийг заавал байлцуулсан байна. Хэрвээ эцэг, эх нь байлцах боломжгүй бол цагдаагийн ажилтан, сэжигтэн биш 18 дээш насны хөндлөгийн этгээдийг байлцуулан шинжилгээнд оруулсан байна.      

 

Хуульд заасны дагуу шүүхийн шинжилгээний аюулгүй байдал, нууцлал, нотлох баримтыг хамгаалах, мөрдөн шалгалт болон шүүхийн шинжилгээг үр дүнтэй явуулах зорилгоор Цагдаагийн ажилтан шинжилгээний үед байлцаж болно.

 

Хүч хэрэглэх журам

Хэрвээ хуулиар тухайн төрлийн шүүхийн шинжилгээ авахаар зөвшөөрөгдсөн бол шинжилгээ явуулах эрх бүхий зөвшөөрөлтэй этгээд болон цагдаагийн ажилтан шүүхийн шинжилгээ явуулах тохирсон, боломжит арга хэрэгслээр шинжилгээг явуулж, шинжилгэний дээж устаж алдагдахаас урьдчилан сэргийлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гаргуулах

Цагдаагийн ажилтан сэжиглэгдэж буй этгээд болон эрүүгийн хэрэгт татагдсан сэжигтний биед  үзлэг хийх болон  бусад төрлийн шүүхийн шинжилгээ явуулах, зөвшөөрөл олгох асуудлаар шүүхэд хандаж захирамж гаргуулна. Мөн шүүхийн шинжилгээнд орж буй этгээд 15 доош настйа байвал мөн шүүхээс шүүхийн шинжилгээ явуулах талаар захирамж гаргуулсан байна. Хуулийн шаардлагыг хангаж байгаа нөхцөлд шүүх захирамж гаргана.

 

 


 

САНАЛ, ДҮГНЭЛТ

Хуулийн байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс шинэлэг үзэл баримтлалаар эрх зүйн зохицуулалт хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, шинжээчийн эрх зүйн байдлыгхараат бусбайдлаар хуульчилах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнд:

1.      Шүүхийн шинжилгээний тухай хуулийг батлан гаргах;

2.      Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний байгуулагын эрх зүйн байдал, бүтэц зохион байгуулалтыг оруулж өгөх;

3.      Шинжилгээний байгууллагын хийх шинжилгээний төрлийг заах;

4.      Шинжээч гэдэг ойлголтыг хуулинд зааснаар биш илүү өргөн практик үйл ажиллагааны хүрээнд тодорхойлж өгөх;

 

 Хохирлын хэмжээг тогтоох, үнэлэх талаар

Судалгаагаар байцаан шийтгэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох буюу үнэлэх ажиллагаа зохих журмын дагуу хийгддэгүй, хамгийн төлөвшсөн гэж үзэх боломжтой эд хөрөнгийн  үнэлгээ хийх аргачлал, журам байдаггүй, эрх зүйн зохицуулалт нь боловсронгуй биш учраас хохирлын хэмжээг тогтоох, үнэлэх ажиллагаа бэрхшээлтэй, шийдвэрлэхэд төвөгтэй тулгамдсан асуудлын нэг болох нь тодорхойлогдсон. Ялангуяа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг батлан гаргах шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна гэж дүгнэв.

 

Зохион байгуулалтын хүрээнд:

1.      Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зэрэг, шинж байдлыг иж бүрэн тогтоох шинжилгээний байгууллага бий болгох, энэ чиг үүргийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хариуцуулах;

2.      Гадаадын орнуудын шүүхийн шинжилгээ явуулж жишгийг шүүхийн шинжилгээний хууль батлахдаа харгалзан үзэх жмшээ нь зарим оронд цагдаагийн байгуулагын харъяанд байхад зарим оронд хараат бус бие даасан хэлбэртэй байдаг. Түүнчлэн хууль тогтоомжоор үйл ажиллагаага зохицуулдаг байхад нөгөө хэсэг нь журмаар үйл ажиллагаа зохицуулдаг юм байна.

3.      Шинжээчийг илүү олон төрлийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдүүлэх, шинжилгээ хийх төрлийг олшруулах, албан хаагчдыг бэлтгэхь сургах, дадлагжуулахад анхаарах

4.      Шинжилгээ хийж байгаа албан хаагч нь цагдаагийн алба хаагчын нэгэн адил захирах, захирагдах үүрэг хүлээх нь шинжээчийн дүгнэлт гаргахад нөлөөлж болох эсэхийг харгалзах,  өөрөөр хэлбэл шүүхийн шинжилгээний байгууллагыг цагдаагийн байгуулагын бүтцэд оруулах нь тэдгээрийн шийдвэр, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж болох юм.

Эцэст нь дүгнэхэд гадаадын зарим орнуудын шүүхийн шинжилгээний байгуулагуудын хууль тогтоомж, бүтэц зохион байгуулалтын ололтой талуудыг нэвтрүүлж ажиллах нь манай улсын шүүхийн шинжилгээний байгууллагын хөгжилтөнд зохих хувь нэмэр оруулах нэгтүлхүүрюм.

 

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын

эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр  Г.Оюунболд

 



[1] http://en.wikipedia.org/wiki/Forensics энэ сайтаас ерөнхий мэдээллийг авч болох ба маш олон чиглэлээр forensiс examination буюу  манайхаар шүүхийн шинжилгээ явуулдаг юм байна. 

[4] 20 Untersuchungsbereichen B. Physikalisches und Chemisches Zentrallabor, Ballistik, DNA-Analytik, Urkundenprьfung, Sicherungstechnik, Sprechererkennung, Handschriften-Untersuchung

[5]  BKA ist "ENFSI-Member", d. h. Mitglied des European Network of Forensic Science Institutes. Der Leiter des Kriminaltechnischen Instituts im Bundeskriminalamt ist zur Zeit auch stellvertretender Leiter des Lenkungsausschusses fьr die 16 bestehenden Expert Working Groups. hдlt eine ganze Reihe wichtiger Tatmittel- (z. B. Munitionsteile), Referenzmuster- (z. B. Passvordrucke) und Arbeitssammlungen (z. B. Infrarotspektren) vor, die bei vielen Untersuchungszielen unverzichtbare Dienste leisten. – ist der zentrale und auch grцЯte Ausgangspunkt fьr Forschung und Lehre im Bereich der nicht-medizinischen forensischen Wissenschaften in Deutschland. Die wichtigsten Partner bei dieser Aufgabe sind die Kriminaltechniken der Landeskriminalдmter sowie die Polizei-Fachhochschulen des Bundes und der Lдnder, die Deutsche Hochschule der Polizei (DHPol) in Mьnster und die Abteilung 'Zentrale Dienste' des Bundeskriminalamtes. publiziert erzielte Forschungsleistungen und fallbezogene Untersuchungsergebnisse abgeschlossener Strafverfahren zum Teil auch in цffentlich zugдnglichen Fachzeitschriften und Fachbьchern. Interessierte Laien kцnnen anhand von Standardwerken (1) und/oder neueren, populдrwissenschaftlichen Ьbersichtsartikeln (2) einen ersten, weiterfьhrenden Einblick in die Arbeit der Kriminaltechnik gewinnen.

[6] ist zentraler Ansprechpartner fьr nationale und internationale Organisationen in Fragen der Kriminaltechnik, darunter IKPO-Interpol (Internationale Kriminalpolizeiliche Organisation - Interpol), EU-Kom[6]mission, IAFS (International Association of Forensic Sciences), GTFCh (Gesellschaft fьr Toxikologie und forensische Chemie), DGRM (Deutsche Gesellschaft fьr Rechtsmedizin). http://dict.leo.org/

http://www.lka-bw.de/download/Organigramm_LKA.pdf

 [7] http://www.nrips.go.jp/en/index.html

 

[8] As the central organization of police science in Japan, this institute is staffed with approximately 100 qualified researchers who are knowledgeable in police science. They are engaged in a broad range of analysis, identification, and research work that requires specialized knowledge and skills in biology, medicine, science, chemistry, pharmacy, physics, agriculture, engineering, sociology, education, psychology, and other disciplines. The institute has now established both a domestic and an international reputation in the field of police science.

[9] Research and Development: Numerous research projects are drawn up every year to cope with a growing number of crimes and accidents brought about by diversified social and economic statuses. In accordance with these projects, a variety of research is undertaken to improve criminal investigation techniques and to prevent crime and juvenile delinquency. They are also designed to implement countermeasures for traffic accidents, traffic congestion, and pollution. The work of this institute is inevitably broadening in scope.

[10] Analysis and Identification: From the viewpoint of promoting scientific criminal investigation, the analysis and identification of criminal evidence has been the fundamental objective of this institute ever since its establishment. Such analysis and identification is requested not only by the police organization, but also by the courts and the public prosecutor's office. All counterfeit currencies discovered and firearms and bullets seized in connection with crimes are exclusively and systematically analyzed at this institute. In this respect, the institute is greatly contributing to the arraignment of criminals in courts of justice.

[11] Training: In view of the rapid progress in science and technology, it is of paramount importance to innovate and standardize the techniques of scientific criminal investigation based on sound principles of methodology. For this reason, a series of training courses in major fields of forensic science is provided at the Training Center of Forensic Science for all scientists in Prefectural police laboratories nationwide. The Training Center also hosts several international seminars to help developing countries improve their identification techniques. The researchers also help local police scientists improve their techniques by advising them on cases and by hosting seminars. 

[12] Хуулийн 9 дүгээр зүйлийн 2 болон 10.6 

[13] Хуулийн 20 дугаар зүйл

[14] Хуулийн 25 дугаар зүйл

[15] Австралийн Холбооны Улс

[16] Тасмани нь Австралийн Холбооны улсын муж болно. 

[17] Тасманий Шүүхийн шинжилгээний журмын тухай хууль нь 2000 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хууль 68 зүйл, заалт бүхий хууль байдаг.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2018-03-27 -

Бичсэн: Судлаач (зочин)

Юуны өмнө танд амжилт хүсье. Тасмани мужийн төрийн захиргааны байгууллагын харъяанд цагдаа, онцгой байдал, түргэн тусламж, шүүх шинжилгээний байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

. Шууд холбоос

2009-05-27 -

Бичсэн: g84

андаа амжилт хүсье
баярлалаа
би жүрийнүүдтэй өмгөөлөгч яллагчийн үүрэг ройль өндөр насан туршид нь шүүгчдийг сонгодог авилга авдаггүй
хэргийн бүрдэл нэг талаас хийгддэггүй тийм операцыг хүсэж байна тийм болбол би өмгөөлөгч хийнэ хэ хэ

. Шууд холбоос

2009-05-27 -

Бичсэн: Зочин

uuniig neg mur juramlah yostoi gedeg deer sanal niilj bna

. Шууд холбоос

2009-05-27 -

Бичсэн: Зочин

zuv

. Шууд холбоос





:-)
 
xaax