Криминологи
Dateline: 2009-05-27
Reclam

 

Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна"  гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа.

Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15  тэрбум төгрөгийн хохиролтой 19 ХЗХ-дын дампуурсан иргэд хохирсон  энэ хэрэгт хэн буруутай ва? бурангуй төрийг  дурдахгүй байя яахав энэ удаад. Хамгийн түрүүнд ярих юм байхгүй арилжааны телевизүүдв фм радионууд.   Хамгийн мундаг, хамгийн шилдэг, хамгийн хүү өндөртэй,  шилдгийн шилдэг гэж ирээд хэн ухуулсан билээ дээ. Хүмүүс үзэж байгаа юмандаа  хамгийн их итгэдэг.  Дараа нь мэдээж сонсож байгаа юмандаа . Үзүүлээд дээрээс нь сонсогохоор бүүр ч их итгэнэ. Харин үүндээ нэг ч телевиз ядаж нэг удаа ч гэсэн уучлал гуйчих чадал хүрээгүй юм. Ямар нэгэн буруу юм хийсэн алан хядах байгуулага хүртэл өөр дээрээ хариуцлага үүрэх тухайгаа мэдэгддэг гэсэн. Гэтэл олон хүнийг хохироочихоод тийм байдалд хүргэчихээд юу ч болоогүй юм шиг аашилдаг, үүндээ бурангуй төрийг буруутгадаг сайхан аргатай болж.   

Эдгээр хэргийг шалгах явцад хамгийн их мөнгөө алдсан нь эмэгтэйчүүд голлож байсан юм.  Бараг 70 аас илүү хувь байсан гэдгийг үүнийг бичигч би вээр өөрийн биеэр  үзэж /буруу утгаар ойлговоо/ шалгаж байсан даг. Яагаад гэхээр эмэгттэйчүүд сурталчилгаанд нэг удаа сонсоод л итгэдэг. Харин эрэгтэйчүүд бол дор хаяж 5-7 удаа сонсож байж итгэдэг. Бүр итгэхгүй ч байж магад.  Нэг эмэгтэйг асууж байлаа. Жирэмсэн тэр эмэгтэй нийт 70 сая төгрөг ХЗХ-нд алдчитхаад уйлаад л байлаа. Тэгснээ хэлж байна. "Би ч яахав энд тэгээд алдсанаараа арван там ээдэлдэг юм байж харин энэ мөнгийг явуулсан манай нөхөр Солонгост олон ажиллаж байгаа. Түүний олон жил ажиллаж хийсэн мөнгө" . "Хэрэв тэр энэ бүхнийг мэдэх юм бол дийлэхгүй амиа хорлоно одоо би яах вэ?" гээд л уйлаад байж билээ. Хүний зовлогнгорр жаргал хийх гээгүй юм шүү зүгээр жишээ авч байна. Харин одо ядаж тал мөнгөө ч гэсэн олж авч байгаа болохоор нөхөр нь амиа хорлочихоогүй, салаад явчихаагүй байгаа даа л гэж найдаж байна.

Олон ангит киног "Савангийн дуурь" гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг тэгээд хэлчихээгүй юм.  Гэрийн эзэгтэй нар гэртээ байх цагаар ихэвчлэн савангийн дуурь гарах бөгөөд  эдгээр олон ангит кинон дундуур реклам үзүүлэхдээ  саван воокний реклам түлхүү гаргадаг болохооор тэгсэн хэрэг.  Тэгээж хэн саван воок худалдаж авдаг билээ дээ. Мэдээж хэрэг эмэгтэйчүүд. Тэгэхээр хэн рекламны гол "фен" мэдээж эмэгтэйчүүд гэсэн логик гаргалгаа гарч байгаа биз.

Хэдэн онд билээдээ 60 аад онд шиг санаад байнаа. /Би тийм хөгшин биш уншсан зүйлээ санаж байна./ Кока кола компани хууль бус сурталчилгаанаас болоод олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч бараг  дампуурахаа  шахсан гэдэг баримт байдаг . Яагаад гэхээр зэрэг кинон дундуур рекламаа цацсан байдаг юм. Яаж гэхээр вэ зэрэг кино хальс секундэнд 35 удаа өнгөрдөг юм байна. Харин нөхдүүд 36 дахь кадар дээр нь кока коланий реклам хийчихэж. Хүн кино үзэж байхдаа реклам үзэж байна гэдгээ мэддэгүй бөгөөд гарч ирээд өөрийн эрхгүй кока кола худалдан аваад л эхэлдэг юм байна. Энэ аргыг олон улсын сурталчилгааны байгууллагаас ч билүү худалдааны байгуулагаас ч бил үү албан ёсоор хориглосон юмдаг.  Үүнийг "36 дахь кадрийн арга" гэж нэрлэдэг.

Гэхдээ энэ одоо манайд байгаа гэвэл та итгэхгүй байх.  Та автобусаар машинаар гэртээ харьдаг уу ? Мэдээж хүн бүхэн унаагаар гэртээ харьдаг. Тэгвэл та замын дагуу нэг рекламыг хэдэн удаа харж байна вэ? Мэдээж олон удаа . Тэгэхээр энэ арга мөн л хориотой бөгөөд замын дагуу 36 метр дунд эгнүүлэн тавьсан реклам 36 дахь кадраас тун өөрцгүй болхи арга юм. 

За за рекламны тухай хангалттай чалчлаа. Эцэст нь хэлэх гээд байгаа гол санаа бол зар сурталчилгааны тхуай хуулийг батлахдаа энэ олон телевиз арилжааны сувгийг нэгэн стандартаар гаргадаг болгоод өгөөсэй, хүмүүс үүнээс болоод битгий янз бүрийн юманд хордчихоосоь хууртчихаасай, хэн нэгэн охин гадаадад битгий худалдагчихаасай., хүний газар гүний нутагт амиа бүү тавиасай, нэг мэдсэн бид өөрсдийгөө  дэлхийн зах зээл дээр рекламдах чадваргүй болчих вий дээ гэсэн дээ энэ бүхнийг бичсэн гэдгээ л хэлэх гэсэн юм.  /Обод


засварлах
 
Үнэлсэн: 0 удаа.

бичсэн: Obod | төрөл: 2008-Dec-28 өдөр 10:16 AM
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

 

Сэтгэгдэл:



sorry bloggers
urid ni hiij baisan zarim bichlegee ahij hiilee. Ter yed ene bichlegyydiig hymyys tooj unshaagyi yum
Бичсэн: Obod IP: 124.158.65.237 Монгол 10:57 AM, 2008-Dec-28 | Холбоос | Засах | Устгах


 
Тэр кино энэ тэр дундуур гаргах нь бол байж болох л байх л даа... Гол мөнгө олж байгаа арга нь юм чинь..

Харин рекламдаж байгаа зүйлээ, рекламных нь хэлбэр энэ тэрд хяналт тавьж л байх нь мэдээж зөв байх... Архи, тамхи, тэдгээрийг үйлдвэрлэгчдийг рекламдах, бизнес мэдээ гээд л гаргах нь цөөнгүй... Гол нь эхийг нь эцээж тугалыг нь тураагаагүй сайн хуультай, тэр нь хэрэгждэг байх хэрэгтэй юм болов уу...
Бичсэн: xvv IP: 202.179.16.115 Монгол 02:06 PM, 2008-Dec-28 | Холбоос | Засах | Устгах


 
iimerhuu asuudluud deer tor tomor nuuree haruulj baij heregtei baihaa
Бичсэн: Posh (зочин) IP: 202.55.191.44 Монгол 07:27 PM, 2008-Dec-28 | Холбоос | Засах | Устгах


tii,mdee
tumur nyyr heregtei l yumsan
 
Бичсэн: obod (зочин) IP: 124.158.99.101 Монгол 03:25 PM, 2008-Dec-29 | Холбоос | Засах | Устгах


 
Заримдаа ч кино үзэж байхад 15 минут тутамд реклам гаргаад байхаар ч тэсвэр алдардаг шүү. Тэгээд бүр тэр бухимдалаа зурагтныханд биш гэрийнхэндээ гаргахчих гээд балай юм болдог. Зурагтынханд уураа гаргая гэхээр ямар зурагтаа хагалах биш... Энэ уур бухимдлаа зөв газар нь, зөв хүмүүст нь гаргадаг болмоор байна. Хүүеээ, яаж зурагтынханд уураа гаргадаг болох вэ? зөв аргыг нь мэдвэл хэлж туслаарай.
Ядаж байхад гарч байгаа рекламууд нь үнэн үнэн уйдмаар шүү. Удахгүй рекламууд сайжирна гэж найдья даа.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2009-05-27 -

Бичсэн: Зочин

Manai reclam hiigchid yamar byteegdehyyn hend zoriulj hiij bgaagaa oilgodoggui. Deerees tyyniig ni TV-d emh tsegtsgyi het olon davtalttai gargadag yavdliig zogsoomor um. Er ni emegteichyyd reclamd iluu amarhan itgedeg gedegtei sanal 1 bna shyy.

. Шууд холбоос





:-)
 
xaax