Криминологи
Dateline: 2009-10-27
Хvний амь насны vнэ цэнэ

                     Сvхбаатар аймагт гарсан байгалийн онц аюултай vзэгдлийн улмаас амь насаа алдсан иргэдийн тоог Хятадын Сычуан мужид гарсан газар хөдлөлтийн улмаас vрэгдсэн хvмvvсийн тоотой /нийт хvн амын тоонд нь/ харьцуулахад манай улс илvv хохирол амссан vзvvлэлт гарчээ. Ер нь тоон мэдээ, баримтаас авч харахад гэмт хэрэг, болон осол гэмтлийн улмаас, амиа хорлох тохиолдол цөөнгvй. Дээрх золгvй явдал болон гэмт хэргийн улмаас манай улсад өдөрт дунджаар таван хvн зvй бусаар амь насаа алддаг байна. Гэтэл дайн болж буй улс орнуудад зарим өдөр хvний амь нас эрсдэхгvй байх тохиолдол ч байдаг.

     Дээрх vзэгдэлийг хуулийн ойлголт нэр томъёогоор илэрхийлээд байх албагvй ч өнөөдөр манай улсад хvний амь нас vнэгvйдэж байгааг доорхи жишээгээр батлаж болох нь. Тухайл¬бал, "Азийн чоно" компаний vйлдвэрлэсэн хvнсний шаардлага хангахгvй архинд хэчнээн нь ч хvн хордож амь насаа алдав. Vvнээс vvдэж бид хортой архи vйлдэрлэдэг, хэрэглэдгээрээ дэлхийд танигдаад авсан. Мөн МИ-8 нисдэг тэрэгний ослоор гадаад дотоодын хэд хэдэн зорчигч, тэнгэрт хальсныг тvvх гэрчлэх биз ээ. Хамгийн сvvлд өнгөрсөн зуны долдугаар сарын нэгний хар өдөр гээд тоочоод байвал олон баримтыг дурдаж болно. Чухамхvv хvн ам цөөтэй манай улсын хувьд хvний амь нас ямар ч vнэ цэнэгvйгээр vрэгдэж байгаа нь сvvлийн vеийн тоо баримт судалгаанаас харагдаж байгаа юм..

     Саяхандаа осол, аваарын улмаас дvvгээ алдсан нэг эр хуулийн байгууллагаас зөвлөгөө авахаар ханджээ. Тэрбээр "Миний дvvг дайрч амь насыг нь хөнөөсөн этгээд ял шийтгэлгvй зvгээр гарах гээд байна. Өршөөлийн хуульд багтах болчихоод ямар ч хохирол төлөхгvй байна. Би тэр хvнийг зохих ялыг нь эдлvvлмээр байна." хэмээн хvсэлт гаргахад холбогдох мэргэжлийн ажилтан 'Уучлаарай. Таны хохирлыг гаргуулан өгөх боломжгvй. Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа бол ямар ч арга алга даа "гэсэн хариултыг өгчээ. Ямар эгдvvцмээр, ундууцмаар сонсогдоно вэ. Энэхvv хvний амь насыг хохироосон этгээд тэнсэн аваад гарах магадлал байх нь. Гэтэл цаана нь хохирогчийн ар гэрийнхэн нь сэтгэл санаагаараа хохироод vлдэж байдаг.

      "Хууль бол аалзны шvлс хvчтэй нь тvvнийг тасдан одож хvчгvй нь тvvнд наалдан vлдэх бvлгээ" гэсэн эртний нэгэн философичийн хэлсэн vг байдаг юм. Уг нь энэ нь тухайн vеийнхээ дутагдалтай талыг харан шvvмжилж хэлсэн хэрэг л дээ. Гэтэл хэдэн мянган жилийн өмнө хэлсэн энэхvv vг одоо манай улсад харин vнэнийг хэлээд байгаа мэт сэтгэгдэл төрvvлж байх юм. Гэмт хэрэг vйлдсэн, хvний амь нас хөнөөсөн этгээдvvд мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй бол хуулиас дээгvvр аашилж ял зэмгvй гарч байна. Зарим нэгэн этгээдvvд хуулийн цоорхойг ашиглаж ял завших нь жирийн vзэгдэл болж дээ.

        Уг нь хуулийг иргэдийн эрх ашигт нийцvvлж гаргадаг байтал одоо иргэдээс төрийг хамгаалж гаргадаг болсон мэт. Ер нь хуулийн байгууллагын туршилгаас авч vзвэл "Хvний амь насны vнэ цэнэ", " гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол" тvvнийг vнэлэх, "нөхөн төлбөр" олгох гэсэн ойлголт байхгvй. Зvгээр л оршуулгын болон тvvнтэй холбоотой зардлыг гэмт этгээдээс гаргуулан өгч бусад хохирлоо та иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гээд л орхичихно. Хэн ч гэсэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаж талийгаачийнхаа ясыг өндөлзvvлж яваад байхгvй. Дээрээс нь иргэний журмаар нэхэмжилсэн эдийн бус хохирлоо авах магадлал тун бага. Хаанаасаа ямар сэтгэл санааны хохирол, хаанаасаа ямар хvний амь насны vнэ нэхэмжлээд байгаа юм бэ ? гээд халгаахгvй.

        Манайхаас бусад оронд хохирогчдын ар гэрийнхний сэтгэл зvйдгарсан өөрчлөлт, хор уршгийг сэтгэл зvйч, психатор нарын тусламжтаигаар нарийвчлан тогтоож тvvнд дvйцvvлсэн нөхөн төлбөр олгодог. Тухайлбал, залуу хосууд нэгнээ алдсан vед сэтгэл зvйн хор уршгийг бусдаас илvv амсдагийг тооцон гаргасан байх жишээтэй. ОХУ-д л гэхэд Эрделевск гэж хvний зохиосон хvснэгтээр нөхөн төлбөр олгодог. Vнэндээ долдугаар сарын нэгний хэргийн хохирогсдын ар гэрийнхэн өлсгөлөн зарлаж өөрсдөө бие эрvvл мэндээ золиослон байж хэдэн сая төгрөгнии нөхөн төлбөр авахаар болсон. Энэхvv шийдвэр нь "Нvглийн нvдийг гурилаар хуурах" гэгчийн vлгэр л дээ.

        Гэмт хэргийн улмаас сэтгэлдээ хар толботой vлдэж байгаа иргэдийнхээ өмнө төр "Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлvvлнэ" гэсэн Монгол Улсын Vндсэн хуульд заасан vvргээ биелvvлэхгvй л байна. Бэлгэдlийн төдий гэмээр заалт энэ юм. Хvний амь нас хохирчихоод байхад яг төдийг өг эдийг өг гэх хэцvv. Гэхдээ өнөөдөр хvний амь нас хохирсон хэрэгт ар гэрт нь сэтгэл санааны /эдийн бус/ хохирол гаргаад өгчих "иргэний зоригтой" шvvгч нар байхгvй байна. Уг нь нэг ч гэсэн ийм "сайн жишиг" тогтоогоод эхэлвэл бусад нь ч гэсэн vvнийг хийгээд эхэлнэ. Хvний амь нас vнэгvйдсэн энэ vед тvvнийг нэхэмжилж байгаа ар гэр, хууль ёсны төлөөлөгчид урт, чирэгдэл ихтэй ажиллагаанаас болж улам нэмж хохирох явдал тасрахгvй байна. Харин бид яах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тэгвэл гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, сэтгэл санаа, эрvvл мэнд, бие махбодиороо хохирсон хохирогсдын эдийн бус хохирлыг тооцон гаргадаг тийм арга, аргачлалыг бий болгох хэрэгтэй байна. Ингэж чадвал хvний амь нас болон зөрчигдсөн эрхийг тодорхой хэмжээгээр сэргээж чадах юм.

Г.Оюунболд

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-09-28 - НӨХӨН ТӨЛБӨР

Бичсэн: Зочин

Монгол улсад сэтгэл санааны нөхөн төлбөр гэж зүйл байх ёстой ингэж байж ардчилсан МОНГОЛ улс болно

. Шууд холбоос

2010-03-23 - чи шүү

Бичсэн: Зочин

сайн байна.

. Шууд холбоос

2009-10-27 -

Бичсэн: director

хүний амь битгий эрсдээсэй, нэг нэгнээ битгий чичлээсэй
Нэг ийм дуу байдаг даа


Хүж дэлхий амгалан байг
Хүн бүрий инээж байг ээ хө
Үдшийн тэнгэр цэлмэг байг
Үүрийн туяа өнгөлөг гийг
Өглөөний наран туяалаг тусаг
Үлэмжийн саруул тунамал байг ээ хө
Хүж дэлхий амгалан байг
Хүн бүрий инээж байг ээ хө
Үдийн наран ээсээр байг
Үргэлж гэрэлтэн гийсээр байг
Үрийн бүүвэй уянгалсаар байг
Үйлсийн сайхан дэлгэр байг ээ хө
Хүж дэлхий амгалан байг
Хүн бүрий инээж байг ээ хө
Сансарт хүүгээ илгээж байг
Санан ээж нь хүлээж сууг
Эргээд хүү нь ирж байг
Ээж нь тэврээд үнсэж байг ээ хө smug

. Шууд холбоос





:-)
 
xaax