Криминологи
Dateline: 2009-06-03
Судалгааны ажилд оролцохыг урьж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй , криминологийн судалгааны сектор нь дараахь судалгааны ажилд сайн дурын судлаачдыг урьж байна.

  1. Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа
  2. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн судалгаа
  3. Хүн худалдах худалдан авах, бэлгийн мөлжлөгтэй холбоотой гэмт хэргийн судалгаа
  4. Галт зэвсэг тэдгээртэй холбоотой гэмт хэргийн судалгаа
  5. Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа
  6. Хорих ялын нээлттэй хаалттай систем, тэдгээрийн онцлог
  7. Эдийн бус хохирол 
  8. Зар сурталчилгаа ба гэм хор
  9. Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилт
  10. Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан этгээдийн сэтгэл санааны хохирол

Судалгааны ажилд сайн дураар оролцох хүмүүст ямар нэгэн шалгуур тавихгүй бөгөөд эрх зүй, социологи, гэмт явдал судлалын талаар зохих мэдлэгтэй , судалгааны ажилд дур сонирхолтой, эцсийн зорилгыг  дуустал ажилладаг багш, судлаач, оюутан гээд хэнд ч болов нээлттэй юм. Судалгааг аль ч хэлбээр хийж болох ба өөрөө хүсвэл тодорхой нэг хэсэгт нь оролцож болно,  Судалгааны ажилд хамтран оролцсон сайн дурын судлаачдын нэрсийг тайланд тусгаж, цаашид хамтран ажиллах болно. 

Сонирхсон судлаач нь obod1130@yahoo.com, obod1130@gmail.com гэсэн цахим хаягаар холбогдож болохоос гадна энэхүү блогоор дамжуулан, эсвэл ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболдтой 99194710, 315734  гэсэн утсаар холбогдоно уу.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2009-06-04 -

Бичсэн: Зочин

big grin

. Шууд холбоос

2009-06-04 -

Бичсэн: Зочин

rolling on the floor

. Шууд холбоос





:-)
 
xaax