Криминологи
Dateline: 2009-7-17
САНАЛ АСУУЛГА

 

 

Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд учирч байгаа объектив, субъектив шинжтэй тулгамдсан асуудлыг цогц байдлаар судалж, сургалт явуулах, зөвлөмж журам гаргах, тайлбарлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг зорилгоор ХЗДХЯ-ны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс судалгаа явуулж байна.

 

Та эдгээр хуулийг хэрэглэх ажилд биечлэн оролцож байгаагийн хувьд санал асуулгад ажил хэрэгчээр хандаж, дараахь асуултуудад дэлгэрэнгүй хариулт ирүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

                       

 

АСУУЛГА - I  (Эрүүгийн хуулийн хэрэгжилт...

Шууд холбоос

Dateline: 2009-6-3
Судалгааны ажилд оролцохыг урьж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй , криминологийн судалгааны сектор нь дараахь судалгааны ажилд сайн дурын судлаачдыг урьж байна.

  1. Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа
  2. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн судалгаа
  3. Хүн худалдах худалдан авах, бэлгийн мөлжлөгтэй холбоотой гэмт хэргийн судалгаа
  4. Галт зэвсэг тэдгээртэй холбоотой гэмт хэргийн судалгаа
  5. Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа
  6. Хорих ялын нээлттэй хаалттай систем, тэдгээрийн онцлог
  7. Эдийн б...

Шууд холбоос

Dateline: 2009-6-2
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ БОЛОН ХОРИХ ЯЛЫН АЛЬТЕРНАТИВ

Ял бол гэмт хэргийн салшгүй хэсэг бөгөөд хуулийг үл хэрэгсэгчдийг цочроогч юм. Тийм ч учраас хүн төрөлхтөн буруу, зөв үйлдлийг ялган салгадаг болсон үеэс эхлээд тухайн үйлдэл эс үйлдлийг ямар аюултай болохыг өөрсдийн үнэлэмжээр тогтоож, түүнд тохирсон шийтгэлийг бий болгож, хэрэглэсээр ирсэн.

Аль ч нийгмийн үед нийгмийн болоод иргэдийн сэтгэл зүйд гэмт хэргээс илүүтэй гэмт хэрэг үйлдэгчид оногдуулах ял, түүний төрөл, хэмжээ нөлөөлсөөр ирсэн. Тэгэхээр гэмт этгээдэд түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь тохируулан оногдуулах ялын төрлийг сонгож хэрэглэх, түүний хэмжээг т...

Шууд холбоос

Dateline: 2009-6-2
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДҮРМИЙГ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬТАЙ ХАРЬЦУУЛАН ҮЗЭХ НЬ

Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг[1] /цаашид Дүрэм гэнэ/  2002 онд соёрхон баталж түүнийг даган мөрдөж, сахин биелүүлэх үүргийг хүлээсэн дэлхийн 105 улсын нэг болсон билээ. Сахин биелүүлэх үүрэг хүлээснийхээ хувьд мөн  олон улсын эрүүгийн эрх зүйн жишигт дотоодын хууль тогтоомжоо хүргэх үүднээс бид Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тусгайлан авч үзэж энэхүү дүрэмд хэрхэн нийцэж байгаа талаар өгүүлэх гэсэн билээ.

Монгол Улсын хуулинд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээ...

Шууд холбоос

Dateline: 2009-5-27
ОРЧИН ҮЕИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛ

 

Орчин үеийн гэмт хэрэг үүдэн гарах болсон шалтгаан нөхцөл, криминологийн прогноз  1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийг дагаж өөр болжээ.  Гэмт явдал аяндаа урсгалаараа гарахаа больсон төдийгүй нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж, тэдгээртэй тэмцэх арга, хэрэгсэл, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ тутам арга барилд шилжүүлэх цаг үе бидний өмнө тулгараад байна. Аль 1990, 2000 , 2005 онд хэрэглэж байсан бидний мэдэх  “уламжлалт” гэх тэр арга, хэрэгсэл  одоо үр дүнд хүрэх нь багасч , шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбаруудын мэдлэг, хамтын ажиллагаа илүү ихээр шаардагдах болсныг ...

Шууд холбоос

Dateline: 2009-5-27
CRIMINAL MAN

 

Та ,  би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт  зан үйлийг авч /удамшдаг/  төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?

Би ген судлаач , эрдэмтэн биш............

Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж  дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр ...

Шууд холбоос

Dateline: 2009-5-27
Reclam

 

Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна"  гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа.

Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15  тэрбум төгрөгийн хохиролто...

Шууд холбоос

Dateline: 2009-5-27
ОНЦ БАЙДАЛ

Онц байдал тогтоосонтой холбогдуулан нйигмийн зүгээс янз бүрийн байр суурийг дэвшүүлж, янз байр сууринаас тайлбарлаж байсан. Энэхүү өгүүллийг бичихдээ 7 сарын 1-ний өдрөөс хойш гарсан бүх сонины нийтлэл, мэдээ баримтыг уншиж,  ном сурах бичиг, онолын ойлголтууд, холбогдох хууль тогтоомжид судалгаа, шинжилгээ хийж, хууль зүйн үүднээс тайлбарлахыг зорьлоо.

Жагсаал:  Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч жагсаал цуглаан хийхэд заавал зөвшөөрөл авч байх ёстой гэж хуульчилсан. “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардл...

Шууд холбоос

Dateline: 2009-5-26
ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

  

Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны нэг болох шинжилгээ хийлгэх нь  ЭБША-нд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн хэргийн бодит үнэнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой  төдийгүй, энэхүү үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж судлан дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь судалгаа хийх үндэслэл болсон юм. Гадаадын орнуудын шүүхийн шинжилгээний байгууллагын хууль тогтоомж, бүтэц зохион байгуулалтыг судлах нь судалгааны ажлын зорилго байлаа.

Шүүх шинжилгээний зарим салбарууд, тухайлбал: Шүүх эмнэлэ...

Шууд холбоос

Dateline: 2009-5-26
Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хийсэн судалгааны дүн

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд

Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих анги ганц байдаг бөгөөд энэ хорих анги нь анх 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагдсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оны 4 сарын байдлаар 40 орчим алба хаагчтай, 260 орчим эмэгтэй ялтан ял эдэлж байна. Ангийн дарга хурандаа Р.Оюунбадам. Ял эдэлж байгаа ялтнуудын дийлэнх нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэгдсэн, дараа нь бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтнууд...

Шууд холбоос


idiomatic-dormant