Dateline: 2010-01-19
Өршөөлийн хуулийн үр нөлөө
ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Оюунболд
Өршөөл гэсэн нэр томъёо нь эртний грек хэлний “amnesty” буюу “мартах, уучлах, өршөөх” гэдэг үгнээс гаралтай ажээ. Монгол улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хууль тогтоох байгууллагаас өршөөлийн хуулийг гаргадаг.
Бидэнд мэдэгдэж байгаагаар хамгийн анх Өгөөдэйг хаанаар өргөмжлөн залах үед гэмт хэрэг үйлдэж, ял унагасан этгээдүүдийг бүгдийг өршөөж байсан байна. Монгол Улсын түүхэнд анхны социалист эрх зүйн систем нэвтэрч эхэлсэнээс хойш буюу 1929 оноос эхлэн тодорхой давтамжтайгаар өршөөлийн хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлдэг болжээ. Үүнээс өмнө ноёд, түшмэл буюу шийдвэр гаргах түвшний эрхтэн, дархтан гэмт хэрэгтнийг уучлан, өршөөдөг байсан жишиг байж.
Анхны Өршөөлийн хууль нь 1929 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн “Өршөөл үзүүлэх тухай” тогтоол хэлбэрээр гарч байсан бөгөөд энэхүү эрх зүйн актын гол зорилго нь ерөөс “Ардын хувьсгалт эрхт засаг ба мөн ардын засгийн анх байгуулснаас хойш эдүгээ арван жил болсон ойн баярыг үлгэрлэж тэмдэглэхийн тулд...” байжээ. Үүнээс хойш 20, 30, 40 гэх мэтчилэн ардын хувсгалын тэмдэглэлт ойн баяраар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өршөөн хэлтрүүлж байсан бөгөөд гол төлөв хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэйчүүдийн эдлэх ялыг өршөөдөг жишиг тогтсон байна.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш гарсан өршөөлийн хуулиудыг аваад үзье:
1. Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль,
2. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль,
3. 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлан гаргасан Өршөөлийн хууль
4. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 оны 6 дугаар сарын 23 өдөр батлагдан гарсан Өршөөлийн хууль
5. 2009 оны 7 сарын 9 ны өдөр батлагдан гарсан Өршөөлийн хууль гээд нийтдээ сүүлийн арван есөн жилийн дотор 5 удаа гарсан байна.
Аль 200-аад жилийн тэртээ 1794 онд бичигдсэн “Гэмт хэрэг ба ялын тухай бүтээлдээ Ч.Бекариа өршөөлийн хуулийн үр нөлөөний талаар үндэслэлтэй дүгнэлт өгч байсан аж. Тэрээр бичихдээ : “Ялыг зөөлрүүлэхтэй зэрэгцэн өршөөл, уучлалыг чухалчилах нь багасдаг. Өршөөх гэдэг хэрэв сайн хуультай хөнгөн ялтай байгаад шүүх нь шуурхай шударгаар шийдвэрлэгддэг үед хэрэггүй атлаа эсрэг тохиолдолд засаглагчид нэмэлт үүрэг болгон ашигладаг буяны үйл болж хувирдаг байна. Эрүүдэн шүүдэг, хүмүүсийг хэлмэгдүүлдэг шүүх цаазын тогтолцоотой бол өөр хэрэг. Хууль тогтоогч заримдаа хүмүүнлэг энэрэнгүй буулт хийдэг байх ёстой Үүний тулд барилгачин хүн шиг тоосго өрдөг шиг хувь хүн бүрийн эрхэмлэх ашиг сонирхлоос нийтлэг эрх ашгийг бүрдүүлэн хуулийг бүтээх хэрэгтэй.” гэжээ.
7 дугаар сарын 1 ны хэрэг явдалтай холбогдуулаад ХҮЭК болон Онц байдал хүний эрх эвсэл бусад хүний эрхийн байгууллагуудын мониторингийн судалгаагаар тэнд эрүүдэн шүүлтийн хэлбэрүүд байсан, хавтгайруулан ял ногдуулсан гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг хууль гаргаж өршөөн хэлтрүүлэх замаар засч байгаа бол өөр хэрэг. Гэвч тодорхой үйл явдалд өршөөл үзүүлэх боломжгүй гэдэг шалтгаанаар урьд гарч байсан өршөөлийн хуулиудтай бараг ижил шахам хуулийг батлан гаргаснаар 2009 оны өршөөлийн хуулиар нийтлэг эрх ашгийг хамгаалж чадаагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Чухамхүү энэ үед хууль тогтоогчдоос тайлбарлахдаа “зөвхөн тодорхой бүлэг хүмүүсийг уучилж болно” гэсэн тайлбар хийсэн бөгөөд үүний үндэслэл нь огт тодорхойгүй бөгөөд аль ч хуульд байхгүй юм.
Үүнийг тайлбарлавал:
Батлагдан гарсан өршөөлийн хуулиуд түүнийг гаргасан цаг хугацаатай нь харьцуулаад дүн шинжилгээ хийгээд үзвэл энэхүү хууль нь ерөөс тэмдэглэлт ой тохиолдуулж, эсвэл ямарваа нэгэн улс төрийн хүчний давуу байдал, нэр хүнд олох “буяны үйл”- ийн арга хэрэгсэл болон хөгжсөөр ирсэн төдийгүй эрүүгийн ялын бодлогоос хамааралгүй шахам болсон нь харагддаг. Өршөөлийн хууль нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч зөрчигдсөн эрхээ сэргээх, хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг хаадаг төдийгүй иргэн нийгмийг гэмт халдлагаас хамгаалах эрүүгийн бодлогыг үгүйсгэдэг байна.
Мөн энэхүү хуулиудын давтамж хэт ойрхон байх нь эрүүгийн ялын цээрлүүлэх, урдьчилан сэргийлэх зорилгод ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. 1984 он, /7 жил/ 1991 он, /5 жил/ 1996 он , /4 жил/ 2000 он , /6 жил/ 2006 он, / 3 жил/ 2009 он гээд аваад үзэх юм бол давтамжууд ойртож байгаа нь илэрхий байна.
Өршөөл, уучлал үзүүлэх нь засаглагчдын хувьд эрх мэдэлтэйгээ харуулах аятайхан арга, хүсүүштэй онцгой эрх байдаг. Гэхдээ өршөөл нь хууль сахиулагчийн биш хууль тогтоогчийн “буянт үйл” бөгөөд хуулиар тогтоодгийг санах хэрэгтэй. Ингэснээр хүмүүст гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ял гарцаагүй биш юм байна, шударгаар шүүлгэхээс илүүтэй өршөөлд багтаахыг хичээх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрүүлдэг.
Ялангуяа гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа этгээд, түүнчлэн нийгэмд буруу харш зан үйл бүхий, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээд нь ямар нэг байдлаар өршөөгдөх боломжийг хайдаг байна. Нийгэмд эерэг гэхээсээ илүүтэй сөрөг нөхцлийг үүсгэдэг өршөөлийн хууль нь үүнд хамрагдаагүй үлдсэнүүд нь өлсгөлөн зарлах, суллагдсан нь ахин гэмт хэрэг үйлдэх, учруулсан хохирлоо төлөхгүй байх, нийтэд айдас төрүүлэх гэх мэт олон үр дагаварыг авчирдаг болжээ.
Өршөөлийн хуулийн эерэг болон сөрөг үр нөлөөг үзвэл
Хорих ял: 2002 оны Эрүүгийн хуульд ялын бодлого хэт өндөр буюу чанга хуульчлагдсанаас гадна хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжгүйгээр хуульчлагдсан, мөн зарим тохиолдолд хорихоос өөр төрлийн ялыг сонгож оногдуулах боломжгүй /тухайн зүйл ангид заасан гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулахаар заасан/ тул хорих ял оногдуулалтын хэмжээ өмнөхөөс нилээд нэмэгдсэн.
Зарим нь хэт шоронжсон улс гээд л байдаг. Хуучин Эрүүгийн хууль үйлчилж байх үед жилд дунджаар 6000 орчим хүн хорих ял эдэлдэг байсан бол 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өссөн дүнгээр 8829 ялтан ял эдэлсэн байна. Гэвч энэхүү тоо нь зөвхөн хорих ял эдэлсэн хүний тоо бус хорих, баривчлах ял эдэлсэн хүний тоо ажээ.
Хорих, баривчлах ялыг ялгамжгүйгээр эдлүүлэх, хорих ялыг илүү хэрэглэх нь шоронгийн хэт дүүргэлтийг бий болгож, зардлын өсөлт, эрүүл ахуйн нөхцөлийн бууралт, амьдрах нөхцөлийн хүндрэл, тогтоол гүйцэтгэх газрын ажилтнуудын хэт ачаалал зэрэг сөрөг үзэгдлүүдийн шалтгаан болох бөгөөд нэг хоригдлыг ял эдлүүлэхэд сард төрийн албан хаагчийн сарын дундаж цалинтай тэнцэхүйц бөгөөд хорих ял эдлүүлэхэд гарч буй зардлын 5 жилийн дундаж нь томоохон 16 аймгийн жилийн төсөвтэй тэнцэх ажээ.
Түүнчлэн хорих, баривчлах ял нь төрөөс зардал шаардсан ял боловч ял эдэлж буй этгээдэд засарч, хүмүүжихээс илүүтэй цээрлэл, залхаалтын шинжийг үзүүлдэг бөгөөд ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн хямралд ордог учир үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүй байна.
Ял эдэлж буй ялтнуудын ихэнхи нь хорихоос суллагдаад гарахад тэдэнд учрах бэрхшээл ихтэй, нэн ялангуяа тэднийг амьдралд хүлээн авах хэн нэгэнтэй үл ойлголцох байдал бий болно гэсэн айдастай байдаг байна. Одоо хүртэл өршөөлөөр болон хорих ял эдлээд суллагдаж байгаа этгээдүүдийг нийгэмшүүлэх, хүлээн авах тогтолцоо, байгууллага /цагдаагийн байгууллага захиргааны хяналт тавьдаг/ байхгүйгээс ахин гэмт хэрэг үйлдэх, бусдад уруу татагдах зэрэг эрсдэлд ордог.
Хуулийн сахиулах байгууллага: Тухайлсан хэргийг шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өршөөлийн хууль гарах сургаар шалгаж, хянаж байгаа хэрэг нь өршөөлд хамрагдах магадлал өндөр байгаа бол тухайн хэрэг дээр явуулж байгаа ажиллагаагаа нь удаашруулах, эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийхгүй байх, эсвэл хийсэн ажлынх нь үр дүн талаар өнгөрсөнд дургүйцэх, урам хугарах, ажиллах идэвхи буурах зэрэг сөрөг нөхцөл байдлууд үүсдэг байна.
Ялтай байдал. Ялтай байдал гэдэг нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдал, өвөрмөц байдал байдаг. Энэ утгаараа өршөөлд хамрагдсан шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдпэж буй ялтнуудын хувьд ялтай байдал нь хэвээр үлддэг бөгөөд харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа сэжигтэн яллагдагчийн хувьд ялтай байдал буй болдоггүй нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчмыг зөрчиж буй хэрэг юм. Бодит амьдрал дээр ял шийтгэгдэж ялтайд тооцох хугацаа нь дууссан иргэн ажилд ороход цагдаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас шаарддаг. Энэ нь тухайн иргэнийг ялгаварлан гадуурхах, ажилд авахгүй байх байдалд хүргэж байна.
Үүнээс гадна хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа сэжигтэн яллагдагч нь өршөөлийн хуульд хамрагдсан эсэхийг мэдэх боломж байхгүй учир ахин өршөөлийн хуульд хамрагдах, улмаар ял завших боломжийг бий болгож байна. Учир нь өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн мэдээлийн сан гэх зүйл байхгүй учир тухайн этгээд өөрөө л энэ тухай хэлэхгүй бол мэдэх аргагүй, хууль сахиулагчдын хувьд үүнийг тогтооход ихээхэн техник ажиллагаа шаарддаг байна.
Гэм буруу: Зарим тохиолдолд хууль сахиулагчид тухайн хэргийг хурдан шийдвэрлэх үүднээс гэм буруутай эсэхийг бүрэн гүйцэд шалгахгүйгээр өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох тохиолдол байдаг. Ялангуяа шалгагдаж байгаа хүмүүсийн эрх зүйн мэдлэг дутмагаас хожим үүсэх үр дагаварыг тооцон үздэггүй байна. Ийм тохиолдод тухайн хэргийг шалгаж байгаа хууль сахиулагчийн зүгээс өршөөлийн хуулийн талаар сайтар тайлбарлан өгөх нь зүйтэй юм.
Ерөөс үүнийг шийдвэрлэх нэг арга зам бол өршөөлийн хуульд хамрагдах “болзол”-ыг заавал шүүхээр эцэслэн шийдвэрлэж гэм буруутай эсэхийг тогтоосон хэргийн тухайд л өршөөхөөр үзэл баримтлалыг боловсруулж, батлан, хэрэгжүүлэх явдал юм. Ингэснээр “ялтай байдал”-ын хувьд ч маргаан байхгүй, гэм буруугүй этгээд “өршөөлд хамрагдсан” гэсэн нэр зүүхгүй “цагаатгасан” гэсэн эрх зүйн байдлын хувьд эрс ялгаатай үр дагаварыг бий болгоно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол: Өршөөлийн хуультай холбогдон гардаг хамгийн бэрхшээлтэй асуудал бол гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулахгүй байх явдал юм. Нэгэнтээ би өршөөлд орох гэж байсан чинь гээд учруулсан хохирлоо төлөхгүй ямар нэг байдлаар аргацааж байгаад өршөөлд хамрагдах, иргэдийг дахин хохироох явдал гардаг нь нилээд түгээмэл үзэгдэл. Үүнтэй холбоотойгоор хорих ял эдэлж байгаа, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд хохирол нөхөн төлж байгаа этгээдүүд өршөөлд хамрагдснаар хохирол нөхөн төлөхгүй байх “эрхтэй” болдог жишиг тогтжээ. Зүй нь ийм байдлаар хохирогчийг “давхар хохироохгүй”-н тулд өршөөлийн хуульд хохирлыг барагдуулсан нь хамрагддаг тэр шаардлага, үндэслэлийг тодорхой заах нь шударга ёсонд нийцнэ.
Дахин гэмт хэрэг үйлдэх: Энэ оны өршөөлийн хуулиар суллагдсад 8 сарын 4-ний өдрийг хүртэл хэрэгт холбогдоогүй. Харин наймдугаар сарын тавны шөнийн 21 цагаас эхлэн 21-ны өдрийг хүртэл 11 этгээд гэмт хэрэг үйлдсэн байна.
Судалгаанаас харахад гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд эмэгтэйчүүд рүү халдах нь элбэг байна. Гэмт хэрэгтнүүд голдуу дээрэм, танхайн, хулгайн хэрэгт холбогдсон аж. Тэдний нэг нь гэхэд 2009 оны 8 сарын 15 ны өдөр Ботаникийн цэцэрлэгт нэгэн эмэгтэйг хүчиндсэн жишээг дурдаж болно. Тэр ч байтугай өршөөлийн хуулиар хорих ангиас суллагдаад харих мөнгөгүйн улмаас ахин хулгай хийсэн нэгэн залуу олон нийтийн хэрэгслээр ярихдаа ”Би тэгээд харих мөнгөгүй яах байсан юм. Ахиад тэнд чинь очъё“ гээд ярьж байгаа нь нэгийг бодогдуулах...
Судлаачдын хийсэн дүгнэлтээс үзэхэд өршөөлөөр суллагдсан этгээдүүд ахин гэмт хэрэг үйлдэх явдал нийт өршөөлд хамрагдсадын 3-5 хувь байдаг боловч энэхүү бага гэж хэлж болох хэмжээ нь иргэдэд шууд нөлөө үзүүлж нь тодоор мэдрэгддэг байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад Булган аймгийн Тэшиг суманд гэртээ үлдсэн охиынг хүчиндэн улмаар амь насыг хөнөөн, нууранд хаясан хэргийг өршөөлийн хуулиар суллагдсан 20 настай залуу үйлдсэн онц ноцтой хэрэг байна. Энэ нийтлэлийг бичиж байх мөчид ч өршөөлд хамрагдсан хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдсэн мэдээ өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр тасралтгүй гарсаар байв.
Нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх: Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд төрийн өршөөлөөр 1042 хүн суллагдсан билээ. Тэднийг дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг дүүргүүдийн хэмжээнд зохион байгуулсан. Тухайлбал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, ИТХ, ИБМТ хамтран эдгээр хүмүүсийг, бичиг баримтжуулахаас гадна цагдаагийн байгууллагаас батлан даалт гаргаж ажилд зуучлах зэрэг үр дүнтэй арга хэмжээг явуулж байгаа боловч энэ нь нийт өршөөлөөр суллагдсан хүмүүсийг бүрэн хамарч чадахгүй байгаа юм. Ялангуяа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа өршөөлийн хуульд хамрагдсан этгээдүүдэд энэ нь бүр ч боломжгүй байна.
Өршөөлөөр суллагдсан этгээдүүдийг өдөр тутам дагаад яваад байх аргагүй ч гэлээ тэдгээрийг гэмт хэрэг үйлдэх гэмт санаа бодлыг нь үгүй хийх нэгбүрчилсэн арга хэжмээний нэг нь тэдгээрийг заавал тусгайлсан богино хугацааны эрх зүйн , нийгэм, хүмүүжлийн шинжтэй сургалт, хөтөлбөрт хамруулах явдал.
Манайхаас бусад орны жишгийг аваад үзэхэд өршөөлд хамрагдах болсон этгээдүүдийг бүр тухайн хууль гарсанаас хойш 6 сараас 1 жилийн дараа гаргадаг. Ингэхдээ өршөөлд хамрагдах этгээдүүдийг тусгайлсан сургалтанд хамруулж сэтгэлзүй, бусад байдлаар нийгэмд гарахад нь зугуухан бэлтгэдэг байна. Энэ үр дүнд хорих ангиас суллагдсан этгээдүүдийн 40 хувь эхний 5 жилд гэмт хэрэг үйлдээгүй гэсэн үзүүлэлтэд Герман Улс хүрч байжээ.
Ялтнуудаас хорих ангиас суллагдаад хамгийн түрүүнд юу хийх эсэх-ийг асуухад 84.0 хувь нь ажилд орно гэсэн ба үлдэх цөөн хувь нь хариулаагүй, ямар ч аргаар хамаагүй мөнгөтэй болно, өөрийн дураар амьдарна гэж хариулсанаас үзэхэд ихэнхи ялтнууд хорих ялаа эдэлж дуусгаад цаашид нийгэмд ажил хийж амьдрах дур сонирхолтой байгааг харуулж байна.
Нийгэмд хүлээлт бий болгох, дасан зохицол: Тэмдэглэлт ойн баяраар, сонгуулийн өмнө гэх тодорхой хугацаанд нийгэмд өршөөлийн хуулийн “сураг, ажиг” гарч, нийгэмд хүлээлт бий болж эхэлдэг байна. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд ийм хүлээлтийн байдал илүү ихээр мэдрэгдэх болсон. Хамгийн сүүлийн өршөөлийн хууль л гэхэд бараг хагас жил шахам хүмүүсийн дунд, хуульчид, улстөрийн хүчин, хууль тогтоогчдийн хэмжээнд хангалттай яригдсан. Хүлээлт, дасан зохицол үүсгэж байгаа энэ байдал нь өөрөө ихээхэн сөрөг үр дагаварыг авчирдаг төдийгүй хуулинд хамрагдах магадлалтай тэр хэсэгт хий хоосон бухимдал, горьдлогыг төрүүлдэг байна.
Хууль ёсны энэрэнгүй зарчим хэрэгжиж байгааг харуулах, мэдрүүлэх: Дээр өгүүлсэнчлэн өршөөлийн хуулийн цорын ганц гэж болох энэхүү эерэг нөлөөнд хууль тогтоогчид цаг хугацаа, үзэл баримтлалын хувьд болгоомжтой, уян хатан хандаж эрүүгийн бодлоготой яв цав уялдуулж түүнийг засах арга хэрэгсэл болгож ашиглах нь хамгийн үр дүнтэй. Чухамхүү ингэж байж гэмээнэ хууль ёсны энэрэнгүй зарчим нь уг хуулийг зориулан гаргаж байгаа бүлэг хүмүүс болон иргэдэд мэдрэгдэнэ.
Уучлал: Уучлалыг ямар ч хэлбэрээр, хувийн ямар ч нөлөөгөөр үзүүлэх боломжтой бөгөөд үүнд ямар нэг цензур, шалгуур байхгүй байгаа нь ямар ч этгээдэд уучлал үзүүлэх боломжийг олгож байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тухайн үед алба хашиж байсан ерөнхийлөгч өөрийн уучлал үзүүлэх давуу эрхээр тодорхой бүлэг хүмүүст тодруулбал 7 сарын 1 –ны өдөр гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хүүхдүүдийг уучилсан. Уучлал нь тодорхой нэг этгээдэд байх ёстой болохоос бүлэг хүмүүст байх ёсгүй. Тухайн үед нэр цохож уучилсан гэсэн тайлбар хийгээд, тэрийг нь хэн ч эрх зүйн үүднээс тайлбарлаж, шүүмжлээгүй, сонгуулийн дуулианд дарагдаад өнгөрсөн.
Өөр бас нэг дурдах асуудал бол урьд ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн этгээд ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөлийн хуульд хамрагдах уу гэдэг асуудал. Эрүүгийн ялын бодлогын хувьд аваад үзсэн ч тэр уучлал хүртсэн этгээдээс ахин гэмт хэрэг үйлдвэл өршөөлд хамруулах зүйд нийцэхгүй. Гэтэл үүнийг өршөөлийн хуульд тусгаагүйгээс тухайн этгээд ял завшихад хүргэж, /уучлал гэсэн үг үсэг ороогүй учраас/ хуульчдын дунд маргаан үүсгэсэн.
Өршөөлийн хуулийн үр нөлөөний талаархи дүгнэлт
Гэмт хэрэг үйлдсэн тодорхой бүлэг этгээдүүдийг өршөөсөн хуулийн үр нөлөө нийгэмд эерэг, сөрөг олон үр дагаваруудыг авчирдаг. Социалист эрх зүйн тогтолцоотой байсан манай орны хувьд ардын хувсгалын баяр наадмаар 5, 10 жилийн давтамжтай гаргаж хувьсгалт нам засгийн энэрэлийг үзүүлэх, үлгэрлэж тэмдэглэхийн тулд гаргаж байсан уламжлал нь өнөө хэр арилаагүй байна.
Өршөөлийн хууль нь Монгол Улсын эрүүгийн бодлогоос шууд хамааралтай, ялын үр нөлөөг зохистой барих, тодорхой алдааг засахад шууд чиглэгдсэн, тухайн үеийнхээ нөхцөлд тохирсон нийтлэг эрх ашгаас тодорхой хувийн эрх ашигт чиглэсэн, ял эдлүүлэх ажиллагаатай харилцан нөхцөлдсөн байх ёстой.
Ардчилсан хувьсгалаас хойш гарсан өршөөлийн хуулиуд нь нэгнээсээ хэт хуулбарласан шинжтэй, зарим зүйл заалт утга агуулгууд нь зөрүүтэй, үүнээс улбаалаад хэрэгжүүлэхэд хүндрэл бэршээл , маргаантай асуудлууд гарсаар байна. Тухайлбал хохирогчийн эрх ашиг, хөндөгдсөн эрх, эрх чөлөөг хөсөрдүүлдэг, ял завших, алагчилж үйлчилдэг, бусдад давуу байдал олгох тийм боломжуудыг ч бий болгож байсан байна. Зарим тохиолдолд хууль тогтоогчид хэн нэгэн этгээдэд зориулж захиалгаар гаргасан гэх хардлагад хүмүүсийг хүргэдэг.
Өршөөлийн хууль батлагдан гарсаны дараагаар ирдэд ямар нэг хэмжээгээр айдас, түгшүүр бий болгодог , нийт масст “гэмт хэрэгтэн хүмүүс суллагдаж нийгэмд аюултай байдал бий болгоно” гэсэн шууд нөлөөлөх сэтгэхүйн харьцаа бий болдог нь судалгаагаар батлагдсан. Түүнчлэн ял эдлээд суллагдаж байгаа хүмүүсийн тухайд ч гэсэн нийгэм намайг хүлээж авахгүй, хэвийн ажиллаж амьдарч чадахгүй гэсэн айдас түгшүүр, санаа зовох байдлууд, зарим тохиолдолд нийгэмд өширхсөн сэтгэхүйн харьцаа байдгийг ч үгүйсгэх аргагүй юм.
Ерөөс өршөөлийн хуулийн эерэг тал нь нийтэд бага байдаг ч тодорхой этгээд, хувь хүмүүс, тэдний ар гэрт сайнаар тусч, ухаарч, цаашид алдахгүй байх тэр боломжийг олгож, шоронгийн хэт дүүргэлтийг хязгаарлах, ялтай шийтгэлтэй байдлын үр дагаварыг арилгадаг ач холбогдолтой. Иймд өршөөлийн хууль гэдэг эрүүгийн бодлогын алдаа засах хэрэгсэл төдийгүй бусдад шударга үйлчилдэг, эргэлзээ төрүүлэхгүй, хууль ёсны, тэгш эрхийн, шударга ёсны зарчимд илүүтэй нийцэх учиртай.
Эцэст нь дээр дурдсан хуулийн байгууллагын ажилчидад үзүүлэх нөлөөлөл, хохирогчийг хохироох, эрүүгийн хариуцлагын үр нөлөөг бууруулах, нийгэмд хүлээлт бий болгох, дахин гэмт хэрэг үйлдэх зэрэг шууд гарах сөрөг үр дагаврыг сайтар харгалзан өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргаж байгууштай юм. Жишгээр хараад байхад хууль тогтоогчид ердөө 2 жилийн дараа буюу 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулж өршөөлийн хууль батлан гаргаж, ахин нийгэмд сөрөг нөхцөл байдлыг авчирч мэдэхээр л байна.

Сэтгэгдлүүд
2010-06-18 -
Бичсэн: Зочин
Өршөөлийн хуулиа гэж.Хэн хэнийг яаж өршөөхөөс л хамаардаг.Хүн бүрт хүртэх ёстой.Одоо 2011 онд АХ-ын 90 жил, Эрх чөлөөний 100 жил Тулгар төр байгуулагдсаны 805 жил гээд гурван ойн баяр давхцаж байгаа юм чинь хүн бүрт хүртсэн өршөөл гаргах хэрэгтэй.Хүний амь хөнөөсөн, залилсан, гээд өршөөл тусдаггүй зүйл ангиудад хүртэл хувь хүртээх хэрэгтэй, хэрвээ хүнлэг ардчилсан шударга нийгэм мөнл юм бол.Хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой юм бол бүх зүйл ангид өршөөл жаахан ч гэсэн үзүүлэх ёстой биздээ.