Криминологи
Dateline: 2009-07-17
САНАЛ АСУУЛГА

 

 

Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд учирч байгаа объектив, субъектив шинжтэй тулгамдсан асуудлыг цогц байдлаар судалж, сургалт явуулах, зөвлөмж журам гаргах, тайлбарлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг зорилгоор ХЗДХЯ-ны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс судалгаа явуулж байна.

 

Та эдгээр хуулийг хэрэглэх ажилд биечлэн оролцож байгаагийн хувьд санал асуулгад ажил хэрэгчээр хандаж, дараахь асуултуудад дэлгэрэнгүй хариулт ирүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

                       

 

АСУУЛГА - I  (Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар)

 

1.      Эрүүгийн хуульд нэг мөр хэрэглэхэд хүндрэлтэй хэм хэмжээ бий юу?

Уг хэм хэмжээг зүйл болон зүйлийн хэсгийн дугаараар нь жагсаан, уг хэм хэмжээг хэрэглэхэд ямар хүндрэл, бэрхшээл учирдаг талаар товч тайлбарлан бичиж, түүнийг хэрхвэл зохих талаар саналаа тусгана уу.

 

 

2.      Эрүүгийн хуульд хэрэглэх боломжгүй хэм хэмжээ байна уу?

 

Зүйл болон хэсгийн дугаарыг жагсаан, хэрэглэж болохгүй байгаа шалтгаан, үндэслэлийг бичиж цаашид яавал зохих талаар саналаа тусгана уу.

 

 

3.      Эрүүгийн хуульд огт хэрэглэгдэхгүй байгаа хэм хэмжээ байна уу?

 

Зүйл болон зүйлийн хэсгийн дугаарыг нь жагсаан бичиж, хэрэглэгдэхгүй байгаа шалтгааныг дурдана уу.

 

 

4.      Эрүүгийн хуулийг хэрэглэхэд анхаарвал зохих асуудал байвал өөрийн саналаа  чөлөөтэй нэмж бичнэ үү.

 


 

АСУУЛГА - II  (Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн талаар)

 
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэг мөр хэрэглэхэд хүндрэлтэй хэм хэмжээ байна  уу?

Уг хэм хэмжээг зүйл болон зүйлийн хэсгийн дугаараар нь жагсаан, уг хэм хэмжээг хэрэглэхэд ямар хүндрэл, бэрхшээл учирдаг талаар товч тайлбарлан бичиж, түүнийг хэрхвэл зохих талаар саналаа тусгана уу.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэрэглэх боломжгүй хэм хэмжээ байна уу?

Зүйл болон хэсгийн дугаарыг жагсаан, хэрэглэж болохгүй байгаа шалтгаан, үндэслэлийг бичиж цаашид яавал зохих талаар саналаа тусгана уу.

 

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд огт хэрэглэгдэхгүй байгаа хэм хэмжээ байна уу?

Зүйл болон зүйлийн хэсгийн дугаарыг нь жагсаан бичиж, хэрэглэгдэхгүй байгаа шалтгааныг дурдана уу.

 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд анхаарвал зохих асуудал байвал өөрийн саналаа  чөлөөтэй нэмж бичнэ үү.

 

 

Санал асуулгад хариулсан Танд баярлалаа.

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

 

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

 

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-06-18 -

Бичсэн: Зочин

Эрүүгийн хуулийн ялын бодлогыг дахин харж үзмээр юм шигээ.150, 148-р зүйл ангиуд юугаараа ялгаатай юм бэ адилхан мөнгө завшсан.албан тушаалаа ашиглан завшвал жил нь бага, өршөөлд хамрагдах боломжтой.хувийн аргаар мөнгө завшвал 15 хүртэл жилийн ял авч өршөөлд ч хамрагдахгүй.тэгэхээр хахууль өгч албан тушаалтай болж мөнгө завших нь амар бусуу.Энэ ер нь мөнгө завшиж залилсан хүн хүний аминаас ч хүнд ял авдаг.хүний амь хөнөөсөн хүн 10 жил авч бхад 21 сая төгрөгнөөс дээш мөнгө залилсан бол 15 жил авах бололцоотой.Ойлгогдож бна уу энэ юу вэ юу гэсэн үг вэ ер нь яг тогоон дотор нь бхад зөрчил их бдаг.жишээ нь 20 жилтэй хүн амьтай хүнээс 5 жил хасч бхад 10 жилтэй хүн амьтай хүнээс 1 сар хасагдаагүй 2008 оны ЭХ өөрчлөлт гарсан.14 сая төгрөгийн залилангийн албан тушаалын хэрэгтэн өршөөлд хамрагдаж бхад 14 саяын залилангийн хэрэгтэн өршөөлгүй хоцорч байсан.Эдгээр чинь ариун явдал мөнүү.Харин ч албан тушаалаа ашиглаж мөнгө завшсан хүнд хувь залилангаас өндөр ял өгвөл зохилтой бусуу.20 жилтэй хүний амь хөнөөсөн азтангуудын хүний амь мөнгөнөөс хямд юмуу_би бүр аль учраа олохгүй бна.Элбэгдоржийг Өршөөлийн Хууль санаачилахад нь жинхэнэ "өөрчлөлт" хийж амьдралд бодитой хуулинд нийцсэн /Үндсэн хуулинд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэг заалтаа баримтлах байх гэж их горьдсон шүү/ хууль гаргах байх гэж горидож суусан чинь бахь байдаг Нямдоржийн 20,30 жил баримталсан зарчмыг дагаж яг хэвээр нь хуулбарласан.Нямдорж нь харин "өөрчлөгдөх" гэж хүүхэд эмэгтэйчүүдийг зүйл ангийг харгалзахгүй бүгдийг өршөөе гэж оройтож ухамсарласч их хурлаар няцаасан.Нямдоржийн гүйлгээ ухаанаа гэж хэрэв нямдоржийнхоор батлагдсан бол нямдорж өнөөдөр тэнгэрт нисчихсэн байхгүй юм.ЭХ-иа өөрчилж чадахгүй мэдэхгүй бол тогоонд нь чанагдаж байгаа ажилтнууд, дотор нь хүмүүжигдэж бгаа ялтнуудаасаа асууугаач.Тэд нэг их зөрүүлэхгүй байх шүү.Эцэст нь эрхэм та нарыг тэнд хүмүүс итгэлтэйгээр хүлээж байгаа шүү.

. Шууд холбоос

2009-07-19 -

Бичсэн: dadido

гал тогоонд нь байдаггүй болохоор мэдэхгүй юм. ЭХ 4 р асуултанд чинь хариулъя. Зүгээр өөрийн бодлоор бол 99р зүйл бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулах энэ зүйл заалтыг хасмаар санагддаг. Захиргааны зөрчил байвал ямар вэ.

Алдуул мал алдсан гээсэн зүйлтэй холбоотой зүйл бол шал хэрэггүй санагдсан. Иргэнээрээ л шийднэ биз.

117 хүүхдээ хаях төөрүүлэх. Бусад захиргааны хэм хэмжээтэй давхцаж байна гээд байдаг

Хүн амьны гэмт хэрэг 91 дээр шүүх дээр ийм сонин юм харагдсан. Улсын яллагч тарчлан зовоож алсан, шунахайн сэдэлттэй гээд цааз төлөвлөсөн юм. Таксины жолоочийг хоолойг нь боогоод хутгалсан юм шиг байгаа юм. Яг хавтаст хэрэгтэй нь танилцаагүй дээ. Хэргийн газрын үзлэг, цогцост хийсэн үзлэг болон бусдар НБ аар бол тийм юм шиг байгаа юм. Гэтэл шүүгч хүндрүүлэх хоёрыг хэрэгсэхгүй болгоод зүгээр л 91.1 ээр шийтгэсэн. Энэ нь надад их сонин санагдсан л даа.

. Шууд холбоос





:-)
 
xaax