Та , би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт зан үйлийг авч /удамшдаг/ төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?
Би ген судлаач , эрдэмтэн биш............
Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр хэлбэл өргөн шанаатай, өндөр духтай, урт гартай, намхавтар биетжй, онигор нүдтэй нэгэн байх ёстой гэнэ. Үүнийг "монголойд " гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл төрөлх гэмт хэрэгтэн бие хүн ерөөсөө монгол хүн эсвэл монгол хүнтэй төстэй болж таарч байгаа юм. Уг эрдэмтэн өөрөө ингэж нэрлэсэн юм шүү. Намайг доромжилж байна гэж бодуузай.
Энэ ч дүүрч гэж бодий. Гэтэл хараад байхад бид хамгийн их гэмт хэрэг үйлдэж байгаа ард түмэн мөн гэвэл мөнөөсөө мөн. Та биш гэх гээд нэг үзэлдээ. Яахав энэ бол зүгээр л тэр хүний дэвшүүлсэн санаа . Буи буруу дуулсан байж магадгүй: Хүн эхээсээ 23, эцгээсээ 23 нийт 46 хромсом эн тэнцүү авч төрдөг ба нэмж 1 хромсом авч төрөхийг "дауны синдром" гэнэ . Дауны синдромтой хүмүүс цуврал болон хачин жигтэй аллага үйлдэх , гэмт хэрэг үйлдэх магадлал хамгийн их.
Чекатилог аваад үзъе л дээ .Эрин зууны хамгийн аймшигт энэ орос алуурчин 57 эмэгтэй хүчиндэж, сүхдэж төрөл бүрийн аргаар алах явдлыг бүхэл бүтэн 17 жилийн турш үйлдсэн юм. Тухайн үед Чекатилог барьж сэжиглэн шалгаж байсан болвч түүний биенээс авсан цусний бүлэг нь хохирогч нарын биенээс олдсон эр үрийн шингэний бүлэгтэй таараагүй учраас явуулж байжээ: Сүүлд түүний бүх хэрэг илэрч баригдах үед түүний цус, шүлс болон бусад эрхтэний бүлэг өөр өөр байсан нь тогтоогдож байсан юм. Өөрөөр хэлбэл гаж хромсомтой хүн байж болно гэдгийг мэдээгүйн учраас тэр этгээдэд ахин 36 эмэгтэйг алах боломжийг олгосон юм.
Хүн төрөлх генээ удамжшдаг боловч нийгэм орчин тойрноосоо шууд хамаарч хүн болж өсөх нь батлагдсан зүйл. Танд би яахав жишээ дуулгая. Би энийг жишээ болгож ярих их дуртай байдаг юм.
Жишээ 1: гэмт зан /criminal behavour/ төрхийг дарж болно. Нэг бүлд хулгайч байх магадлал ихтэй хүүхэд төржээ гэж бодъё. Гэхдээ тэр хүүхэд олдмол шинжээрээ техникт дуртай юмсанж. Тэр хүүхдийг зөв хүмүүжүүлснээр тэр машины засварчин болсон байна. Харин буруу явбал тэр магад машины хулгайч болох байсан байж магад.
Жишээ2 : Гэмт зан төрхийг яагаад ч дарахгүй байж болон. Социализмын үед нэгэн цагдаагийн хурандаа үр хүүхэдгүйн улмаас хүүхэд өргөж авчээ. Мэдээж асрамжийн газраас. Төд удалгүй хүү том болоод хулгай хийж эхэлсэн байна. Бүх юмыг нь өгөөд хангаад, яаж ч эрхлүүлээд, яаж ч загнаж зодоод, яаж ч гуйгаад нэмэр байсангүй. Хулгайч хүүхдүүдтэй нийлээд талийжээ. Шоронгоос залуу болсон хойноо гарч ирэв ахиад л хулгай хийгээд хөөрхий муу хурандааг ихэд зовоожээ. Сүүлдээ хөгшин хурандаагийн аминд хүррч байж цаазаар авахуулжээ: Ах дүү нар нь сүүлд хүн амьтнаас асууж сураглаж нилээн явсар тухайн хүү нэгэн рецедив /онц аюултай гэмт хэрэгтний/ хэрэгтний хүү байсан болохыг олж мэджээ. Энэ болсон явдал юм шүү. Аав маань үүнийг ярьж өгсөн юм.
Та хичнээн нуусан ч аавтайгaa ээжтэйгээ ижилхэн авир гаргаад, согтохоороо баярлахаараа гунихаараа уурлахаараа яг л тэдэн шигээ авирладаг уу ? Танай хүүхэд таньтай төстэйгээс гадна муу шинжийг чинь дуурайсан байгаа биз дээ? ерөөсөө л copy paste тийм уу?
Гэхдээ сайн явах санааных болохоо ухамсарт бид чинь яаж явахаа өөрсдөө шийднэ.
бичсэн: Obod | төрөл:
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Холбоос | Мэйлээр илгээх |
![](https://www.blogmn.net/images/templates/img/comment.gif)
Сэтгэгдэл:
Ер нь стресс бол бас хүнд гэмт хэрэг нэг нөхцөл байдаг байхаа..
Бас нөгөө талаар алуурчны хүүхэд алуурчин, хулгайчийн хүүхэд хулгайч болно гээд байж болохгүй. Ер нь хүн гэдэг сэтгэлийн амьтан, дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг унах вий унах вий гэж байгаад унагаачихдаг гэдэг шиг, хүүгээ муу хүн болчих вий, яанаа ийнээ гэж санаа хэт их зовдог ээж аавууд өөрсдөө ч мэдэлгүй хүүхэддээ муу зүйлийг урин дуудаж байдаг гэдэг магадгүй үнэн ч байж магадгүй юм. Эсрэгээрээ бахархаж, магтаад байх хэрэгтэй юм болов уу мэдэхгүй хэхэ. Ямартай ч жоохон хүүхдийг яасан муухай хүүхэд вэ гэж хэлдэг байснаа болиод яасан эгдүүтэй юм бэ гэж хэлж байя гэж бодох болсон
![big grin](https://www.blogmn.net/images/smiles/4.gif)
![happy](https://www.blogmn.net/images/smiles/1.gif)
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
![](https://www.blogmn.net/images/templates/img/timeicon.gif)
Сэтгэгдлүүд
2009-07-18 -
Бичсэн: AmonRa
Би судалгаа хийхдээ цагдаагын сэтгэл зуйчидтэй уулздын, ярианд ойролцоо сэдэв хөндөгдөнө. Чэзарэ Ламбросо цаг тухайдаа их хол бодож байсан боловч, одоо үеийн гэмт хэргэтний сэтгэл зүйн хөрөг бэлддэг профайлер түүний ихэнх жишээг амьдралаас хол гэж үздэг юм байлээ.
нэг гоё юм нь тэдний хэлж байгаагаар- хүн бүр гэмтэй, гэвч амтанд орсон ороогуй хоёр ялгаатай гэж байхын? Сонин л доо.